/Дууссан/ I"m gonna love you❣️

By ShureeOXEXO326

132K 16.5K 2.8K

Танай хүү ижил хүйстэн юм уу? -Тийм байсан бол сайхан байхсан. . . More

1. Ажлын санал
2. Залилуулсан байна
3. Хоноод яв
4. Хурим
5. Шинэ гэр
6.Өвчтэй юм уу?
7. Уулзалт болно
8. Ажлын хамтрагчид
9. Анзаарах хэрэгтэй байж
10. Аюулгүй бүс
11. Хэргийн эзэн
12. Сүйрэл гэдгийг мэдэх үү?
13. Хувцсаа тайл!
14. Бардам бай
15. Гялалзсан нүд
16. Бал сар
17. Хачин эмэгтэй
18. Муу залуу
19. Огт өвдөөгүй
20. Архи чинь гараагүй юм уу?
22. Бүдүүлэг хүүхэд
23. Хардаагүй биз дээ?
24. Эхнэрээ халамжилж өнгөрөөе
25. Надад хамаагүй
26. Өөрөө шийдье
27. Чи ав
28. Шинээр танилцсан залуу
29.Туна
30. Болзоо
31. Найз залуу
32. Хүргэн хүү
[The end] 🍑 Миний тоорхон 🍑

21. Өрсөлдөгч хэзээд байдаг

4.3K 512 90
By ShureeOXEXO326

Гэрийн хонх нэлээд эрчимтэй удаа дараалан дуугарч эхлэхэд гайхах, бага зэрэг түгших мэдрэмжтэй хаалга руугаа очин камер шалгавал Минсок зогсож байв.

Түүнийг ийм их яарсан байдалтай байгааг хараад Жунины ажилдаа чухал зүйл нь хэрэг болж дээ хэмээн бодсоор хаалгаа тайллаа.

Хаалга тайлахтай зэрэгцэн, нэлээд яарсан шинжтэй орж ирсэн Минсок "Эзэгтэй үүнийг хурдан өмсчих. Бид яаралтай явах хэрэг гарлаа" гэсээр гартаа байсан том цаасан тортой зүйлийг надад өглөө.

"Хаашаа явах гэж байгаа юм? бас яагаад гэнэт?" гэхэд

Минсок "Бид үнэндээ хоцорч байна тиймээс та хурдхан бэлэн болоод гараад ирэх үү? би замдаа тайлбарлаж өгье" гэж хэмээн яарууллаа.

Үнэхээр л чухал зүйл бололтой их нухацтай байсан болохоор өөр олон зүйл шалгаасангүй. хурдхан дээшээ гарч өгсөн хувцсыг нь солиод, нүүрээ будаж бэлэн болоод доош буулаа.

Минсок намайг бууж ирэхэд "Явах уу?" гэж асуусаар сууж байсан газраасаа бослоо.

Би "Тэгье ээ, би бэлэн"

=====================

Машин дотор:

"Одоо юу болоод байгаа, бас хайшаа явж байгааг тайлбарлаж өгнө биз дээ?" хэмээн асуухад

Минсок хажуу суудлаасаа таблет надад өгөөд "Ким настан гэр бүлийн уулзалт зарласан" гэх нь тэр.

"Ким настан гэнэ ээ? хадам аав уу?" гэж гайхсан асуухад

Минсок "Үгүй дээ, Захирлын өвөө нь байгаа юм" гэв.

Тэрхэн зуур тархинаас минь түрүүлж ам минь ажилласан байхаа "Амьд юм уу?" гээд асуучихлаа.

Асуусан хойно оо ямар муухай зүйл асууснаа бодон эвгүй байдалд орчих нь тэр.

"У-Уучлаарай яг ч тийм утгаар биш л дээ. Хадам аав ээж хоёр нэлээд хөгшин болохоор тэдний аав байдаг гэж мэдсэнгүй" гэж үгээ зөөсөөр бага зэрэг гацан хариулахад

Минсок инээмсэглээд "Би ч бас анх гайхаж байсан. Ким настан албан ёсны гэр бүлийн уулзалт л биш бол хүүхдүүд, ач зээ нартайгаа огт уулздаггүй болохоор эзэгтэй та мэдээгүй байх. Захирал танд зориулаад эхлээд бага зэрэг танилцуулчих гэж хэлсэн юм. Таблетаа нээгээд үз" гэв.

Хэлсэн ёсоор нь нээж үзвэл өвөө нь бололтой нэлээд хөгшин нэгэн өвөөгийн зураг байв. Гэхдээ харц нь их ширүүн бага зэрэг аймаар мэдрэмж төрүүлнэ.

Магадгүй Ким гэр бүлийн эрчүүд бүгд ийм ширүүн төрхтэй байх. . .

Би "нээчихлээ"

Минсок "Хамгийн эхний зурган дээр байгаа настан бол Жунин захирлын өвөө. Бидний яриад байгаа Ким настан. Тэр хоёр хүү нэг охинтой. Хамгийн том хүү нь Жунин захирлын аав нь байгаа юм. Түүний доор нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүү бий. Дараагийн зургууд дээр байгаа"

Дараагийн зурган дээр тавихад хадам аавын дүү гэсэн болохоор багцаагаар 60 гаран насных байх гэмээр нэг ах, эхнэр нь бололтой нэг эмэгтэйн хамт байгаа зураг байв.

Түүний дараагийн зураг 50 орчим насны нэг эгч. Эмэгтэй дүү нь бололтой. Гэхдээ гэр бүлтэй үгүйг нь мэдэхгүй ч ганцаараа авахуулсан зураг байв.

"Ааан. . .энэ дүү нар нь байх нь ээ?" хэмээн хариу хэлэхэд

Минсок "Дараагийн зураг дээр байгаа залуу бол Жунин захирлын үеэл ах нь буюу аавынх нь эрэгтэй дүүгийн хүүхэд байгаа юм"

Зургийг солин харахад. . .

Бурхан минь гэж! Жүнмён ах уу даа!!

"Ж-Жүнмён ах??" гэсээр уулга алдахад

Минсок "Та таньдаг хэрэг үү?" гэж гайхсан шинжтэй асуулаа.

Би "Тийм ээ, манай дээд курсийн ах байгаа юм" гэхэд

Минсок "Таньдаг бол сайн хэрэг дараа нь нарийн тайлбарлах зүйлс байгаа. Дараагийн зураг дээр байгаа гурван бүсгүй бол захирлын үеэл дүү нар. Аавынх нь эмэгтэй дүүгийн хүүхдүүд гэсэн үг. Гэхдээ тэд бүгд өөр өөрсдийн аав дээрээ байдаг болохоор Ким гэр бүлтэй бараг л хамааралгүй амьдардаг юм"

Би "ммм"

Минсок "Сүүлийн хүн бол Жунин захирлын хойд эмээ" гэв.

Зургийг үзвэл гуч гаран насны магадгүй дөнгөж дөч хүрч байгаа ч гэх юм уу, ямар ч байсан залуухан эмэгтэй байв.

Гайхсандаа "Хойд эмээ гэхээр чинь-" гэтэл

Минсок үл ялиг инээмсэглээд "таны бодож байгаа зөв. Наад бүсгүй чинь Ким настны шинэ эхнэр байгаа юм" гэх нь тэр.

Бурхан будда минь гэж. . . Ийм зүйл кинон дээр л байдаг зүйл биш юм уу?

Гайхаж балмагдсандаа "Тэр хэдэн настай юм?" гэж хэрэгт дурлаад асуучихлаа.

Минсок "43 гэсэн байхаа, би нарийн ширийн зүйл мэдэхгүй. Ямар ч басан таван жилийн өмнө Ким настантай албан ёсоор гэрлэсэн юм"

"Ким настан. . . .б-бишээ өвөө нь тэгээд хэдэн настай хэрэг үү?"

Минсок "Энэ жил 90 нас хүрч байгаа. Гэхдээ насандаа баймгүй эрч хүчтэй эрүүл саруул хүн байгаа юм"

"Хөөх" ийн уулга алдахаас өөрийг хийж чадсангүй.

Минсок "Ерөнхийдөө та Ким гэр бүлийнхэнтэй танилцлаа. Би одоо хэдэн зүйл тайлбарлаж өгье. Жунин захирал Солонгосын хамгийн залуу тэр бумтнуудын нэг гэдгийг мэдэх байх. Эцэг эхийнх нь хөрөнгө ч бас маш их"

"Тийм ээ, тэдний хөрөнгийг мэдэж байгаа"

Минсок "Үүнтэй адил Ким захирлын /Жунины аав/ хоёр дүү нь ч бас маш баян хүмүүс. Бүгд өөр өөрсдийн ажил мэргэжил, хүч хөдөлмөрөөрөө баяжиж чадсан маш их хөрөнгөтэй хүмүүс байгаа юм. Гэхдээ хамгийн чухал зүйл нь Ким настны хөрөнгө. Хүүхдүүд нь хангалттай баян хэдий ч Ким настны хөрөнгө түүнээс ч их. Бас тэр хөрөнгөө зөвхөн ач хүү нарынхаа хэн нэгэнд л өвлүүлж өгнө гэж албан ёсоор зарласан байгаа. Яг хэнд нь гэдгийг хэлээгүй боловч түүнд хоёрхон ач хүү бий. Жунин захирал, Жүнмён захирал хоёр. Өв залгамжлалын талаар аль 10 жилийн өмнө мэдэгдсэн ч одоог хүртэл яг хэнд нь өвлүүлж өгөхөө хэлээгүй болохоор ерөнхийдөө 10 жилийн турш чимээгүй дайн өрнөж байгаа гэж хэлж болно. Том хүүгийн хүүхэд гэж үзвэл манай захиралд өгөх боломжтой боловч том ач хүүгээ гэж үзвэл Жүнмён захирал ч авах боломжтой. Бас тэд хэн хэн нь маш амжилттай яваа бизнесмен болохоор чадварын хувьд бас л хоёулаа боломжтой. Тэд хоёулаа өөр өөрсдийн салбартаа өөрсдийнхөө бизнесийг дэлхийн хэмжээнд хүргэн тэлж томруулах зорилготой ажиллаж байгаа. Энэ зорилгодоо хүрэхэд нь хамгийн том нөлөө үзүүлж чадах зүйл бол өвөөгийнх нь хөрөнгө. Тэгээд л Жунин, Жүнмён захирлууд хэн хэн нь өв залгамжлалыг авах гэж хичээнгүйлэн ажилласаар ирсэн"

"Хөөх. . . яг л кино шиг юм" гэх мангар үгсээс өөрийг хэлж чадсангүй.

Минсок "Ерөнхий зүйлсийг ойлгосон байх. Анхааруулах зүйл гэвэл хойд эмээгээсээ болон Жүнмён захирлаас болгоомжтой байх хэрэгтэй.Тэдний хэн хэн нь Жунин захиралд их дургүй болохоор багахан алдааг хүртэл муугаар эргүүлж ашиглаж мэднэ шүү! Ким настны зарласан гэр бүлийн уулзалт гэдэг бол гэр бүлээрээ дотно байх газар биш. Эсрэгээрээ толгойгоо ажиллуулж дайснаа дарж авах тулааны талбар л гэсэн үг. Тэнд нээх сайхан халуун дулаан уур амьсгал угтаж авахгүй байх шүү, бас хүн бүртэй нээлттэй дотно байх шаардлагагүй шүү гэж захирал анхааруулсан"

"Ойлголоо, Жунин гэхдээ өөрөө ирнэ биз дээ?"

Минсок "Мэдээж очно оо, хурлаа дуусгаад шууд явна гэж байсан"

"За"

=======================

Ийнхүү бяцхан тайлбар яриа өрнөсөөр нэг л мэдэхэд бид очих газраа ирсэн бололтой. Хамгаалалтын тусгай ажилчдаар хамгаалуулсан том төмөр хаалга дээр ирэхэд бидний машин болон дотор нь байх Минсок бид хоёрыг шалгаад дотогш орууллаа.

Дотор орсон ч байшин нь харагдсангүй. Нэлээд зайд машинаар явсны дараа эртний уламжлалт хийц бүхий маш том харшийн өмнө ирэн зогсов.

Энэ яг л маш том арга хэмжээ гэлтэй. Үүдэнд зогсох олон сэтгүүлчид, зураг дарах хүмүүс.

Минсок түрүүлэн буугаад надад хаалга нээж өгөхөд машинаас гадагш хөл тавиад л улаан хивсэн дээр гишгэлээ. Яг л алдартан мэт. Намайг бууж ирэхэд тэнд байгаа бүх зурагчид тасралтгүй зураг даран өөдөөс гэрэл гялтганана.

Энэ сүрдмээр байдалд бага зэрэг балмагдаад зогсож байтал "Захирал ирж байна" гэх Минсокийн дуугаар эргэж харахад миний машины ард дахин нэг машин ирж зогсоход дотроос нь Жунин гарч ирлээ.

Тэр энгийн үед өмсдөгөөсөө илүү ганган хослолтой байх бөгөөд яг л алдартан мэт царайлаг харагдана.

Тэрхэн мөчид Жунины сэтгэл татам байгаа байдалд уусан зогсож байтал тэр над дээр хүрээд ирлээ.

"Орцгооё" хэмээн инээмсэглэсээр сугадахыг дохих мэт гараа өгөв.

Түүний гараас сугадан дотогш орон ортол зураг дарсан хэвээр л байв. Гэр бүлийн уулзалт биш ямар нэг олон нийтийн том арга хэмжээ юм шиг л байлаа.

===================

Бид дотор орж маш олон хүмүүстэй мэнд мэдэн явна. Авга нагац, үеэл, холын ойрын гэгдэх маш олон хамаатнууд. Гэвч байгаа байдлыг нь харахад энэ дунд чин сэтгэлээсээ гэр бүлдээ хандаж байгаа мэт хандлага нэг ч хүнээс харагдсангүй.

Бүгд л нүүр дүүрэн инээмсэглэх хэдий ч бие биеэ сонжиж, өөлж, голсон харцаар харж, салж явахад нь араас нь муулна.

Ингэн, ингэн нэг гэр бүл гэж жүжиглэх хэрэг байдаг ч юу даа гэсэн бодол төрнө.

Иймэрхүү зүйлс бодох зуураа Жуниныг даган хэнтэй мэндэлж байна тэр хүнтэй нь мэндлэн албаны юм шиг хачин байдалтай байсаар.

Бидний энэ байдлыг бүр ч дордуулах мэт Жүнмён ах нэг бүсгүйтэй хамт орж ирлээ. Түүнийг харсан даруйдаа л хөмсөг нь зангирах Жунин. . .

Тэд үнэхээр бие биедээ дургүй бололтой. Уур амьсгал нэг л өөр болоод явчихлаа.

Миний хувьд маш олон жилийн турш краш минь байсан онцгой ах, гэвч энэ нөхцөлд нөхрийн минь хамгийн том дайсан гэгдээд байгаа үеэл ах нь.

Түүний царайг дахин харах таатай байгаа хэдий ч яг одоогийн нөхцөл байдлаас болж хэрхэн ямар хариу үйлдэл үзүүлэхээ ч мэдэхгүй байв.

Нэг л мэдэхэд Жүнмён ах нөгөө бүсгүйнхээ хамт бидний өмнө ирсэн байлаа.

Жүнмён "Оройн мэнд Ким захирлаа" хэмээн яг доог тохуу хийж байгаа мэт хачин өнгөөр яриа эхлэв.

Жунин харин түүнийг үл тоосоор хариу ч дуугарсангүй. Үнэхээр эвгүй.

Гэтэл Жүнмён ах энэ удаад "Сайн уу? Инбинь. . . сүүлд уулзахад их уусан байсан. Шартаагүй гэж найдаж байна. Бэрдээ санаа зовж байлаа" гэсээр эелдэг зан уу, эсрэгээрээ муу зүйл үү мэдэгдэхгүй хачин байдалтай надтай мэнд мэдлээ.

Би толгойгоо бага зэрэг бөхийлгөөд "Сайн байна уу? би-" гэтэл

Жунин "Таны анхаарал тавих зүйл биш юмсан" хэмээн үгийг минь тасалж орхилоо.

Жүнмён ах юм хэлсэнгүй бага зэрэг инээмсэглээд хамт яваа бүсгүй рүүгээ харснаа "Анх удаа уулзаж байгаа байхаа? энэ бол Жунины эхнэр Инбинь" гэснээ над руу харан "Миний сүйт бүсгүй Жасмин" хэмээн надад хамт яваа бүсгүйгээ танилцууллаа.

Би "Танилцсандаа таатай байна"

Жасмин "Таатай байна" хэмээн инээмсэглэсээр гар барилаа.

Яагаад Жасмин гэдэг нэртэйг нь мэдэхгүй ч харагдах байдал нь бол Солонгос төрхтэй, бас их хөөрхөн бүсгүй байв.

Бидний бяцхан танилцуулгын дараа Жунин шууд л тэндээс явчихсан тул араас нь даган явлаа.

Удалгүй хадам аав ээж болон нөгөө зургийг нь харж таньдаг болсон хүмүүс ар араасаа цувран ирнэ. Хамгийн сүүлд өвөө нь дээд давхраас бууж ирж үг хэлж хундага өргөөд цэнгүүн маягийн зүйл хөгжим эгшиглэн албан ёсоор эхлэв.

Өвөө нь яг л зурган дээр байсан шигээ ширүүн харцтай хүйтэн хүн байв. Зүгээр харахад л их ааштай хатуу хүн шиг харагдаж байлаа. Жунин бид хоёроос гадна бусад хүүхдүүд нь ч бас өвөөтэй мэнд мэдээд өнгөрлөө. Гэвч хэнтэй ч халуун дотно яриа өрнүүлсэнгүй.

90 настай гэхэд нэлээд ануухан харагдах тэрээр залуухан эхнэртэйгээ танхимын голд бүжиглэн, хааяа нэг үнсэлцэх нь үнэхээр содон бөгөөд эвгүй мэдрэмжийг төрүүлнэ.

Ийм зүйлийг хэзээ ч нүдээр харж байгаагүй би, бараг л өвөөгийнх нь өмнөөс ичиж мэдрэмж төрөн зогсож байлаа.

Ширээн дээрээс зууш авангаа өвөө рүү нь ширтэн зогсож байсан намайг "Сайхан амттай юм байна" гэх дуу цочоож орхилоо.

Хажуу тийш харвал Жунин хаашаа ч юм явчихсан байх бөгөөд түүний оронд Жүнмён ах зогсож байв. Мэдээж түүнтэй ярилцах ойр зогсох сайхан байгаа хэдий ч намайг болгоомжтой бай гэж тусгайлан сануулсан хүн тул ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй зогсож байтал.

Жүнмён ах "яасан бэ? оюутны уулзалт дээр уулзах нэг өөр, гэр бүлийн уулзалт дээр уулзах бас өөр байдаг хэрэг үү?" хэмээн асуулаа.

Би "А-Айн?? юу?" гэж хариу асуулт тавихад

Жүнмён ах "Бид саяхан уулзсан шүү дээ. Тэр үед чи сэтгэлээ илчлээд намайг үнсэж байсан. Гэтэл одоо яг л танихгүй хүн шиг дөлөөд байгаа чинь эвгүй санагдаж байна шүү гэх нь тэр"

"Ю-Юу?? сэтгэлээ илчлээд үнссэн??" хэмээн итгэж ядан асуухад

Жүнмён ах тийм гэхийн аргагүй хачин инээснээ "Тийм ээ, би танд хайртай гэх үгийг үнсэлттэй чинь хамт их сайн санаж байна. Харин чи санахгүй байгаа хэрэг үү? Харамсалтай хэдий ч бидний дунд болсон энэ зүйлийг Жунин мэдвэл их л шархлах байхаа даа" гэх нь тэр.

Чөтгөр гэж!

Энэ үнэн гэж үү?? Үнэн бол Пак Инбинь чи лав галзуурсан байх!

Цочирдмоор, итгэмээргүй байдал байсан хэдий ч яг л Жунинд хэлнэ гэж байгаа сүрдүүлэг шиг түүний үгсийн дараа үнэхээр л тэр бол Жунины өрсөлдөгч юм байна гэсэн бодол орж ирэв. Бас миний хийсэн тэнэг үйлдлээс болж Жунины нэр хүндэд нөлөөлөх муу зүйл болох вий гэж санаа зовсондоо багахан худал үг хэлэхээр шийдлээ.

Юу ч болоогүй мэт инээгээд "Инээдтэй юм, та үнэхээр түүнд итгэчихсэн хэрэг үү? оюутны уулзалт, галзуу архидалт байсан шүү дээ. Анги бүр л шийтгэлтэй тоглодог. Би зүгээр л азгүй байсан юм" гэхэд

Жүнмён ах над руу илүү нухацтай ширтээд "Шийтгэл байсан хэрэг үү?" гэж лавлан асуулаа.

Би аль болох үл тоосон тоомжиргүй харц гаргах гэж хичээгээд "Мэдээж шүү дээ, тэгээгүй бол нөхөртэй эмэгтэй өөрөөр ямар чөтгөрөө хийж тийм үйлдэл хийнэ гэж? зүгээр л азгүй тоглоом, бас шийтгэл байсан юм" гээд хэлчихлээ.

Яг энэ мөчид миний зүрх бараг л дэлбэрэх гэж байсан байх. Үнэхээр их сандарч байна. . .

Жүнмён ах "Т-Тийм үү, би тэгвэл буруу ойлгосон бололтой" гэх товч хариуг хэллээ.

Би "Буруу ойлголт чинь засагдсанд баяртай байна" гэж хэлээд түүнээс холдлоо. Болдог бол шууд гэр лүүгээ зугтмаар л байна.

Би ямар тэнэг юм бэ??

Жинхэнээсээ тэгж тэнэгтсэн юм байх даа???

Галзуу хүүхэн, архи даахгүй байж. . .

===================

Байж боломгүй үнэнийг мэдсэний дараа Жуниныг яг л араар нь тавьчихсан мэт эвгүй сэтгэгдэл төрнө.

Хэдийгээр гэрээт гэрлэлт хэдий ч тэр чинь миний нөхөр шүү дээ.

Энэ эвгүй мэдрэмжээ хэрхэн дарахыг мэдэхгүй байсан болохоор хүмүүсээс нуугдах маягтай гол танхимаас гаран дарс хураан тавьсан өрөөнд түр зуур бодлоо цэгцлэх гээд зогсож байтал яаж олсныг нь мэдэхгүй ч Жунин араас ороод ирэв.

Түүнийг харах төдийд гэмших, сандрах, айх мэдрэмж хослон төрнө.

"Ч-Чи энд юу хийж байгаа юм?" гэж асуухад

Жунин үл ялиг инээмсэглээд "Чи өөрөө юу хийж байгаа юм? ганцаараа танхимаас гараад явахаар чинь санаа зовоод араас чинь хүрээд ирлээ" гэв.

Яагаад яг ийм үед, ийм сайхан үгсийг хэлээд байгаа юм бэ?

Түүний энэ байдал намайг улам гэмшихэд хүргээд байсан болохоор удаан тэвчиж чадсангүй.

Хоёр алгаа нийлүүлэн гараа урдаа бариад "уучлаарай, би чамайг хуурчихсан! бараг л араар чинь тавьчихсан байх" гээд хэлээд хаячихлаа.

Жунин үнэхээр гайхсан бололтой нүд нь томорч ирснээ "Юу?? юу гэсэн үг юм?" гэж лавлан асуулаа.

Жүнмён ах угаасаа Жунинд хэлж мэдэхээр эвгүй байдалтай байсан. Ядаж л түүний амнаас биш миний амнаас сонссон нь дээр байх гэж бодоод "Тэр нөгөө, оюутны уулзалт байна шүү дээ-" гэхтэй минь зэрэгцэн

"Ахаа!" хэмээн орилсоор нүд ирмэх зуур л нэг хүүхэн бидэн дээр гүйж ирэн. . .  Ер нь бол Жунин дээр гүйж ирээд түүнийг чанга гэх ч нь тэвэрлээ.

Тэврэх ч гэж дээ, бараг л түүний дээрээс авираад гарчихсан байх. Хоёр хөлөөрөө бэлхүүсээр нь ороон тэврээд түүнийг бараг амьсгалж чадахгүй болтол нь толгойг нь цээжиндээ наан тас тэврэв.

Би бүр гайхсандаа юу ч хэлж чадсангүй тэдэн рүү харсаар гацаж орхилоо.

=======================

Epilogue:

Жүнмён "Т-Тийм үү, би тэгвэл буруу ойлгосон бололтой" гэж хэлэхэд

Инбинь дээгүүр ширтсээр "Буруу ойлголт чинь засагдсанд баяртай байна" гэж хэлээд яваад өгөв.

Жүнмёны нүүрэнд инээмсэглэл тодрон "Хөөх, эхнэр нь хүртэл түүн шиг адаар ааштай юм гээч" хэмээн уулга алдсанаа өөрөөс нь хэдхэн алхмын цаана зогсож байсан нэг залууг гараараа дохин дуудав.

Залуу түүн дээр ирэн бага зэрэг толгой бөхийгөөд "За захирлаа?" гэхэд

Жүнмён "Түүний тухай бүх мэдээллийг надад олоод өг" гэхэд

Залуу "түүний гэж. . . Жунин захирлын эхнэрийн талаар уу?" хэмээн тэднээс холдон цааш явах Инбиний зүг харсаар асуулаа.

Жүнмён "Тийм ээ, түүний талаар судлаад үзээрэй" хэмээн тушаал өгөв. Залуу ч толгой дохиод яваад өглөө.

Төд удалгүй Жүнмёны сүйт бүсгүй түүн дээр ирэв.

"Амттан авах гээд явсан хүн яасан бэ? хүлээж тэсэхгүй хүрээд ирлээ" хэмээн инээсээр Жүнмёны уруул дээр үнсэхэд

Жүнмён "Жунины эхнэрийг харсан биз дээ? түүнтэй дотно болоорой" гэв.

Жасмин бага зэрэг гайхсан бололтой "юу?" гэж лавлан асуувал

Жүнмён "Үеэлүүдийн эхнэрүүд дотно байх хэрэгтэй шүү дээ" гэх нь тэр.

Continue Reading

You'll Also Like

156K 15K 26
~For my 4th follower~ Энд яг юу байдгийг мэдэхгүй ч хүн болгон ой руу битгий ор гэдэг. Ойлгохгүй юм. Энэ сайхан газрыг яагаад тусгаарлаад байгаа юм б...
267K 30.9K 44
Гол дүр: EXO KAI, Park Eunbin Төрөл: Ахлах сургууль, Фантастик, хайр дурлал КайБинь цуврал үргэлжилсээр. . .
451K 10.8K 87
"ပူတင်းလေးကဘာလဲ" "ကိုကို့အပိုင်" "ကိုကိုတို့ကရောဘာလဲ " "မောင်နှမ" "ဟာ..."
129K 12.7K 40
Агуу их хүчит бурхан сүйт бүсгүйгээ хамгаалахаар ертөнц дахинд ирлээ. Бурхан хэрхэн сүйт бүсгүйгээ хамгаалах бол? Сүйт бүсгүй нь хэнээс илүү үзэсгэл...