/Дууссан/ I"m gonna love you❣️

Por ShureeOXEXO326

132K 16.5K 2.8K

Танай хүү ижил хүйстэн юм уу? -Тийм байсан бол сайхан байхсан. . . Más

1. Ажлын санал
2. Залилуулсан байна
3. Хоноод яв
4. Хурим
5. Шинэ гэр
6.Өвчтэй юм уу?
7. Уулзалт болно
8. Ажлын хамтрагчид
9. Анзаарах хэрэгтэй байж
10. Аюулгүй бүс
11. Хэргийн эзэн
12. Сүйрэл гэдгийг мэдэх үү?
13. Хувцсаа тайл!
14. Бардам бай
16. Бал сар
17. Хачин эмэгтэй
18. Муу залуу
19. Огт өвдөөгүй
20. Архи чинь гараагүй юм уу?
21. Өрсөлдөгч хэзээд байдаг
22. Бүдүүлэг хүүхэд
23. Хардаагүй биз дээ?
24. Эхнэрээ халамжилж өнгөрөөе
25. Надад хамаагүй
26. Өөрөө шийдье
27. Чи ав
28. Шинээр танилцсан залуу
29.Туна
30. Болзоо
31. Найз залуу
32. Хүргэн хүү
[The end] 🍑 Миний тоорхон 🍑

15. Гялалзсан нүд

3.9K 519 99
Por ShureeOXEXO326

Цэнгүүнээс буцан гэрийн зүг явж байхдаа санаа амарсандаа ч тэр үү инээмсэглэл нүүрнээс минь салсангүй.

Жунин үргэлж байдаг шигээ л чимээгүй бас үл тоосон харцтай. Харин миний хувьд бусдын доог болоогүйн дээр нэмэлт цалин авахаар болсон нь таатай байв.

Магадгүй өмнөхөөсөө ч илүү хөдөлгөөнтэй байсан байж мэднэ. Нэг Жунин руу хараад, нэг Минсоктой юм яриад л эсвэл цонхоор ширтээд л олон янзын үйлдэл дараалан хийх намайг Жунины гар зогсоож орхилоо.

Тэр гараараа шууд л дух руу минь түлхсээр суудал налуулан суулгаад "Томоотой суу л даа, чамайг ийм хөдөлгөөнтэй гэж мэдээгүй юм байна. Мэдсэн бол хүүхдийн хамгаалалтын суудал авч тавих байж л дээ" гэх зэвүүн үгээр хөнгөхөн доош нь хийгээд авлаа.

"Хүүхдийн суудал гэнэ шүү" хэмээн амандаа бувтнасаар түүн рүү муухай харахад

Түүний харц над руу тусаад "Хүүхдэд их хэмжээний чихэр өгч болдоггүй гээд байсныг одоо л ойлгож байна. Үнэхээр хөдөлгөөнтэй болчихдог юм байна. Чи тэнд дэндүү олон шоколад идчихсэн шүү" гэх нь тэр.

Одоо ч гэсэн духан дээр минь байх түүний гарыг өөрөөсөө түлхээд "Жоохон юм байж хэнийг хүүхэд гээд байгаа юм? чамайг бодвол би-" гэтэл тэр чимээгүй бай гэж байгаа бололтой уруул дээр минь хуруугаа тавьчихлаа.

Нэгэнт ам минь чимээгүй болсон тул, харцаараа түүнээс асуулт асууна. Тэр ширтэж байснаа "Үлдсэн шоколаднуудыг гэртээ ганцаараа байхдаа идээрэй, үгүй бол чи үнэхээр ядаргаатай юм" гэж хэлээд суудлаа налан нүдээ анилаа.

Би "Ямар шоколаднаас болсон гэсэн юм уу? зүгээр л хурим дээрх шиг эвгүй байдал үүсчихсэн үнэхээр уур хүрээд чамайг цохиод авахад бэлэн байсан болохоор л. . . чамайг ганц удаа ч болов хүн шиг аашилсанд баярлаж байна" гэхэд

Жунин нүдээ аньсан чигтээ "намайг цохих гэнэ шүү, үнэн хэрэгтээ уйлах гэж байсан биз дээ?" гэх нь тэр.

Бага зэрэг ичих мэдрэмж төрсөндөө худлаа хоолойгоо засаад "Зссс хэзээ вэ? б-би яасан гэж уйлах юм? том хүн байж" гэтэл

Жунин гэнэт дээш босож ирэн над руу ойртлоо. Нүүрэнд минь нэлээд ойрхон хүрч ирээд "Энэ том нүдэнд нулимс хурж байгаа нь мэдэгдэхгүй өнгөрөх боломжтой гэж бодоо юу? худалч амьтан бэ" гэсээр энэ удаад яг л намайг шоолж байгаа юм шиг уруулаа мушилзуулах нь тэр.

Түүний энэ төрх намайг үнэхээр их ичээхийн дээр бага зэрэг шар хөдөлгөж орхив.

"Нулимс цийлгэнээгүй! том нүдтэй болохоор тод гэрэлд гялалзаж харагдсан юм!" хэмээн өөрийгөө өмөөрөхөд

Жунин үл ялиг инээмсэглээд "Тийм л болог, би нүдээ гэрэлд гялалзуулж үзээгүй болохоор хэлж мэдэхгүй юм" гэсээр хэвийн төрх гаргах хэдий ч түүнийг одоо ч намайг шоолсоор байгаа нь харцнаас нь мэдрэгдэж байлаа.

Би "Зэвүүн амьтан, хамаг сайхан сэтгэл хөдөл унагаад хаячихлаа. Дургүй хүргээд байвал Кёнсүүд би-" гэтэл Жунин шууд л амыг минь дарчихлаа.

Гайхсандаа түүн рүү том харахад, тэр харцаараа Минсок руу заав.

Би түүний гарыг түлхээд "Ойлголоо, ойлголоо. . . тэр мэддэггүй юм байна тийм үү?" гэж маш зөөлөн шивнэж, ер нь бол бараг л амныхаа хөдөлгөөнөөр хэлэхэд

Жунин санаа алдан толгой сэгсэрсээр цааш цонх руу харлаа.

Кёнсүү Жунин хоёр үнэхээр харилцаагаа нууцалдаг бололтой шүү. Аав ээж нь мэдээгүй байсан нь аргагүй л юм байна. Байнга хамт байдаг жолооч нь ч мэдээгүй байхад, аав ээж нь ч яаж мэдэх билээ дээ.

============

Ямар ч байсан худал цуурхал дарагдаж, миний тухай гарсан байсан мэдээ бүгд устсан тул амьдрал минь эргээд хэвийн болсон мэт санагдаж байна.

Алдартай эсвэл баян байна гэдэг үнэхээр галзуу юм. Ганцхан хоногийн дотор ямар ч олон юм болов доо.

Намайг сэрэхэд Жунин аль хэдийн ажилдаа явчихсан байсан. Миний хувьд гэвэл гэрээс гарах хүсэл төрсөнгүй, магадгүй тэр сөрөг мэдээнээс болж одоо бүх хүн л сэжигтэй санагдах байх.

Энэ үл итгэх байдал минь хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй боловч ямар ч байсан ойрын үед лав арилахгүй байх гэж бодож байна.

Гэртээ хийх зүйлсээ бодох зуураа гэртээ хөнгөн цэвэрлэгээ хийгээд байж байтал утас дуугарлаа.

Энэ хадам ээж байв.

: За ээжээ

: Баяр хүргэе /утасны цаана нэлээд чанга орилно/

: Юунд баяр хүргэе гэж?

: Юунд байв гэж дээ, мэдээж үнсэлтийн чинь тухайд, бичлэгийг бид үзсэн

: Аан. . . тэр үү

: Өнөөдөр орой Жунинтай хамт хүрээд ир, гэр бүлээрээ хоол идэцгээе

: Өнөөдөр үү? . . . за ойлголоо. . . Жунины ажил хэзээ дуусахыг мэдэхгүй байна

: Зүгээр дээ, ээж нь Жунинд хэлчихсэн . . . тэр мэдэж байгаа

: За за ойлголоо, бид очно оо

===========================

Орой 18 цагийн үед Жунин гэртээ ирлээ. Бид түүний аав ээжийн гэрт очих ёстой байсан болохоор би шууд хувцсаа солиод эргээд гарлаа.

Жунины төрсөн гэрт ирэхэд мэдээж хэрэг төсөөллөөс минь илүү том тансаг газар угтсан юм. Манай гэрээс ялгаатай нь энд маш олон гэрийн үйлчлэгч байдаг.

Биднийг үүднээс угтаж авсан ахлах үйлчлэгч гэх бүсгүй гадуур хувцас, аав ээжид нь авч ирсэн жимсний цуглуулгыг аваад биднийг орохыг урилаа.

Үүдний өрөөнөөс эгц чигээрээ яваад зочдын өрөө бололтой нэг өрөө рүү орлоо. Гэхдээ энэ бараг л нүсэр том танхим шиг юм. Хэдэн зуун хүн зочилж ирсэн ч болохоор.

Тэрхэн зуур гэрийг нь гүйлгэн харж алмайраад өнгөрлөө. Зочдын өрөөний нөгөө талын хаалгаар аав ээж хоёр нь орж ирэв.

Ээж нь "Тавтай морил, ёс заншлын дагуу хуримын дараа л аль хэдийн манайд зочилж ирэх байсан ч ааштай хүүгээс минь болоод ирж чадаагүй шүү дээ. Өнөөдөр заавал хоноод явна шүү" гэсээр намайг ирж тэвэрлээ.

Жунины аав албаны гэмээр төрх гаргасаар Жунин бид хоёртой гар барин мэнд мэдлээ.

Жунин "Гэнэт юун гэр бүлийн хоол бэ? бас хонож чадахгүй ээ. Би маргааш эрт хуралтай"

Ж.аав "Өөрсдөө мэд дээ, ээжийн чинь санаа"

Ж.ээж "Тэгж их яараад байгаа юм бол маргааш өглөө нисдэг тэргээр ажилдаа явахгүй юу. Хоноод яв! заавал" гэсээр Жунин руу ширүүн харлаа.

Жунин хөнгөн санаа алдаад "Ойлголоо, одоо битгий үглээд эхлээрэй. Бид хоёрын амьдралд саад болохгүй, бараг л уулзахгүй шахуу амьдарна гээд байсан яасан?" гэхэд

Ж.ээж бага зэрэг жуумалзаад "Өдийг хүртэл саад болоогүй л байгаа биз дээ. Хоолоо идэцгээе хоолны өрөө рүү явцгаая" хэмээн биднийг дагуулан явлаа.

Хоолны өрөө рүү нь орохтой зэрэгцэн гэнэт хийл төгөлдөр хуурын хослол сонсогдон ая эгшиглэж эхлэхэд, хоолны ширээний ард талын ханан дээр тогтоосон том дэлгэц дээр Жунин бид хоёрын шоколад идэж үнсэлцдэг бичлэг гарч эхлэв.

Хоолны өрөө рүү бүрэн ороход ганц хийл, төгөлдөр хуур ч биш бүхэл бүтэн хөгжмийн хамтлаг аялгуу тоглож байлаа.

Төд удалгүй таван давхар том бялуу түрсээр орж ирэх тогооч бялуугаа бидний өмнө авч ирээд дээр нь байх лааг асаалаа.

Юу болоод байгааг ч ойлгож чадахгүй шоконд орсон байдалтай зогсож байтал Жунины ээж "Гайхамшигт үнсэлтэд нь баяр хүргэе" хэмээн чанга орилон хэлэхэд өрөөнд байсан үйлчлэгчид, тогоочид гээд бүх хүн алга ташин баяр хүргэв.

Юу болоод байгааг ойлгосон ч яах гэж ийм сонин юм хийснийг нь ойлгохгүй байгаа би гайхшрал дүүрэн нүдээр Жунин руу харахад

Тэр гайхсан гэхээс илүү залхсан мэт царай гарган "Бурхан минь гэж" хэмээн амандаа бувтнасаар нүүрээ дарлаа.

Ж.ээж үнэхээр л баяртай байгаа төрхтэй "За суугаарай, баярын зоогоо идэцгээе" гээд л энд байгаа ганц цоглог хүн нь байлаа.

Тансаг хөгжим, дээд зэрэглэлийн үйлчилгээн доор хооллож дууслаа. Жунин шууд л ядраад байна унтлаа гээд дээшээ гарчихсан болохоор аав ээжид нь эвгүй байлгахгүйн тулд би тэдэнтэй цайлан үлдлээ.

Жунины аав бидэнтэй нээх их зүйл ярьсангүй. Ер нь л нэг тийм дуу цөөтэй, хүссэн зүйлээ хийгээд л өөрөө өөртөө санаа тавиад сууж байдаг хүн шиг санагдсан.

Хэдийгээр хамт цайлах хэдий юм ярихаас илүү ном уншин сууна.

Жунины ээж бол тэс өөр ам хуурайгүй олон асуултаар булаж, эргээд тэр бүгдэд нь хариулсаар бид хоёрын яриа нэлээд удаан үргэлжиллээ.

Жунины ээж над руу ойртон суугаад "Чи үнэхээр сайн байлаа. Та хоёрын харилцаа миний бодож байснаас ч сайн байгаа бололтой. Би бүр баярлаад байнаа. . . Хүүгээ тийм олон хүний өмнө тэгж сүрхий үнсэлт хийнэ гэж төсөөлөөч үгүй байсан шүү. Үнэндээ Жуниныг тийм сайн үнсэлцдэг гэж ч бодоогүй" гэсээр намайг нудрахад

Түрүүнээс хойш бидний яриаг үл тоон ном уншиж байсан аав нь "Хэний хүү билээ дээ, яагаад муу байна гэж? дэмий зүйлд санаа зовж дээ" гэсээр яг л Жунины гаргадаг шиг эрхэмсэг бөгөөд дэндүү бардам төрхийг гаргалаа.

Энэ мөчид "Хөөх Жунин яг түүнийг дуурайжээ хэлж ярьж байгаа нь, гаргаж байгаа үйл хөдлөл нь хүртэл" гэх бодол толгойд минь буусан юм.

Ж.ээж "Тийм л сүрхий бүх зүйлдээ сайн эцэг хүү хоёр юм бол та хоёр эртхэн бэртэй болгоод ач зээг минь үзүүлэх чинь яасан юм. Харин ч миний гайхалтай санааны ачаар одоо ийм хөөрхөн бэртэй болоод хүү чинь гэр бүлтэй болсон шүү" гэхэд

Жунины аав юм хэлсэнгүй, ээж рүү нь зүгээр л ширтсэн юм.

Гэхдээ энэ харц бүр яг Жунины над руу гаргадаг сэхүүн харц шиг байлаа. Үр хүүхэд нь аав ээжийгээ дуурайх нь зүй ёсны хэрэг боловч Жунины аавын харц хөдөлгөөн, үг үйлдэл бүр нь яг Жунин шиг юмаа.

Аавыгаа ингэж аймаар дуурайж болдог доо? гэх гайхширсан бодол л толгойд эргэлдэж байлаа.

Ийн бодож байгаад гэнэт санасан нэг асуултаа тавилаа.

"Гэхдээ ээжээ, ийм олон хүнтэй хамт сүртэй оройн хоол барих нь зүгээр үү? бидний гэрлэлтийн тухай хүмүүс мэдчихвэл яах вэ?" гэж асуухад

Ж.ээж "Зүгээр дээ, тэд зүгээр л та хоёрыг хандивын аяны хүрээд рекламд оролцсон гээд тэмдэглэж байна гэж бодож байгаа юм. Тэгээд ч иймэрхүү хөгжимчид уран бүтээлчид бидний хийсэн оройн зоогоос ч гаж сонин олон арга хэмжээнд оролцдог. Баян авгайчууд юу ч хийж магадгүй гэдгийг тэд мэдэж байгаа. Бараг гайхахгүй дээ" гэсээр инээмсэглэх нь тэр.

Нээрээ ч тийм байхдаа. . . Гэхдээ л үнэхээр цочирдмоор байлаа.

================

Ээж аавтай нь цайлсны дараа үйлчлэгч бүсгүй намайг дагуулан дээш гарлаа.

"Та залуу эзний өрөөнүүдийг хармаар байна уу? анх удаа ирж байгаа юм чинь сонирхолтой байна байх" гэв.

"Өрөөнүүд ээ?? тийм олон өрөөтэй юм уу?" гэж гайхан асуухад

Үйлчлэгч "Эзэгтэй түүний дурсамжийг тэр чигээр нь хадгалж үлдэх гээд өрөөг нь солих бүрдээ хуучин өрөөг нь эдэлж хэрэглэж байсан бүх зүйлстэй нь үлдээдэг байсан юм. Нэлээд хэдэн өрөө байгаа шүү"

Гайхмаар сонсогдсон ч надад татгалзаад байх шалтгаан байсангүй. Нөхрийнхөө талаар илүү ихийг мэдэж яагаад болохгүй гэж.

Тэр яг л музейн хөтөч мэт эхнээс нь эхлээд бүгдийг нь тайлбарлан явж байлаа.

"Энэ бол түүний хамгийн анхны өрөө, нэг нас хүртлээ энэ өрөөнд байсан. Тэр үед хэрэглэж байсан ор дэр, шүүгээ тоглоом бүх зүйл байгаа. Бүр тухайн үед хэрэглэдэг байсан живх нь хүртэл бий" хэмээн инээмсэглэсээр надад нэг бүрчлэн үзүүллээ.

Жинхэнээсээ баячуудын толгойноос л гарч болох солиотой санаа хэдий ч энэ үнэхээр гайхалтай юм. Яг л цаг хугацаагаар аялж байгаа юм шиг. Хэрэглэдэг байсан живх, угж, тоглоом гээд л бүх зүйл нь байна шүү дээ.

Дараагийн өрөө рүү орлоо.

"Энэ өрөөнд таван нас хүртлээ байсан. Бас л тухайн үед ямар байсан яг түүгээрээ байгаа. Та чөлөөтэй үзэж болно шүү. Эзэгтэй залуу эзнийг гэрлэхийг маш удаан хүлээсэн. Тэр үргэлж л ирээдүйн бэр болон ач нартаа эднийг үзүүлнэ гээд л ярьдаг сан"  гэсээр нүүрэнд нь зөөлөн инээмсэглэл тодорлоо.

Бяцхан Жунины өрөө, түүний тоглоомууд, зурсан зураг гээд л бас л бүх зүйл нь байна. Мэдээж өрөө бүрд нь тухайн үеийн Жунины гэрэл зургууд, гэрэл зургийн цомгууд ч байлаа.

Энэ үнэхээр гайхалтай юм.

Дараагийн өрөө:

Үйлчлэгч "Энэ өрөөнд бага сургуульд ороод төгсөх хүртлээ байсан"

Дараагийн өрөө:

Үйлчлэгч"Энэ өрөөнд дунд сургуульд байхдаа байсан"

Дараагийн өрөө:

"Ахлах сургуульдаа байсан өрөө нь"

Дараагийн өрөө:

"Харин энэ бол оюутан байсан үеийнх нь өрөө" хэмээн танилцууллаа.

Би өрөөг тойруулан хараад "бусад өрөөгөө бодвол энэ өрөө их эмх цэгцтэй цөөхөн зүйл байна" гэхэд

Үйлчлэгч "Бараг ихэнх үед эзгүй байсан болохоор тэр байхаа. Залуу эзэн гадаадад сурдаг байсан юм. Тиймээс зөвхөн амралтаараа л ирж энэ өрөөнд байдаг байсан"

"Тэгээд л ийм байжээ"

===================

Гайхалтай юмаа. Өрөө бүр өөр өөрийн гэсэн түүхийг өгүүлж байна. Зүгээр л өрөөг нь гүйлгэж харахад л түүнийг ямар сонирхолтой байсан, сонирхол нь яаж өөрчлөгдсөн. Юу хийж сурсан, юу чаддаг байсан гээд л бүтэн амьдралыг нь харж болохоор байна. Мэдээж тэр бүрийг баталгаажуулах зургийн цомгууд хамгийн сайхан хэсэг нь байлаа.

Дөнгөж төрсөн нялх Жунинаас эхлээд одоогийн насанд хүрсэн том залуу хүртэлх бүх зургийг үзэхэд нэг л сэтгэлд дулаахан таатай мэдрэмж төрнө. Яг л Жуниныг урт удаан хугацаанд мэддэг байсан хүн шиг л болчихлоо.

Санамсаргүй байдлаар сайхан дурсамжаар аялаад дууссан тул өөрийн эрхгүй инээмсэглэл тодруулсаар сүүлийн өрөөнөөс гарлаа.

Үйлчлэгч яг хажуугийн хаалга руу заагаад "Энэ залуу эзний тусдаа гарах хүртлээ амьдарч байсан өрөө нь. Залуу эзэн одоо энэ өрөөнд байгаа" гэсээр энэ удаад тэр дагаж орохгүй тул намайг урих мэт гараараа заалаа.

Би "Өрөөнүүдийг үзэх үнэхээр сайхан байлаа. Хөтөч хийсэнд баярлалаа" гэж хэлээд нөгөө өрөө рүү ороход үйлчлэгч толгой бөхийгөөд цааш яваад өглөө.

================

Жуниныг унтчихсан гэж бодсон болохоор хаалгыг зөөлөн хаагаад өлмий дээрээ алхсаар орны дэргэд ирэхэд гэнэт орны дэргэдэх гэрэл аслаа.

Жунин "Ямар уддаг юм бэ? унтаж амардаггүй юм уу" гэсээр над руу харлаа.

"Чи унтаагүй байсан хэрэг үү? аль түрүүнд л унтлаа гээд гарсан биз дээ?" гэж гайхсан асуухад

Жунин "харваас унтаагүй л байгаа биз дээ? юуг нь асуудаг байна аа. Ингэхэд ээж та хоёр ямар удаан цай уудаг юм бэ? бүтэн саваар нь уусан хэрэг үү?"

Би "Цайнаас гадна өөр зүйл үзсэн юмаа" гэхэд

Жунин "Юу?"

Би "Өрөөнүүдийг чинь үзсэн" гээд инээмсэглэхэд

Жунин "Ичмээр юм, онцгой сонин зүйл байгаа биш юуг нь үзүүлдэг байна аа" гэсээр толгой сэгсэрлээ.

Би "Үгүй ээ, харин ч онцгой сонин зүйл их байсан шүү. Би бяцхан Жунинаас эхлээд том эр хүн болох хүртэл чинь бүх Жунинтай танилцаад ирсэн. Надад лав үнэхээр их таалагдсан. Ээж чинь лав суут ухаантан байхаа. Яаж ийм гоё санаа олдог байна аа" хэмээн инээсээр түүний хажууд очин хэвтэхэд

Жунин инээмсэглэн "Ээжийн бүтэхгүй санааг сайшаах хүн чамаас өөр байхгүй байхаа" гэсээр над руу ширтэнэ.

"Жинхэнээсээ хэлсэн шүү, үнэхээр их таалагдсан. Ирээдүйд би яг ямар амьдралтай байхаа мэдэхгүй л дээ. Танай гэр шиг олон өрөөтэй гэрт байх уу үгүй юу гэдгээ ч мэдэхгүй. Гэхдээ л хүүхэдтэй болохоороо яг ингэж бүх дурсамжийг нь хадгалж үлдмээр байна" гээд түүн рүү харахад

Жунин "Болно шүү дээ" гэв.

"Юу?"

Жунин "Чи тэгж хийж болно" гэснээ бага зэрэг хоолойгоо засаад өөр тийш харлаа.

Би "Чи яагаад надад зөвшөөрөл өгөөд байгаа юм?" гэж асуухад

Жунин "Яагаад гэнэ шүү!. . . .зүгээр л. . . тэр бол. . . .чи надад ажиллах энэ хугацаандаа хичээгээд мөнгөө цуглуулаад, нэмэлт цалин ихийг аваад байвал хүсээд байгаа олон өрөөтэй том байшингаа авч чаддаг юм байгаа биз дээ?" гэснээ дух руу няслаад хаячихлаа.

Духаа дарсаар түүн рүү муухай харан "Өвдөж байна!!" гэж орилоход

"Чамайг ажиллуулж байгаа хүний хувьд үнэтэй зөвлөгөө өгч байна!"

Би "За л даа~ ядаргаатай юм"

Өөрийнх нь бололтой хажуудаа байсан унтлагын хувцсыг над руу шидээд "Олон юм яриад байлгүй унт" гэж хэлээд өөрөө унтах гэж байгаа мэт доош хэвтлээ.

Нэгэнт л түүний өмнө нүцгэн зогсож, дотуур хувцасны тухай ярилцаж, чөлөөтэй байж болох бүхнийг хийчихсэн болохоор юунаасаа ч ичих билээ буруу харж сууж байгаад хувцсаа тайлан түүний өгсөн унтлагын хувцсыг сольж өмсөөд хөнжилдөө орлоо.

Түүн рүү цээжээ өндийлгөн хараад "Ингэхэд чи нээрээ унтахгүй юугаа хийж байсан юм? ядарч үхлээ л гээд байсан байж?"

Жунин нүдээ бага зэрэг эргэлдүүлээд "Чамтай хамт унтсаар байгаад сурчихсан бололтой, орж ирээд унтах гэсэн чинь нойр хүрэхгүй байсан юм тэгээд л" гэснээ гэнэт өндөр дуугаар

"Тийм болохоор дараагийн удаа намайг ядарч байна гэвэл шууд унтаж байгаарай!" гэж сануулав.

Би "За яршиг аа, жоохон хүүхэд аятай" гэсээр түүн рүү харан хоёр гараа тулан хэвтэхэд

Жунины нүд бага зэрэг томроод "Я-Яагаад байгаа юм?" гэж асуув.

Би "Яав л гэж дээ, нэг зүйл-" гэтэл

Жунин "Н-Наадахаа хаа! хачин харагдаад байна" гэв.

Гайхсандаа "Юуг??" гэж асуухад түүний харц доошлон цээж рүү минь ширтэх нь тэр.

Жунины унтлагын хувцас болохоор нэлээд том байсан юм. Тэгээд л энгэр нь бүр доошлоод хөхийг минь ил гаргачихсан бололтой.

Би "Сүртэй шдээ, аль хэдийн бүгдийг нь харчихсан байж. . . нээрээ би юу олсныг хардаа" хэмээн мушилзсаар утсан дээрээ дарж авсан зургаа Жунин руу харуулахад

Жунины нүд байдгаараа томрон "Наадахаа хаанаас харсан юм??" гэж орилох шахан асуулаа.

"Ким Жунин. . .балет бүжиглэдэг байсан гэдгээ яагаад хэлээгүй юм?" гэсээр түүнийг нудрахад

Жунины хөмсөг бага зэрэг зангиран "Чамд ямар хамаатай юм. . . Яасан? юундаа инээгээд байгаа юм? эрэгтэй хүн балет бүжиглэж болдоггүй юм уу?" бага зэрэг уурласан шинжтэй асуулаа.

Би түүн рүү том хараад "За яалаа гэж дээ? зүгээр л чи хэзээ ч балет бүжиглэхээргүй. . . үгүй ээ ер нь ажлаас өөр юм мэддэггүй урлагаас тэс хол хүн шиг санагддаг байсан болохоор л асуусан юм. Түүнээс биш би балетчин залууст хайртай тэд их тачаангуй байдаг юм" гэхэд

Жунин шүлсээ гүд хийтэл залгиад "Юу гэсэн үг юм?" гэж асуулаа.

Би "Юу л байв гэж дээ, тэдний тирко. . . хамаг юмыг нь харагдуулаад сайхан л байдаг шдээ" гэхэд

Жунин духаа цохин "Пак Инбинь! наад бодол чинь бүр" гэсээр гайхсан янзтай уулга алдлаа.

Би "За адилхан сонирхолтой юм байж юундаа ичээд байгаа юм? чи бүжиглэж байхдаа хамт бүжиглэдэг байсан залуусынхаа тэр зүйл рүү ганц удаа ч болов харж байгаагүй хэрэг үү? насанд хүрсэн хүнд байж болох зүйл шдээ. Тэгээд ч хамаг биеийг нь тас барьчихсан байхад хүссэн хүсээгүй харагдаж л байна даг. Энэ зурган дээр хүртэл чи-" гэтэл

Жунин амыг минь даран "Зүгээр унт, чамтай юм яриад байх юм бол юу ч болж мэдэх юм байна" гэх нь тэр.

"Юу болно гэж?" гэтэл

Жунин санаа алдсанаа "Дахиж нэг л үг хэлэх юм бол чи өөрөө харамсана шүү, эелдгээр хэлж байгаа дээр минь унт" гэж хэлснээ буруу хараад хэвтээд өглөө.

Би юм хэлээгүй ч түүний мөрнөөс зөөлөн татаж үзэв. Гэвч тэр юу ч хэлсэнгүй. Бас эргэж ч харсангүй. . .

=====================

Epilogue:

Инбиньтэй цайлж дуусаад аав ээж нь өрөөндөө орлоо.

Ж.аав "Дахиж ийм дэмий зүйл битгий хийгээрэй. Балай юм хийж байгаад хүүгээ уурлуулчих юм бол цаадах чинь яаж ч мэднэ шүү. Гэрээгээ цуцаллаа, яг одоо сална залхаж байна гээд зүтгэж мэдэх хүн шүү. Зүгээр л тэдний амьдралд оролцохгүй тайван байлга" гэхэд

Ж.ээж бага зэрэг жуумалзаад "Салахгүй дээ санаа зоволтгүй. Хүү маань Инбиньд сайн болоогүй юмаа гэхэд ямар ч байсан бага зэрэг талтай болсон гэж бодож байна. Тиймээс сална гэдэг үг гарахгүй дээ"

Ж.аав "Чи яаж мэдэж байгаа юм?"

Ж.ээж "Хандивын арга хэмжээний хөтөлбөр байлаа гээд манай хүү өөрөө хүсээгүй бол тэр олон хүний өмнө хүн үнсээд зогсож байх сайхан сэтгэлтэй  хүн мөн билүү? харин ч ямар ч хүнийг яаж ч ичмээр байдалд оруулж байсан үл тоогоод үгүй гээд гүрийж байхаасаа сийхгүй хүүхэд. Гэтэл яаж үнсэж байгааг нь хар л даа" гэсээр яг л ялалт байгуулсан мэт бардам инээмсэглэл тодрууллаа.

Ж.аав үл ялиг бодол хийлээд "Тийм ч юм уу?"

Ж.ээж "Арай энэ чигээрээ байж байгаад ачтай болчих юм биш биз дээ?" гэсээр нөхрөө нудрахад

Ж.аав бага зэрэг инээмсэглээд "Дэмий зүйл бодох хэрэггүй ээ, ганцхан үнсэлтээс том зүйл мөрөөдөөд л. . . зүгээр л тэдний амьдралыг тэдэнд үлдээе" гэв.



Seguir leyendo

También te gustarán

155K 15K 26
~For my 4th follower~ Энд яг юу байдгийг мэдэхгүй ч хүн болгон ой руу битгий ор гэдэг. Ойлгохгүй юм. Энэ сайхан газрыг яагаад тусгаарлаад байгаа юм б...
419K 10K 85
"ပူတင်းလေးကဘာလဲ" "ကိုကို့အပိုင်" "ကိုကိုတို့ကရောဘာလဲ " "မောင်နှမ" "ဟာ..."
114K 3.8K 8
Та өмнө нь хориотой гудамжны талаар сонсож байсан уу??? үгүй бол танд гэж зөвлөхөд тэр гудамжинд хэзээ ч бүү хөл тавь хууль огт үйлчилдэггүй цорын г...
323K 11.6K 45
ဖီးနစ်ငှက်တစ်ကောင်ရဲ့ ရင်ကွဲမတတ်အော်ဟစ်သံဟာ လောင်ကျွမ်းအံ့ဆဲဆဲ အတောင်ပံတွေနဲ့အတူ ပျောက်ကွယ်ပျက်စီးသွားတော့မယ့်အချိန်မှာ ငါဟာ မင်းနဲ့နောက်တစ်ကြိမ်...