/Дууссан/ I"m gonna love you❣️

By ShureeOXEXO326

132K 16.5K 2.8K

Танай хүү ижил хүйстэн юм уу? -Тийм байсан бол сайхан байхсан. . . More

1. Ажлын санал
2. Залилуулсан байна
3. Хоноод яв
4. Хурим
5. Шинэ гэр
6.Өвчтэй юм уу?
7. Уулзалт болно
8. Ажлын хамтрагчид
9. Анзаарах хэрэгтэй байж
10. Аюулгүй бүс
12. Сүйрэл гэдгийг мэдэх үү?
13. Хувцсаа тайл!
14. Бардам бай
15. Гялалзсан нүд
16. Бал сар
17. Хачин эмэгтэй
18. Муу залуу
19. Огт өвдөөгүй
20. Архи чинь гараагүй юм уу?
21. Өрсөлдөгч хэзээд байдаг
22. Бүдүүлэг хүүхэд
23. Хардаагүй биз дээ?
24. Эхнэрээ халамжилж өнгөрөөе
25. Надад хамаагүй
26. Өөрөө шийдье
27. Чи ав
28. Шинээр танилцсан залуу
29.Туна
30. Болзоо
31. Найз залуу
32. Хүргэн хүү
[The end] 🍑 Миний тоорхон 🍑

11. Хэргийн эзэн

3.6K 488 81
By ShureeOXEXO326

Түүнийг ингэж асуухад хацар халуу дүүгэн ичмээр санагдаж байсан ч одоо л энэ эвгүй байдлыг үгүй хийхгүй бол дахиад чадахгүй байх гэсэн бодол орж ирсэн юм.

Дотроо сандарч байсан ч гаднаа юу ч болоогүй мэт инээмсэглэсээр түүний өмнө очоод "За яалаа гэж дээ, би ямар гурав дөрвөн хөхтэй гаж хүн байгаа биш. Тэгээд ч би шийдчихсэн" гэхэд

Жунины нүд нэг л тогтож өгөхгүй над руу нэг хараад, харцаа буруулж үзээд л янз янз болно. Магадгүй түүний сонирхол өөр болохоор гэнэтийн үйлдэл минь эвгүй байсан байх л даа.

"Ю-Юу шийдсэн гэж?" гэсээр шүлсээ гүд хийтэл залгин, энэ удаад эгц өөдөөс минь харлаа.

Би ерөнхийдөө Мисү шиг галзуу, чөлөөтэй байх гэж хичээж байгаа болохоор худлаа инээсээр "Бид найзууд болж болно. 3 жил ийм хөндий байх чинь утгагүй шүү дээ. Тэгээд ч бие биеийнхээ нууцыг бага багаар мэдээд эхэлсэн болохоор яагаад найз болж болохгүй гэж. Сайн найзууд болоод, хамтдаа олон зүйлийг хийж болно. Бие тослохоос эхэлж болох юм. Чи хүсэж байна уу?" гэж асуухад

Жунин над руу ширтсэн чигтээ нүд нь бага зэрэг томроод "Т-Тийм ээ, биш ээ би би-" гээд гацаад байсан болохоор би дараагийн алхмыг хийсэн юм.

"Эвгүй байгаа бол охидын цагийг дараа хийсэн ч болно. Нээрээ би чамд нэг зүйл үзүүлэх үү? үнэндээ энэ нууц байх ёстой байх л даа. Гэхдээ нэгэнт бүх зүйл ингээд эргэсэн болохоор чамд үзүүлмээр байна. Ээж чинь надад бэлэг өгсөн. Бидний бал сард зориулж. Гэхдээ бал сарын аялал наашилсан гэдгийг ээжээс чинь л мэдсэн" хэмээн ярьсаар хувцасны өрөө рүү алхахад

Жунин "Х. . .Хэлэх гэж байсан юм" гэх нь ард сонсогдлоо.

Найз байя гэвэл, түүний сонирхол надад энгийн зүйл би хүндэтгэж байгааг тэр мэдэх хэрэгтэй. Бас илүү дутуу зүйлгүйгээр зүгээр л сайн найзууд болох гэж байгааг минь эдгээр үйлдлээс минь тодорхой болох байх гэж бодсоор нөгөө дотуур хувцсаа өмсөөд өрөөнөөс гарахад Жунин яг л нүцгэн бие рүү минь харж байсан шигээ нэлээд гайхсан байдалтай ширтэж байлаа.

Магадгүй сандарсан ч гэх юм уу?, тэр эмэгтэй найзтай байж үзээгүй болохоор тэгээд байгаа байх л даа.

Би түүний урд очин дотуур хувцсаа харуулах гэсэндээ урагш, хажуу тийш, бас ар талаасаа харуулаад "Ямар байна?" гэж асуухад

Жунин над руу ширтсэн чигтээ "с-сайхан. . . .ер нь бол дажгүй гэх гээд л" гэж хариуллаа.

"Үнэндээ би энгийн үед ч ийм зүйл өмсдөггүй болохоор үнэхээр ичсэн шүү. Тэр тусмаа эрэгтэй хүний өмнө ийм зүйл өмсөөд харуулна гэдэг үнэхээр ичмээр, хийж чадахааргүй зүйл шиг л санагдаад байсан чинь яг ингээд чамайг илүү ойлгодог болсон чинь илүү тухтай амар болчихлоо. Чамд ч гэсэн тэгж байна уу?" гэж асуухад

Жунин бие рүү минь ширтэж байснаа харц нь дээшлэн нүүр лүү хараад "Юу?? юу гэсэн бэ?" гэж дахин асуулаа.

Би "Өмнө нь хуурамч гэсэн эхнэр нөхөр болохоор нэг тийм хаалттай, ичмээр мэдрэмжүүдээр дүүрэн байсан. Гэхдээ одоо чамайг найз залуутай гэдгийг чинь мэдсэн болохоор бидний дунд угаасаа нөхөрлөл л үүсэх боломжтой гэдгийг мэдсэн чинь илүү тухтай амар болчихлоо. Чамд ч гэсэн нуугаад байх зүйл үлдээгүй болохоор амар байна уу? л гэж асуусан юм" хэмээн тайлбарлахад

Жунин "Н-Найз залуу?"

"Үерхээгүй байгаа юм уу?. . . Өө~ яана уучлаарай. Харилцаа чинь эхэлж байсан байх нь ээ. Надаас болоод хүндрэл үүсээгүй байх гэж найдаж байна"

Жунин "Үүсээгүй ээ. . ."

Би "Ашгүй дээ, санаа зовж байлаа"

Жунин "Биш ээ, үүссэн"

"Юу? арай салчихсан юм биш биз дээ?" гэж уулга алахад

Жунин "Б-Биш ээ. . . ёо яаж хариулсан адилхан болчхоод байх юм"гэснээ "КЁНСҮҮ БИД ХОЁР ЗҮГЭЭР, ЧИНИЙ ОРОЛЦОХ АСУУДАЛ БИШ" гэв.

"За за. . . би дахиж оролцохгүй ээ"

Жунин юм хэлсэнгүй чимээгүй болчихлоо.

Би эргээд нөхөрлөлийн сэдэвтээ орохоор шийдэн "Нээлттэй байгаа нь чамд зүгээр үү? би чамд ч бас тухтай байдал үүсгэх гэсэн юм" гэхэд

Жунины нүд эргэлдэн "Тухтай байдал гэнэ шүү" гэж амандаа бувтналаа.

Хэдийгээр би сонссон хэдий ч түүнийг бага зэрэг ууртай байж магадгүй гэж бодсон тул сонсоогүй дүр үзүүлэн "Юу гэсэн бэ?" гэж дахин асуухад

Жунин "ТУХТАЙ БАЙНА АА. . . нэг тиймэрхүү" гэж чанга хэллээ.

Би "Ашгүй дээ, чи тэгээд юу гэж бодож байна?" гэсээр өмссөн байгаа хослол руугаа заахад

Жунин яг л хэлэх үггүй байгаа мэт, эсвэл бага зэрэг мангар дуу гэмээр харсаар "Юу?" гэв.

"Аан~ би зүгээр л мэдэхийг хүссэн юм. Эрчүүдэд иймэрхүү зүйл үнэхээр таалагддаг гэж бодож байна уу? эсвэл зүгээр л эмэгтэйчүүдийн төсөөлөл үү?"

Жунин "Ер нь бол эрэгтэй"

Би "Тийм л дээ, гэхдээ миний асууж байгаа санаа бол эмэгтэй хүн сонирхдог эрчүүдэд иймэрхүү зүйл таалагддаг болов уу? л гэж асуусан юм. Чамд хуурамч шахуу хэдий ч олон эрэгтэй найз байдаг биз дээ?" гэхэд

Жунин харц илүү төв болсноо "Нөхөр чинь урд чинь сууж байхад, өөр залууд таалагдах тухай асуугаад байгаа хэрэг үү?" гэж яг л нухацтай чухал зүйл ярьж байгаа мэт асуулаа.

Энэ эвгүй байдлыг эвдэх гэсэндээ түүний мөр рүү хөнгөн цохиод "Сүртэй шдээ, би ямар яг одоо өөр залуу урхидмаар байна гэсэн биш дээ зүгээр л эрчүүдийн сонирхлын талаар ерөнхий зүйл асууж байхад чинь" хэмээн инээмсэглэхэд

Жунин гэнэт хөмсөг зангидан "Шал тэнэг харагдаж байна, дахиж наадахаа өмсөөд хэрэггүй! ер нь надаас өөр хүн хараагүйд баярлах хэрэгтэй. Яг одоо наадахаа соль!" гэж хэллээ.

Би бага зэрэг урамгүй "Заа~ би өөрийгөө төгс биш гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ заавал ингэж хэлээд байхдаа яадаг юм"

Жунин "Сануулсан шүү, надаас өөр хүнд ийм зүйл харуулаад хэрэггүй!"

Энэ хослол надад өөрт минь их таалагдсан болохоор ч тэр үү, нэг тийм урам хугарсан мэдрэмж төрөөд байлаа.

Хөхнөөсөө барин "Энэ уг нь надад их таалагдсан юмсан, хөхний хэлбэр тодруулаад бас ингээд-" гэтэл

Жунин над руу ширтсэн чигтээ гүнзгий амьсгаа аваад "Хангалттай! яг одоо явж энгийн зүйл өмс, би шүршүүрт орлоо. . . Б-бас битгий хөхөө базаад бай л даа. . . х-хачин байна" гэх нь тэр.

Хөх базахын тухайд бол яах аргагүй түүний сонирхол өөр болохоор хачин байгаа нь ойлгомжтой л доо. . . Харин шүршүүр намайг гайхахад хүргэв.

Гайхсандаа "Чи миний өмнө усанд орсон биз дээ? яагаад дахиад орох гээд байгаа юм?" гэхэд

Жунин "Ч-Чамд ямар хамаатай юм? энэ чинь миний гэр! миний бие! өдөрт ганц удаа шүршүүрт ор гэдэг хууль байхгүй биз дээ?" хэмээн яг л өөрийгөө өмөөрч байгаа хүүхэд шиг бөөн сүр ингэж хэллээ.

Би "Ойлголоо доо, тэгээд явж шүршүүртээ ор л доо"

Жунин "Чи байхад яаж тийшээ явах юм? наадахаа явж соль л доо!" гэснээ хоолойгоо бага зэрэг засаад харц буруулах нь тэр.

"Чиний угаалгын өрөө рүү явахад миний энд зогсож байгаа ямар хамаатай юм?" гэж гайхан асуухад

Жунин "Наад сонин хувцсаа явж соль л доо! бас эргэж харж болохгүй шүү! одоо яв" гэсээр намайг бага зэрэг түлхлээ.

Би "Сүртэй амьтан бэ, нүцгэн шахуу байгаа нь би болохоос ямар чи юм уу" гэж үглэсээр хувцасны өрөө рүү орлоо.

=====================

Инчолын тарьсан хэргээс болж Жунины ажил руу заавал очих хэрэг гарчихлаа. Ажил дээрээ Кёнсүүтэй чөлөөтэй байхад нь тус болж дахиж хэзээ ч ажил дээр нь очихгүй гэж бодож байсан юмсан. Гэтэл яах ч аргагүй хүрээд ирлээ.

Энэ удаад дахиад тийм зураглал харж магадгүй гэсэн бэлтгэлтэй өрөөний хаалгыг зөөлөн тогшлоо.

"За~" гэх Кёнсүүгийн хоолой сонсогдлоо.

Зөвшөөрөл өгсөн гэж ойлгоод өрөө рүү ороход утсаар ярин инээмсэглэн суусан Кёнсүү намайг харсан даруйдаа царай нь огцом хувиран, инээмсэглэл нь алга болоод утсаа таслав.

Дахиад л надаас болж эвгүй байдал үүсчихсэн үү?. . .

Кёнсүү "Сайн байна уу? эзэгтэй" гэж толгой бөхийн мэнд мэдсэн хэдий ч тэр яг л анх уулзаж байсан үеийнх шиг ширүүн харцтай хэвээрээ.

Гэхдээ саяхан харсан тэр дулаахан инээмсэглэл, тэс өөр дулаахан төрх түүнд байдаг гэдгийг мэдсэний дараа ганц л бодол толгойд буулаа.

Магадгүй найз залуугийнх нь хуурамч эхнэр болохоор л надад дургүй байх. Дургүй болохоороо л ийм ширүүн хүйтэн харцаар хардаг байх л даа.

Жунинтай асуудлаа шийдсэн ч Кёнсүүд ямар нэг зүйл хэлээгүй болохоор тэр ажил дээр нь олон удаа ирээд байхаар уур нь хүрч байгаа юм шиг санагдлаа.

Үүнийг засах гэсэндээ "Би хувийн. . . биш ээ Жунинд дуулгах мэдээтэй ирсэн юмаа. Өөр ямар ч асуудал байхгүй шүү" гэхэд

Кёнсүү нөгөө төв царайгаа гаргасаар "Ойлголоо, захирал завтай байгаа. Та ор л доо" хэмээн Жунины өрөөний хаалга руу урих мэт заалаа.

Би "За, би удахгүй ээ" гэж хэлээд өрөөний хаалгыг зөөлөн тогшоод дотогш ороход Жунин гайхсан янзтай над руу харна.

"Чи юу хийж яваа юм?" гэх асуултаар угтлаа.

Би "Ажилд чинь болон харилцаанд чинь саад болох гээгүй шүү. Яг миний хувийн асуудал гараад л чамаас зөвшөөрөл авах гэж ирсэн юм" гэж хэлэхэд

Жунин гайхсан янзтай харснаа "Ямар асуудал?" гэж асуув.

"Нөгөө. . .Инчол. . . миний дүүг санаж байна уу?"

Жунин "Тийм ээ, санаж байна"

"Тэр асуудал тариад гэрээсээ зугтаачихсан байна. Зугтаасан ч гэж дээ ер нь бол манайд хүрээд ирсэн байна. Түр зуур манайд байж болох болов уу? гэж асуух гээд л. Гэхдээ санаа зоволтгүй шүү тэр чамд огт саад болохгүй. Бас. . . ихдээ л хоёр л хонуулах байх. Тэр хооронд би ээжтэй яриад асуудлыг шийднэ амлаж байна" гэж хурдхан тайлбарлахад

Түүний зожиг болохоор уурлах байх гэж бодсон ч тэр огт тэгсэнгүй.

"Тэг дээ, үнэндээ ийм зүйлийг надаас асуух шаардлага байхгүй л дээ. Бид албан ёсоор гэрлэсэн. Тиймээс тэр гэр ч бас чиний гэр. Өөрийнхөө найз нөхөд, гэр бүлээ хүссэн үедээ урьж болно" гэв.

Түүний ийм амархан зөвшөөрсөн нь магадгүй бидний найз болсонтой холбоотой байхаа. Би үнэхээр зөв үйлдэл хийсэн бололтой шүү.

"Баярлалаа, маш их" гэж хэлээд инээмсэглэхэд

Жунин нүүрний хувирал гаргаагүй ч зүгээр л толгой дохилоо.

Ингээд хэргээ бүтээсэн би гэдэг хүн сэтгэл хангалуун, магадгүй маш тайвнаар гэр лүүгээ явлаа. Очиж Инчолын асуудлыг шийдэх хэрэгтэй.

============================

Epilogue:

Жунин "Наад сонин хувцсаа явж соль л доо! бас эргэж харж болохгүй шүү! одоо яв" гэсээр Инбинийг бага зэрэг түлхэв.

Инбинь "Сүртэй амьтан бэ, нүцгэн шахуу байгаа нь би болохоос ямар чи юм уу" гэж үглэсээр хувцасны өрөө рүү орлоо.

Түүнийг хувцасны өрөө рүү орсны дараа Жунин уртаар санаа алдан доош харсаар "Ким Жунин, мөн цагаа олж дээ" гэж өөрийгөө зэмлэх мэт хэлээд дээш бослоо.

============

Хүйтэн шүршүүрийн доор нэлээд удаан зогсож байгаад гарч ирэв. Түүнийг гарч ирэхэд Инбинь аль хэдийн унтаад өгсөн байлаа.

Чимээгүйхэн алхсаар түүний дэргэд очин хэсэг хугацаанд, унтаж буй Инбинийг ширтэн зогслоо.

Дахин нэг удаа санаа алдаад "Хараад байгаарай, хэргийн эзэн нь их аз жаргалтай унтаж байх шив. Юу ч болоогүй мэт" гэснээ

"Бүгдийг март Жунинаа~ бодохоо боль" хэмээн өөртөө сануулсаар хөнжилдөө орон хэвтлээ.

Continue Reading

You'll Also Like

446K 10.8K 87
"ပူတင်းလေးကဘာလဲ" "ကိုကို့အပိုင်" "ကိုကိုတို့ကရောဘာလဲ " "မောင်နှမ" "ဟာ..."
129K 12.7K 40
Агуу их хүчит бурхан сүйт бүсгүйгээ хамгаалахаар ертөнц дахинд ирлээ. Бурхан хэрхэн сүйт бүсгүйгээ хамгаалах бол? Сүйт бүсгүй нь хэнээс илүү үзэсгэл...
354K 29.1K 42
ကျွန်တော် ထိတွေ့ခွင့်မရှိတဲ့... ကျွန်တော် ငေးကြည့်နေရတဲ့... ကောင်းကင်ကြီးက သူ့ပိုင်ရှင်လက်ထဲ ပြိုဆင်းပေးလိုက်မယ်ဆိုရင်ရော... ပိုင်ဆိုင်လိုခြင်းအလျှဉ်...