/Дууссан/ I"m gonna love you❣️

By ShureeOXEXO326

132K 16.5K 2.8K

Танай хүү ижил хүйстэн юм уу? -Тийм байсан бол сайхан байхсан. . . More

1. Ажлын санал
2. Залилуулсан байна
3. Хоноод яв
4. Хурим
5. Шинэ гэр
7. Уулзалт болно
8. Ажлын хамтрагчид
9. Анзаарах хэрэгтэй байж
10. Аюулгүй бүс
11. Хэргийн эзэн
12. Сүйрэл гэдгийг мэдэх үү?
13. Хувцсаа тайл!
14. Бардам бай
15. Гялалзсан нүд
16. Бал сар
17. Хачин эмэгтэй
18. Муу залуу
19. Огт өвдөөгүй
20. Архи чинь гараагүй юм уу?
21. Өрсөлдөгч хэзээд байдаг
22. Бүдүүлэг хүүхэд
23. Хардаагүй биз дээ?
24. Эхнэрээ халамжилж өнгөрөөе
25. Надад хамаагүй
26. Өөрөө шийдье
27. Чи ав
28. Шинээр танилцсан залуу
29.Туна
30. Болзоо
31. Найз залуу
32. Хүргэн хүү
[The end] 🍑 Миний тоорхон 🍑

6.Өвчтэй юм уу?

3.4K 478 64
By ShureeOXEXO326

Арай хийн ингэж асуугаад түүн рүү гайхсандаа байдгаараа том харан хэвтэж байтал Жунин огцом дарж авсан шигээ огцом дээрээс босоод

"Ч-Чи нөгөө өрөөнд унт" гэж хэлчхээд хариу хэлэх завдалгүй угаалгын өрөө рүү яваад орчихлоо.

Би бүр хоромхон зуур болоод өнгөрсөн энэ үйл явдлаас болж хэсэг хугацаанд шоконд орсон байдалтай суулаа. Гайхаж сууж байгаад гэнэт ухаан орсон мэт нөгөө унтлагын өрөө рүү явлаа.

==================

10 цаг болж байхад сэрлээ. Жунины хувьд хар өглөөгүүр ажилдаа явчихдаг болохоор санаа амар орноосоо босов.

Угаалгын өрөө орж шүршүүрт ороод шүд амаа угааж өглөөний ариун цэврээ сахиж дуусаад биеэ ороосон алчууртайгаа тэр чигтээ доош буулаа. Усанд орсны дараа өөрийн эрхгүй өлсөөд байдаг тул хөнгөн зүйл идэх санаатай гал тогоо руу оров.

Гэртээ ганцаараа байгаа гэсэн бат итгэлтэй орсон би Жуниныг харсандаа галзуу юм шиг л цочиж орхилоо.

"АААА~ Ч-Чи энд . . . .биш ээ. . . би хувцсаа өмсөөд ирье" гэж ээрч гацсаар эргээд гүйхэд тэр зүгээр л нэг ч үг дуугарсангүй чимээгүйхэн ард үлдлээ.

Өчигдөр шөнө болсон хачин үйл явдлын дараа ганцхан алчуур боочихсон дахин таарсан болохоор үнэхээр ичиж байлаа. Ер нь яагаад гэнэт ийм ичмээр байдал үүсчих вэ?

5 6 цагт босоод ор мөргүй алга болчихдог хүн өнөөдөр заавал яагаад гэртээ байгаа юм бол?? Тэгээд бүр ажлын өдөр шүү.

Ичиж бантах хослон хурдхан хувцсаа өмсөөд, өрөөнөөсөө гарч чадахгүй сууж байтал "Өглөөний цайгаа уу" гэх Жунины хоолой сонсогдлоо.

Гарах уу? байх уу? гэж бодож байгаад гарахгүй бол энэ эвгүй байдал бүр ч дуусахгүй мэт санагдан өөртөө зориг оруулан доош буулаа.

Доош буухад хоолны ширээн дээр төсөөлж байснаас минь ч олон зууш, амттан, цай кофе зэрэг угтлаа. Үнэхээр тэр бэлдсэн юм байхдаа? гэх бодолтой хамт ширээний ард суулаа.

Бага зэрэг эвгүй байна.

Жунин "Ид" гэх ганц үгийг хэлэн өөдөөс минь харан суув.

Яг юуны талаар ярих вэ? эсвэл ингээд таг дуугүй байх ёстой юм болов уу? толгой дотор олон бодол эргэлдэж байгаад "Одоо л ажилдаа явах гэж байгаа юм уу?" гэж асуухад

Жунин өглөөний цайгаа уух зуураа "Амарч байна" гэх тодорхой хариуг өгөв.

Би "Заавал өнөөдөр амраад байхдаа яах вэ дээ" гэж сонсогдохгүй шахам амандаа бувтнахтай зэрэгцэн

Жунин над руу гайхсан янзтай харснаа "Хоолойтой ноосон цамц өмсчихсөн халууцахгүй байна уу? Зуны дунд сар болж байна шүү дээ. Гадаа ч тэр, гэрт ч бас халуун байхад" гэв.

Би "Аа~ би харин усанд орсныхоо дараа даараад байдаг юмаа. Цус багатай, амархан даардаг" гэсээр түүн рүү хартал

Жунин "Ммм~" гэснээ гэнэт

"Хүлээ! чи арай надаас айгаад ингэж хувцаслаад байгаа юм биш биз дээ?" гэсээр нэлээд чанга уулга алдсаар над руу хачин харлаа.

Би "За яалаа гэж дээ хэ. . .хэ" гэсээр худлаа инээхэд

Түүний харц илүү сонжсон басхүү итгэхгүй байгаа гэмээр эргэлзсэн янзтай болоод "Үнэнээ хэл Пак Инбинь! чи над руу 3 секунд ч тогтож харж чадахгүй байна шүү дээ" гэв.

Би "З-За бага зэрэг л" гэсээр чимээгүй болоход

Тэр яг л хорвоо дэлхий дээр байх боломжгүй аймаар зүйл сонссон мэт нүд нь томорсоор "Яа~ яаж бодохоороо. . . чи. . .чи намайг гаж донтон гэж бодоо юу? хараад байгаарай. . . үнэхээр надаас айсандаа ингэж аймшигтай хувцасласан хэрэг үү?" гээд л одоо ч итгэж чадахгүй байгаа бололтой над руу ширтэнэ.

Би "Ер нь бол айх нь байх л зүйл шүү дээ. Чи л өөрөө унтаж байхад гэнэт-" гэтэл

"Чи үнэхээр намайг гаж донтон гэж бодоо юу?. . . байж боломгүй юм. Уучлаарай би чиний бодож байгаа шиг чинь хүн огт биш. Үнэхээр. . . бүр үнэхээр гаж донтон байлаа ч чамайг дараад авахгүй болохоор санаа зоволтгүй. Чиний төсөөлөл үнэхээр дээд төвшинд хүрчихсэн байна шүү" гэсээр нөгөө л нэг зэвүүн, хүн доош хийсэн үгсээ урсгалаа.

Их зантай, бүдүүлэг амьтан. . .

Би "Аль хэдийн дараад авчихсан юм байж" гэсээр түүн рүү муухай харахад

Тэр нэлээд бантсан байдалтай нүдээ эргэлдүүлэн "Т-Тэр чинь алдаа байсан юм. . . март. . . дахиж бодоод ч хэрэггүй!" гэсээр надад сануулах мэт хуруугаараа чичлэн заав.

Би "Тийм л болог" гээд чимээгүй болоход

Жунин "Тийм болог биш, угаасаа тийм зүйл дахиж хэзээ ч болохгүй. Би баталж байна" хэмээн сүртэй нь аргагүй орилж хэллээ.

Би хальт толгой дохиод шарсан төмснөөс идтэл, Жунин "Бас нэг зүйл байна" гэв.

Би "Юу?"

"Намайг зөвшөөрөл өгөх хүртэл, чи нөгөө унтлагын өрөөнд унтаарай. Миний өрөө рүү орж ирэхгүй шүү" гэсээр сүрхий харлаа.

Би ч бас түүний өөдөөс нүдээ томруулан хараад "Вуа~ хүмүүс харах юм бол чи биш би донтой үйлдэл хийсэн юм шиг л харагдахаар байна. Харин ч чиний зөвшөөрлөөр биш миний зөвшөөрлөөр бид хаана унтахаа шийдэх ёстой юм биш үү?" гэхэд

Жунин "Донтой үйлдэл ээ?? би хальт дээрээс чинь л дарсан, ямар илж таалаад илүү зүйл хийчихсэн юм уу? яаж хүнийг-" гэсээр хэлэх үггүй болсон мэт дуугүй болчихлоо.

"Дээрээс дарах чинь ч гэсэн-"

Жунин "Дуугүй бай!. . . чамтай чамгүй би өөрөө цочролд орчихсон байхад чиний хорон үг л дутаж гэнэ. Алдаа байсан гэж хэлсэн биз дээ? МАРТ Л ДАА" хэмээн ориллоо.

Би "ОЙЛГОЛОО, МАРТААД ӨГЬЕ" гэж орилоход

Жунин "Амгалан тайван амьдралд минь орж ирж, самарч байгаа хүн нь харин ч чи байх шүү" гэсээр ичсэн бололтой чимээгүй болчихлоо.

Өчигдөр шөнийн явдалд бараг надаас илүү ичиж байгааг нь анзаарсан юм. Магадгүй үнэхээр санаандгүй үйлдэл байсан байж болох юм.

Гэхдээ ямар нөхцөлд ийм санаандгүй үйлдэл гарах боломжтой юм бол??. . .

Ийн бодож байгаад гэнэт толгойд орж ирсэн санаагаа шууд л чанга асуучихлаа.

"Аа~ чи өвчтэй юм байна тийм үү?" гэж асуухад

Жунин үнэхээр гайхсан янзтай над руу харснаа "Юугаа дэмийрээд байгаа юм?" гэв.

"Би бодож үзлээ л дээ. Ер нь ярьж хэлж байгаа чинь бас харагдах байдлыг чинь ажиглаад байхад чи ч бас өөрөө ийм зүйл болсонд гайхаад байгаа юм шиг байна. Тэгээд бодоод үзэх юм бол нэг л хариу байна. Чи зүүдэндээ босоод ямар нэг юм хийгээд байдаг өвчтэй юм уу?" гэж асуухад

Жунин үнэхээр бүтэхгүй юм сонссон мэт хачин харсаар "Чи ийм сонин сэтгэхүйтэй болохоороо л ямар ч ажлын ярилцлагад тэнцдэггүй байх. Би лав яагаад ч чамайг ойлгож ажилд авахгүй байх байсан" гэв.

Муу зэвүүн амьтан чинь шал өөр зүйл дээр хүний сул тал сөхөөд. . .

"Би оргүй зүйл хэлээгүй шүү дээ. Зүүдэндээ босож явах, юм ярих бол багагүй байдаг тохиолдол. Гэхдээ би сонсож байсан юм байна. Зүүдэндээ өөрөө ч мэдэхгүй хөршийн дөө ороод хөрштэйгөө унтчихсан байсан тохиолдол байдаг гэсэн, чи яг-" гэтэл

Жунин "ЗА АРАЙ Ч ДЭЭ БИ ТИЙМ БИШ! ЗҮҮДЭНДЭЭ ЯМАР Ч ЗҮЙЛ ХИЙДЭГГҮЙ БОЛОХООР САНАА ЗОВОЛТГҮЙ, бас ямар ч мэдрэлийн болон тохиолдлын элдэв бусын өвчин байхгүй болохоор санаа зоволтгүй. Зүгээр л өчигдөр болсон зүйлийг март тэгэх үү?" гэсээр дээш бослоо.

Би "За л даа. . . би зүгээр л ярилцах гэж байсан юм. Үнэхээр тийм өвчтэй бол би ойлгож, эмчлүүлэх талаас чинь тусалж чадах байснаа хэлэх гэж байхад" гэхтэй зэрэгцэн

"ПАК ИНБИНЬ!" гэж орилоход нь байдгаараа цочин түүн рүү том харахад

Жунин "Уучлаарай, өчигдөр айлгасанд үнэхээр уучлаарай. Гэхдээ надад ямар ч өвчин, эсвэл гаж дон байхгүй болохоор дахиж энэ тухай бодохгүй, ярихгүй байвал зүгээр байна. Тэгж болох уу?" хэмээн үнэхээр л чин сэтгэлээсээ хэлэх мэт өөдөөс ширтлээ.

Би "Ойлголоо, дахиж ярихгүй" гэхэд

Жунин "Сайн байна, чи явлаа"

"хаашаа?"

Жунин "Ажилдаа" гэж хэлээд шууд дээд давхар руу яваад өгөв.

"Амарч байгаа гээгүй юм уу?" гэсээр үлдэв.

========================

Өдрийн хоолны цаг болж байна. Өглөө бас арай ч хэтүүлчихсэн юм болов уу? түүнээс болоод ажиллах шаардлагагүй ч ажил руугаа яваад өгсөн үү? би өөрөө ч мэдэхгүй бүдүүлэг аашилчихсан юм байх даа гэж бодон бага зэрэг гэмших сэтгэл төрнө.

Үүнийгээ яаж цайруулж болох вэ? гэж бодож байгаад өдрийн хоол хийж очихоор шийдлээ.

====================

Хоолоо хийж, ажил руу нь очсоор байтал 15 цаг болсон байлаа. Магадгүй тэр аль хэдийн хоолоо идчихсэн байх л даа. Гэхдээ л гол нь сэтгэл шүү дээ.

Ийн бодсоор Ким жолоочийн зааж өгсний дагуу Жунины өрөө байдаг давхар руу очин зааж өгсөн хаалганы өмнө ирлээ.

Хаалгыг зөөлөн тогшиход "Ор" гэх эрэгтэй хүний хоолой сонсогдлоо.

Дотор ортол хавтастай бичиг баримт барин ширээ рүүгээ алхаж байсан залуу хаалга нээгдэхтэй зэрэгцэн над  руу харлаа.

"Хэн билээ?" гэж асуухад яагаад ч юм би түүнээс айж байлаа. Түүний ганган хослол, ширүүн харц, өөртөө итгэлтэй сэхүүн байдал нь яг л нэг захирал мэт байсан юм.

Би гайхсандаа "Энэ нөгөө Жунины өрөө биш юм уу?" гэж үгээ зөөсөөр зөөлөн асуухад

Нөгөө залуу "Мөн байна, өөрөө хэн билээ?" гэж асуулаа.

Би "Эхнэр нь байна, түүнд өдрийн хоол өгөх гэж ирсэн юм л даа" гэсээр гартаа байгаа хоолыг дээш өргөхөд

Нөгөө залуу "Аан та байх нь, сайн байна уу? эзэгтэй. Захирлын нарийн бичиг Ду Кёнсүү байна. Бид нэг удаа утсаар ярьж байсан даа" гэсээр толгой бөхийлөө.

Хөөх тэр нарийн бичиг гэж үү? ямар нарийн бичиг гэхээрээ захирлаасаа ч аймаар ширүүн төрхтэй байдаг байна аа?

Утсаар ярихдаа хамаагүй эелдэг байдаг бололтой. Яг одоо бол би бараг л түүн рүү эгц харж чадахгүй сандарч байна.

Би "Танилцсандаа таатай байна. Жунин байгаа юу?" гэхэд

Кёнсүү "Тэр өдрийн хоолоо 13:30 минут гэхэд аль хэдийн идчихдэг. Танд хэлээгүй бололтой. Өнөөдөр уг нь амарна гэж байсан ч гэнэт ажилдаа ирээд бүх хүмүүсийг маш их ажлаар булаж байгаа. Өөрөө ч бас маш завгүй байгаа болохоор эзэгтэй та дараа ирэх үү?" гэж хэлэн инээмсэглэв.

Гэвч энэ инээмсэглэл эелдэг байх гэж хичээсэн 100% хуурамч инээмсэглэл байсан юм. Түүний инээмсэглэлтэй тохироогүй ширүүн харц нь яг л "Захирал амарна гээд сайхан байтал гэнэт ажилдаа ирээд ажлаар булаад уур минь буцалж байна" гэж байгаа юм шиг л аймшигтай харагдсан юм.

Энэ таагүй гэмээр ширүүн нөхцөлд яахаа мэдэхгүй сандарсандаа "З. . за би дараа ирье дээ, юу ч гэсэн чи энэ хоолыг оруулаад өгчих үү?" гэхэд

Кёнсүү "Мэдээж" гэсээр дахин инээмсэглэх хэдий ч энэ инээмсэглэл ч бас хуурамч гэдэг нь илт байсан юм.

Би "Би явъя даа" гээд хаалга руу эргэхтэй зэрэгцэн

"КЁНСҮҮ" гэх чанга дуу яг ард минь хадлаа.

Кёнсүү уртаар санаа алдаад "Амралтын өдрөө хэзээ ч цуцалж байгаагүй юмсан. Өнөөдөр яг яачихсан юм болоо" гэж бухимдсан байдалтай үглээд ард байсан хаалга руу орох шиг болов.

Би ч эргэж харсангүй, магадгүй Жунины ийм ааштай байгаа нь надаас ч болсон байж магадгүй тул зүгээр л хурдхан өрөөнөөс гарлаа.

===================

Өглөө ч тэр өдөр ч тэр болж өнгөрсөн бүх зүйлээс болоод түүнийг ямар ааштай гэртээ ирэхийг бараг л төсөөлж байлаа.

Түүнийг ирэхээр юу гэж хэлэх вэ?

Эсвэл зүгээр л харьцахгүй тоохгүй байх уу?

Ажил ихтэй байхад нь ажил дээр нь очсон гээд уурлах болов уу?

Ер нь яах вэ?. . .

Оройн хоолоо хийж идээд түүнийг хүлээж байх зуураа элдэв янзын төсөөлөлд автан сууж байтал хаалганы код хийх чимээ гарлаа.

Энэ чимээг сонсох төдийд биеийн хамаг шар үс босох шиг л болж байна.Яг л шалгалтын хариу хүлээж байгаа сурагч шиг хаалга руу цоо ширтэн сууж байтал Жунин ороод ирлээ.

Би түүний үйлдэл бүрийг харан нэг ч авиа гаргахгүй сууж байтал Жунин гартаа барьсан хоолны савыг ширээн дээр тавиад "Амттай болсон байна лээ, баярлалаа" гэж хэлээд яг л магтаж байгаа мэт толгойг минь илчхээд хажуугаар зөрлөө.

Гайхсандаа түүний араас ширтсээр өөрийн мэдэлгүй "Сэтгэл хуваагдлын өвчтэй юм болов уу? Нэг сайхан ааштай дүр нь гарч ирээд, нэг муухай ааштай дүр нь гарч ирээд байдаг" гэж өөрөө өөртэйгөө ярихад

Жунин дээд давхар руу өгсөж байснаа байрандаа зогсон "Сонсогдоод байна Пак Инбинь, хэн нэгнийг муулах гэж байгаа бол ядаж тархин дотроо бод л доо. Миний эрүүл эсэхэд эргэлзээд байгаа бол гэр бүлийн эмчид минь ханд. Эрүүл мэндийн талаарх бүр мэдээлэл минь бий. Гэхдээ би чамайг өөрийгөө үзүүлсэн нь илүү дээр гэж бодож байна. Төсөөлөн бодох чадвар чинь арай л дэндүү юм" гэсээр уурлах биш инээмсэглэсээр дээшээ өгсөөд явчихлаа.

Юу болоод байна аа?

Яагаад уурлахгүй байгаа юм бол?

Түүний энэ хачин байдалд гайхширсаар үлдэх мөчдөө ч би саяхан бодсон хувилбараа байж болох зүйл юм гэж итгэсээр байлаа.

Continue Reading

You'll Also Like

267K 30.9K 44
Гол дүр: EXO KAI, Park Eunbin Төрөл: Ахлах сургууль, Фантастик, хайр дурлал КайБинь цуврал үргэлжилсээр. . .
446K 10.8K 87
"ပူတင်းလေးကဘာလဲ" "ကိုကို့အပိုင်" "ကိုကိုတို့ကရောဘာလဲ " "မောင်နှမ" "ဟာ..."
348K 11.8K 45
ဖီးနစ်ငှက်တစ်ကောင်ရဲ့ ရင်ကွဲမတတ်အော်ဟစ်သံဟာ လောင်ကျွမ်းအံ့ဆဲဆဲ အတောင်ပံတွေနဲ့အတူ ပျောက်ကွယ်ပျက်စီးသွားတော့မယ့်အချိန်မှာ ငါဟာ မင်းနဲ့နောက်တစ်ကြိမ်...
152K 18.1K 20
KINGS өгүүллэгийн хоёр дугаар бүлэг тул эхлээд 1-р бүлгээ уншаарай. КайБинь цуврал үргэлжилсээр. . .