/Дууссан/ I"m gonna love you❣️

By ShureeOXEXO326

131K 16.5K 2.8K

Танай хүү ижил хүйстэн юм уу? -Тийм байсан бол сайхан байхсан. . . More

1. Ажлын санал
2. Залилуулсан байна
3. Хоноод яв
4. Хурим
6.Өвчтэй юм уу?
7. Уулзалт болно
8. Ажлын хамтрагчид
9. Анзаарах хэрэгтэй байж
10. Аюулгүй бүс
11. Хэргийн эзэн
12. Сүйрэл гэдгийг мэдэх үү?
13. Хувцсаа тайл!
14. Бардам бай
15. Гялалзсан нүд
16. Бал сар
17. Хачин эмэгтэй
18. Муу залуу
19. Огт өвдөөгүй
20. Архи чинь гараагүй юм уу?
21. Өрсөлдөгч хэзээд байдаг
22. Бүдүүлэг хүүхэд
23. Хардаагүй биз дээ?
24. Эхнэрээ халамжилж өнгөрөөе
25. Надад хамаагүй
26. Өөрөө шийдье
27. Чи ав
28. Шинээр танилцсан залуу
29.Туна
30. Болзоо
31. Найз залуу
32. Хүргэн хүү
[The end] 🍑 Миний тоорхон 🍑

5. Шинэ гэр

3.4K 448 78
By ShureeOXEXO326

Өглөө сэртэл Жунин биш хадам ээж хажууд сууж байсан тул нэлээд цочлоо. Бараг л орилчихсонгүй.

Бантсандаа худлаа хоолойгоо зассаар дээш өндийн "Ө-Өглөөний мэнд эг. . . биш ээ ээжээ" гэж мэндлэхэд

Ж.ээж "Өглөөний мэнд, чамайг сэрэхийг хүлээж байлаа" хэмээн инээмсэглэлээ.

Би "Цаг хэд болж байгаа юм? Жунин?"

Ж.ээж "8 болж байна аа. Жунин ажилдаа явчихсан" гэх нь тэр.

Би "Өнөөдөр үү? биш ээ. . . нөгөө хурим болсон болохоор л. . . зүгээр тэгж бодоод л" гэсээр чимээгүй болоход

Ж.ээж "Харин тийм ээ хачин байгаа биз дээ? бал сарынхаа аялалд ч явахгүй. Чи бараг л анзаарсан байх, тэр их зөрүүд бас хатуу хүн л дээ. Тиймээс одоо чухал ажилтай байгаа болохоор бал сараа түр хойшлуулахыг хүссэн. 3 сарын дараа бал сарынхаа аялалд явна гэж өөрөө хэлсэн. Би уг нь та хоёрын бал сарын бүх зүйлийг бэлдсэн байсан ч Жунин хаашаа явах юу хийхээ өөрөө шийднэ гэж зөрүүдлээд. Ямар ч байсан явна гэсэн болохоор тэр өөрөө мэдээд зохицуулах байх. Чи л жаахан хүлээх нь дээ. Зүгээр үү?" хэмээн санаа нь зовсон байдалтай асуулаа.

Би "Зүгээр дээ, мэдээж зүгээр. . . жинхэнэ биш шүү дээ. Би ажилчин л гэсэн үг. Тиймээс та нарын шийдвэрийг дагах болно" гэж хурдхан хэлэхэд

Ж.ээж "Цалин авч байгаа гээд хэт их буулт хийх хэрэггүй ээ. Бидний дунд гэрээ байгаа боловч та хоёрын гэрлэлт албан ёсных шүү дээ. Тиймээс ажилчин шиг биш эхнэр шиг нь бай. Хүсэж байгаа зүйл байвал бидэнд чөлөөтэй хэлж байгаарай" хэмээн инээмсэглэлээ.

Түүний энэ эелдэг үгс сэтгэл санааг минь хамаагүй дээрдүүлж байлаа.

"Баярлалаа, би хичээнэ ээ" гээд орноосоо бослоо.

Хуурамч гэсэн хадам ээж минь ороод ирсэн байхад ямар орондоо хэвтээд байлтай нь биш. Надад авч ирсэн бололтой өдөр тутмын энгийн хувцас орон дээр байсан юм. Түүнийг авч өмслөө.

Ж.ээж "Ээж нь уг нь чамтай хамт хоол идэж дэлгүүр хэсмээр л байна. Даанч аав чинь шинэ амьдралаа эхэлж байгаа хүмүүсийн амьдралд битгий саад бол гээд байх юм" хэмээн дургүй байгаа бололтой хамраа үрчийлгээд

"Тиймээс ээж нь ингээд явлаа, чи доошоо бууж өглөөний цайгаа уучхаад гэртээ хариарай. . . аа~ тийм чамд хэрэгтэй зүйлсийг аваад ирсэн" гэсээр гурван өөр карт болон тав зургаан өөр түлхүүр урд минь тавилаа.

Би гайхсандаа түүн рүү хариулт хүлээн харах зуур, Ж.ээж "Энэ картууд бол чинийх. Энд чиний цалин орно, энд өдөр тутмын хэрэглээний чинь мөнгө, энд онцгой тохиолдолд хэрэглэх мөнгө. Онцгой тохиолдол гэж юу болохыг би дараа тайлбарлаж өгнө за юу. Харин энэ чиний машины түлхүүр, нөгөө тав нь танай гэрийн түлхүүр" хэмээн инээмсэглэлээ.

Би "М-Манай гэр ээ? 5 өөр түлхүүртэй хэрэг үү?" гэхэд

Ж.ээж "Үгүй дээ, таван өөр гэр байгаа. Жунины эзэмшилд байдаг таван гэр байдаг юм. Түүнийг ажлаа тараад хаашаа очихыг мэдэхгүй болохоор чи түүн рүү залгаад асуучих. Тэгээд аль нэгэнд нь очно биз. Бас чиний юмнуудыг яг аль гэрт нь оруулахаа мэдэхгүй байсан болохоор таван гэр рүү чинь тараагаад явуулчих гэж Жунинд хэлсэн. Аль нэгэнд нь хэрэгтэй зүйл чинь байхгүй бол шинээр авчих. Жунинаас өөр хүнд түлхүүр эсвэл нууц код байдаггүй болохоор би нууц кодыг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан чамд зориулаад түлхүүрүүдийг нь хувилуулаад авчихсан. Чи дараа нь Жунинаас нууц кодыг нь асуучих. Нууц дугаарыг нь мэддэг болчих юм бол түлхүүр ашиглаад байх шаардлагагүй болох байх" гэв.

Дахиад л шок. . . .Үнэхээр таван гэр дамжиж амьдардаг юм байхдаа.

Би гайхсандаа юм дуугарч чадахгүй сууж байтал, Ж.ээж "Хэлсэн зүйлсийг минь ойлгосон биз дээ?" гэж лавлан асуулаа.

Би "Тийм ээ, ерөнхийд нь ойлгосон. Гэхдээ би машин барьж чаддаггүй юмаа" гэж санаа зовсондоо үгээ зөөж ядан зөөлөн хэлэхэд

Ж.ээж "Зүгээр дээ, чамд жолооны үнэмлэх байдаггүй гэдгийг аль дээр мэдчихсэн. Тиймээс чамайг машин барьж сурах хүртэл Жунины жолооч чамд үйлчлэх болно. Тэр доор хүлээж байгаа" гэв.

Бага ч гэсэн санаа амарсан тул "Ойлголоо, баярлалаа"

Ж.ээж "Эхний долоо хоногтоо би холбоо барихгүй байх шүү. Аав чинь та хоёрт битгий саад бол гээд байгаа юмаа. Дараа тэгж байгаад гадуур гарцгаая, илүү дотно танилцах уу?" хэмээн инээмсэглэлээ.

Би "Тэгье ээ"

Ж.ээж "За за ээж нь явлаа шүү, шинэхэн амьдрал чинь амжилт" гэсээр гараад явчихлаа.

Түүнийг гарсны дараа л сүм доторх тансаг өрөөнд сууж байхдаа өөрийнхөө амьдралд өрнөөд байгаа эдгээр зүйлсийг эргэцүүлэн бодоход яг л шидэт үлгэр дотор орж ирээд гэнэт гүнж болсон юм шиг л мэдрэмж төрж байлаа.

Итгэмээргүй ч юм шиг. . .

=====================

Өглөөний хоолоо идээд сүмийн доор байрлах гэр бүлийн машины зогсоол гэдэг рүү нь очиж үзэхэд арваад машин зогсож байсан тул аль нь гэдгийг нь мэдэхээр түлхүүрээ дарж үзэхэд яг урд минь байсан машины гэрэл аслаа.

Энэ машин байх нь. . . гайхалтай юмаа.

Машин руугаа очихтой зэрэгцэн цаанаас ирж явсан хослол өмссөн залуу "Сайн байна уу эзэгтэй, би захирлын жолооч байгаа юм. Ким Минсок гэдэг" хэмээн инээмсэглэлээ.

Вуа~ тэр жолооч биш загвар өмсөгч юм шиг л харагдаж байна.

Би "Сайн байна уу? Пак Инбинь танилцсандаа таатай байна" гээд толгой бөхийхөд

Нөгөө залуу машины хаалга нээн намайг суулгаж өглөө.

Үүний дараа тэр жолооны ард суугаад "Аль гэр лүүгээ явах уу?" гэж асуув.

Би муухан инээмсэглээд "Үнэндээ яг хаашаа явахаа би өөрөө ч мэдэхгүй байна л даа. Хаана гэрүүд нь байдгийг мэдэхгүй болохоор-" гээд чимээгүй болоход

Минсок "Болзож байхдаа гэрт нь очиж байгаагүй хэрэг үү?" гэж асуулаа.

Нээрээ гэрээний талаар хүмүүс мэдэхгүй шүү дээ.

Гэнэт ирсэн асуултад бага зэрэг тулгамдан "Т-Тийм ээ, бид ихэвчлэн гадуур болздог байсан болохоор" гэж хэлэхэд

Минсок "Тийм дээ, захирал гэртээ зочин урьдаггүй. Захиралд нийт таван гэр байдаг бүгд хотын энд тэнд тарсан байрлалтай. Захирал ажлаар их явдаг болохоор хотын хаашаа ч очсон гэр нь ойрхон байвал тухтай гээд тооцоолсон ашигтай байрлалуудад гэр авсан юм. Түүнд байдаг гэрийн гурав нь нэлээд том хаус байдаг. Харин хотын захад байдаг нэг гэр нь бүр том харш байдаг юм. Аав ээж нь бариулсан санагдаж байна. Гэхдээ тэр харшдаа захирал бараг очдоггүй. Зүгээр албан ёсны цэнгүүн, том уулзалт хийхээр бол тэнд хийдэг. Үлдсэн нэг гэр нь группийн төв барилгатай ойрхон пентхаус байдаг юм. Ажлынх нь байртай ойрхон болохоор ч тэр үү, пентхаусдаа ихэнхдээ очдог. Би таныг тийш нь хүргээд өгөх үү?" гэж асуулаа.

Би "Тэгдээ" гэж хариуллаа. Үнэндээ одоо ч гэсэн надад утасных нь дугаар нь байхгүй.

Ямар нөхрийнхөө дугаарыг мэдэхгүй байна хэд билээ гэж асуултай нь биш, түрүүнд балмагдаад ээжээс нь асуухаа мартчихсан байна.

Минсок "Ойлголоо, хөдөлцгөөе" хэмээн инээмсэглэсээр машинаа асаалаа. Жунинаас ялгаатай нь их эелдэг залуу байна.

===================

Машинд явж байхдаа Жунины гэр бүлийн эзэмшдэг "K2" группийн хажуугаар гарч Жунины ихэвчлэн хаана ажилладаг уу? хаашаа явдаг уу? гэх мэт мэдээллийг өгөөд нөгөө пентхауст нь ирлээ.

Жолооч намайг хүргэж өгөөд, хэрэг гарвал залгаарай гээд дугаараа үлдээгээд яваад өгөв.

Би гэдэг хүн нөгөө олон түлхүүрийнхээ аль нь таарах вэ гэж харсаар ямар ч байсан шинэ гэртээ орж ирлээ.

Үүдээр нь ороод л дуу алдам гайхалтай байдлыг харан уулга алдсаар таарлаа. Баячуудын амьдрал үнэхээр өөр юмаа.

Хамгийн эхлээд гэртэй нь танилцлаа.

Үнэхээр тухтай, тансаг харагдана. Хоёр давхар байх бөгөөд доод давхарт зочдын өрөө, гал тогоо, хоёр угаалгын өрөө болон ажлын өрөө байрлана.

Дээд давхарт нь хоёр унтлагын өрөө, хоёр хувцасны өрөө мөн жижиг хэмжээтэй кино театр болон доор байсан зочдын өрөөнөөс хамаагүй жижигхэн зочдын өрөө.

Өрөө бүр рүү нь орж үзлээ. Бүгд л их гоё юм. Хоёр хувцасны өрөөнийх нь нэг нь Жуниных бололтой хэмжээгээрээ том бас эрэгтэй хувцсаар дүүрэн өрөө. Нөгөө нь хэмжээ нь харьцангуй жижиг боловч эмэгтэй хувцсаар дүүрэн өрөө.

Эмэгтэй хувцастай өрөөний үүдэнд миний ачааг тавьсан байсан ч хүний хувцас байсан тул би өөрийнхөө хувцсаа гаргаж чадсангүй.

==========================

Утасных нь дугаар байхгүй болохоор холбоо барьж чадахгүй, бас түүнийг нөгөө олон гэрийнхээ яг алинд нь очихыг мэдэхгүй. Жолоочийнх нь хэлснээр энд ихэнхдээ ирдэг гэсэн болохоор өнөөдөр энд ирэх байх гэж найдсаар оройн хоолоо хийлээ.

Хэдэн цагт ирэхийг нь ч мэдэхгүй, ер нь энэ гэрт ирэх үгүйг нь ч мэдэхгүй болохоор үнэхээр тэнэг юмаа.

Нөгөө компанийнх нь цахим хаяг руу зурвас бичих ёстой юм болов уу?

Яах вэ?

====================

20:30 минут хоол бэлэн болсон ч түүнийг ирэх үгүйг мэдэхгүй болохоор юу ч гэсэн 21 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй бол хоолоо иднэ гэж шийдээд хийцгүй шахуу ганцаараа сууна.

Дахиад жаахан. . .

Одоо жаахан. . . гэж хүлээсээр нэг мэдэхэд 21:40 минут болсон байлаа.

За за угаасаа ирэхгүй юм байна гэж бодон, бас ходоод минь хоол нэхээд дуугараад эхэлсэн тул хоолоо идэх гээд халаагаад зогсож байтал код хийх чимээ гарахад надаас өөр хүнгүй анир чимээгүй байсан гэрт хангалттай тод сонсогдсон тул өөрийн эрхгүй цочиж орхилоо.

Өөр хүмүүс кодыг нь мэдэхгүй гэсэн, тэр л байх гэж дотроо бодож байсан ч орж ирж буй хүний царайг харах хүртлээ амьсгаа даран хүлээлээ.

Мэдээж хэрэг Жунин байсан юм.

Би "Чи ирчихлээ" гэх үг өөрийн эрхгүй амнаас уначихлаа.

Жунин нөгөө л нэг үл тоосон төрхөө гаргаад "Би ирэхгүй тэгээд өөр хүн ирэх байсан гэж үү?" гэсээр шууд л хажуугаар зөрөн хувцсаа солих гэж байгаа бололтой дээд давхар руу өгсчихлөө.

Энэ хүн нээрээ бусдад таагүй мэдрэмж өгөхдөө мэргэжлийн хүн юмаа.

Хоолоо халаагаад дахин ширээгээ засаж тавиад түүнийг хүлээж байтал тэр ашгүй дуудуулсангүй буугаад ирлээ.

Би "х...хоолоо ид" гээд ширээнд урихад

Тэр өөдөөс харан суугаад "Дараагийн удаа намайг хүлээх хэрэггүй хоолоо идэж байгаарай. Би тогтмол цагт тардаггүй. Оройтохыг хүсвэл оройжин ажиллаж, эрт ирмээр бол өдөр ч байсан хамаагүй ирдэг. Тиймээс чи өөрөө тогтмол цагтаа хооллож бай. Би өөрийгөө аргалаад сурчихсан" гэв.

Би "Ойлголоо, гэхдээ бид одоо эхнэр нөхөр болохоор. . . би чамд ч бас хоол бэлдэж байна аа" гэхэд

Энэ удаад тэр татгалзсангүй, толгой дохиод "Тэг дээ, хүслээрээ л бол" гэв.

Бид өөр зүйл огт яриагүй, аяга савх дуугарах чимээнээс өөр чимээгүй суусаар хооллож дууслаа.

Жунин "Баярлалаа, амттай байлаа" гэж хэлээд босоод явчихлаа.

Дахиад л мөс шиг хүйтэн мэдрэмж, гэхдээ л энэ хүнээс баярлалаа гэдэг үг сонсох нь сэтгэлийг минь арай дээрдүүлж байлаа.

================

Аяга тавгаа угааж дуусаад түүнээс асуух зүйлс байсан тул ажлынх нь өрөөнд орлоо. Тэр тун ч завгүй байгаа бололтой над руу харахгүй компьютерийнхаа дэлгэц рүү ширтэн сууна.

Би түүний ажлын ширээний өөдөөс харсан сандал дээр суугаад "Жунин, юм асууж болох уу?" гэхэд

Тэр үг дуугарсангүй толгой дохив.

Би "Н-Нөгөө би хувцсаа янзлах гээд л-" гэсээр чимээгүй болоход тэр намайг цааш үг хэлэхийг хэсэг хүлээсэн бололтой чимээгүй сууж байснаа

Гэнэт над руу харан "Тэгээд? янзлаач дээ. . . арай надаар туслуулна гэхгүй биз дээ?" хэмээн гайхсан янзтай асуулаа.

Би "Яалаа гэж дээ, би өөрөө хийж чадна. Зүгээр л. . . .нөгөө. . . .найз бүсгүйн чинь хувцсыг яах вэ? гэж асуух гээд л" гэхэд

Жунины хөмсөг зангиран над руу сүрхий харснаа "Ямар найз бүсгүй??"

Би "Нөгөө дээр. . . " гэтэл үгээ гүйцээж амжаагүй байтал

Жунин "Би найз бүсгүйтэй байсан бол чамтай гэрлэх байсан гэж үү? эрүүл ухаанаар сэтгээч" гэсээр яг л бүтэхгүй зүйл сонссон мэт толгой сэгсэрлээ.

Би "Т-Тэгээд өөр юу гэх юм? Явалддаг бүсгүйн . . . .чинь гэх үү?" хэмээн болгоомжлон асуухад

Жунин яг л мэдрэл муутай хүн харж байгаа мэт хачин харсаар "Өөр юу гэмээр байна? эхнэр гуай" хэмээн над руу цоо ширтэнэ.

Би "За за! ер нь бол т...тэр эмэгтэйн хувцсыг яах ёстой вэ? хураачих юм уу?" гэж асуухад

Жунин эргээд дэлгэц рүүгээ ширтээд "Чинийх" гэв.

"Юу?"

Жунин "Чинийх гэж байна аа, тэр өрөөнд байгаа бүх зүйл чинийх. Ээж бэртэй болно гэж баярлаад, хоёр сарын өмнө миний бүх гэрт эмэгтэй хувцасны өрөө гаргаад хувцсаар дүүргээд тавьчихсан. Өөр асуух зүйл байхгүй бол гарч байж болох уу?" гэв.

Би "Аан. . . чи энэ гэртээ л ирж байна биз дээ? ер нь бол өөр гэр лүүгээ явахаар болчих юм бол би яах ёстой вэ? гэж асуух гээд л"

Жунин "Мэдээж ихэнхдээ энд байдаг. Өөр гэр лүү явахаар бол би чамд урьдчилаад хэлж байя, харин чи явах үгүйгээ өөрөө шийдэж болно. Аав ээжийн амийг таглах гэж л гэрлэлтийг зөвшөөрсөн болохоос үнэндээ надад энэ гэрлэлт тийм ч ач холбогдолтой биш. Тиймээс чи заавал эхнэр хүний үүрэг гүйцэтгэх гэж санаа зовох хэрэггүй. Хүссэн гэртээ, хүссэн зүйлээ хийгээд амьдар" гэсээр над руу харлаа.

Би "О..Ойлголоо, бас-" гэтэл

Жунин залхсан шинжтэй "Бас юу гэж?" хэмээн түрүүлэн асуулаа.

Би "Утасны дугаараа? хэдий хуурамч эхнэр чинь ч гэлээ, чамтай холбоо барих хэрэг гарч таараа шүү дээ" гэж хэлэхэд

Жунин хажуудаа байсан утсаа надад өгөөд "Өөр лүүгээ залгачих. Чухал хэрэг гараагүй бол над руу залгаж саад болохгүй байвал баярлана шүү. Одоо жинхэнээсээ болсон биз дээ?" гэсээр над руу харлаа.

Би утсыг нь аван өөр лүүгээ залгаад "Болсон. . . ажлаа хийдээ" гэж хэлээд өрөөнөөс нь гарлаа.

=====================

Эцэст нь унтах цаг боллоо, хоёр унтлагын өрөөтэй тул алинд нь би унтах ёстойгоо бас л мэдэхгүй байв. Эхнэр нөхөр болсноо бодвол хамт унтах ёстой ч юм шиг, гэхдээ түүний түрүүхэн хэлснээр энэ гэрлэлтэд ач холбогдол өгөхгүй байгаа гэхээр тусдаа унтах ёстой ч юм шиг. Гэхдээ ер нь бол түүний унтдаг өрөө нь аль юм бол?

Яах вэ? гээд л дахиад л өөрөөсөө асуун зогсоно.

Эцэст нь тэр л шийднэ биз гэж бодоод, харагдах үзэмжийн хувьд надад хамгийн их таалагдсан өрөө рүү нь орон унтахаар хэвтлээ.

Шинэ газар ирсэн болоод ч тэр үү шууд унтаж чадахгүй хэсэг хөрвөөж хэвтлээ. Эцэст нь жинхэнээсээ нойр хүрэн зүүрмэглээд эхлэх мөчид хөнжил сөхөгдөхийг мэдрэв.

Хурдхан нүдээ нээн харвал Жунин байх бөгөөд үнэхээр надад хэлсэн шигээ цээж нүцгэн унтдаг бололтой. Доогуураа унтлагын өмд өмссөн байгаач дээгүүрээ цээж нүцгэн байх бөгөөд тэр энэ оронд намайг унтаж байгаад тийм ч их гайхаагүй бололтой "Сайхан амраарай" гэж хэлээд хөнжилд орж ирэн цааш харан хэвтлээ.

Том ор байсан тул бидний дунд хангалттай зай байлаа.

Тэр хамт унтахыг сонгосон юм шиг байна. . .

==================

Шөнө дунд хэн нэгэн шууд л дээрээс минь гараад ирэхэд үнэхээр их цочсондоо шууд л нүдээ нээлээ.

Тэр хүн нь мэдээж Жунин байв. Толгойны минь дэргэд нэг гараараа тулан над руу ширтэх Жунин. . .

Би "Жу. . . Жунин. . . . я-яагаад байгаа юм?" гэж арай ядан асуулаа.

Continue Reading

You'll Also Like

394K 15.2K 43
ကိုယ်ဟာ ကြိုးဝိုင်းထဲမှာ ကိုယ့်ကိုစိန်ခေါ်လာသမျှကောင်တွေအကုန် ထိုးရဲတယ် သတ်ရဲတယ် ကိုယ်နိုင်မယ်ဆိုတဲ့ယုံကြည်မှုရှိတယ် ကိုယ်မလုပ်ရဲတာဘာမှမရှိဘူးလို့ထင...
1.7M 71.3K 79
ငါလား.... စိတ်ချ...... နိဗ္ဗာန်ရောက်ရင်လည်း မင်းကိုပဲ ချစ်နေအုံးမှာ.......... သုနေတင်ထွဋ် ကမ္ဘာပျက်သလို လေပြင်းမိုးသံတွေထ...
307K 7.4K 76
တောင်ပေါ်သားနဲ့ မြေပြန့်သူ ဇာတ်လမ်းလေးပါရှင့်
67.4K 11.1K 40
Өөрийн үлгэрийг олж аз жаргалтай төгсгөх хэрэгтэй. Кайбинь цуврал үргэлжилсээр...