𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐...

By _Merily_

61.9K 6.8K 563

Completed ✔ "Үүрд хайрлана гэж худлаа хэлэхгүй ч Үхэх хүртлээ зөвхөн чамайг хайрлана гэдгээ амлъя" More

Intro
01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34 (special)
35
36
37
38
40

39

1K 146 31
By _Merily_

Түүний хэлснээр Жонгүг гэж байхгүй юм шиг 2 сарыг өнгөрөөв. 

"За, энэ өнөөдрийн зураг шүү ! Саяжингаа ухаан мэдрэлгүй хичээлээ хийж дуусчихаад буйдан дээр хэвтсэн дариудаа унтчихлаа"

"Сайн ажиллаа. Баярлалаа hope~"

"Юунд нь баярлах вэ, зүгээр л хэзээ нэг өдөр баригдчихвал намайг түүний гарт үхэхээс өмнө авраарай л гэж гуйя !"

За яахав, үнэнээ л хэлье. Би Жонгүгийн хоолойг сонсохгүй, царайг нь харахгүй долоо ч хонож чадахгүй юм билээ. Жонгүгт харин асуудалгүй л байгаа бололтой над руу залгах ч үгүй, залгахаар утсаа авахгүй, бүр social хаягуудаа бүгдийг нь хаачихсан байгаа юм даа. Яг л надтай холбоо барихгүйг тулд бүхнийг нарийн бодсон юм шиг. Гэхдээ Жонгүг-а чи мэдэх үү ? Чиний бүх найзууд чинь миний ч бас найзууд гэдгийг. Бидний үерхлийг хамгийн сайн дэмждэг хүмүүс бол тэд шүү дээ. Тиймээс өдөр болгон ээлжлээд л түүний зургийг явуулж, юу хийж байгааг, юу идсэн, сэтгэл санаа нь ямархуу байгааг, хичээлээ хэр удаан хийсэн заримдаа бүр нойлд хэр удсаныг нь хүртэл бичдэг гээч. Үнэндээ би ч бас түүн рүү залгахгүй, харахгүй, санахгүй, бодохгүй байя гэж бодсон ч энэ чинь ёстой хичээл хийхээс ч хэцүү юм билээ...

Өнөөдөр баасан гариг болохоор хичээлээ дуусгаад захирлын хурлыг сонсох шаардлагатай тул түр сургууль дээр саатав. Миний бодлоор амралт эхлэхтэй холбоотой хурал бололтой...

Хурал эхлэн би ч анхааралтай сонсон суух зуур эхэндээ сургалтын талаар ярьж байсан хурлын сэдэв гэнэт амралтын талаар эргэсэн тул би бүр ч илүү анхаарлаа. Тэгээд бүр ч болоогүй амралтаараа нутаг ругаа явах нь нээлттэй байдаг талаар ярьж эхлэхэд би бүр баярлах гайхахын голд гацаж орхив !

Хурал дууссаны дараа захирлаас лавлан асуухад үнэхээр боломжтой багөөд амралт хэдхэн хоногийн дараа эхлэх тул хувцасаа бэлдэж эхлэхэд болно доо гэх нь тэр. Би ч гайхан анхнаасаа нэг дүгээр дамжаанд оюутнууд амралтаараа хамаагүй явж болдоггүй гэсэн ойлголт өгчихсөн дээд ангийн эгч дээрээ гүйн очлоо.

"Эгчээ, сая хурлаар захирал амралтаараа нутаг руугаа явах нь асуудалгүй гэж байх юм. Та хэлэхдээ..."

"Өө нээрээ, би бүр хэлэхээ мартаж орхиж ! Нэг дүгээр дамжааны оюутнууд явж болдоггүй биш зүгээр л тэр үед манай ангид гадаадаас ирсэн сурагч байгаагүй юм байна лээ шүү. Би харин манай ангиас нэг ч хүүхэд яваагүй болохоор нь сургууль л зөвшөөрдөггүй юм байх гэсэн, манай ангиас л явах хүүхэд байгаагүй юм билээ. Би саяхан мэдээд яг хэлье гэж бодож байснаа мартчихаж, би ямар нэгэн суудал үүсгэчихээгүй биз дээ ?"

Би худлаа инээж толгой дохьчихоод амандаа "Тиймээ, найз залуугаас минь салгаад, хэд хоног уйлахад хүргэснийг эс тооцврл ямар ч асуудалгүй ээ эгчээ !" гэж аяархан бувтаначихаад утсаа шүүрэн авлаа. Шууд л Жонгүгийн дугаарыг хийн залгах гэж байснаа хэд хоног залгаад аваагүй өнөөдөр ч мөн адил авахгүйг нь ухаараад түр азналаа. Тиймээ, тэр угаасаа л авахгүй шүү дээ. Гэхдээ би зүгээр л яаж ийж байгаад захиралтай уулзаад асуучихсан бол арай ч салах дээрээ тулахгүй байсан байх даа...

Гэхдээ яагаад ч юм Жонгүг ч бас намайг санаж байгаа юм шиг мэдрэгдээд, намайг очвол маш их баярлах юм шиг санагдаад байгаа болохоор өөрийн эрхгүй инээмсэглэлээ. Энэ удаад үнэхээр амлъя, би түүнтэй уулзвал хамгийн чангаараа бяцартал нь тэврэх болно доо !

Би гэрийнхэндээ залууст ч бас очихоор болсоноо хэлэхэд мэдээж тэд бүгд тун баяртай хүлээж авах бөгөөд би Жонгүгт түрдээ хэн нь ч битгий хэлэхийг дахин дахин захив. Учир нь түүний шалгалт ч ойртсон, яг хариу нь гарах өдөр очвол таарах болохоор энэ мэдээг түрдээ гэнэтийн бэлэг болгоод үлдээчихье гэж бодсон хэрэг !

"Яах гэсэн юм бэ, хэдийнээ чамайг асар их санаж байгаа хүүхдийг !  Өчигдөр хүргэнтэйгээ зах орчихоод харьж явахдаа таарлаа. Хичээл хийгээд их л ядарч байх шиг байна билээ, бүр царай алдчихсан байсан. Гэртээ оруулаад жаал юм ярьж суусан, цовоо сэргэлэн зан нь ч байхгүй болчихсон байсан. Чи байнга ярьж байгаа биз, хүүхэд тоохгүй гомдоогоод байв ! Чиний өрөөнд орж болох уу гээд орсон юм, тэгээд гарч ирэхгүй удаад байхаар нь харсан чиний цамцыг тэврээд орон дээр чинь унтчихсан байсан сан. Хөөрхий минь, яасан ч хайр хүрмээр юм гэж бодон суулаа. Би чамд хэлдэг байхаа, чам шиг ааштай, ууртай, бодлогогүй хүнд манай хүргэн шиг хүүхэд дахиж олдохгүй шүү. Мэднэ биз !?"

"Ойлголоо доо... угаасаа мэднэ. Тэгсэн ч түүнд битгий хэлээрэй"

Тэр биднийг хэсэг харьцахгүй байгааг хараахан мэдээгүй бололтой түүнийг яг л өөрийнх нь хүү мэт нандигнан ярих бөгөөд би ч түүнийг мэдээгүй байгаад баярлахын хажуугаар түүнийг ярианд нулимс цийлэгнээд л ирэв. Би ч яриан дунд нь толгой дохихоос өөр хариу үйлдэл үзүүлж чадсангүй байсаар бушуу таслалаа. Үгүй бол ээжийн дэргэд асгартлаа уйлаад санааг нь зовоочих вий гээд л тэр.

Өнөөдрийг хүртэл хоёр сар тийм ч санахгүй байна, зүгээр дээ, угаасаа надад хийх юм их байгаа юм чинь түүнийг бодохгүй байя гэж бодоод сэтгэлээ хуурч ирснийг минь дөнгөж сая санасан сэтгэл минь давчих шиг боллоо. Зөвхөн түүнтэй яриагүй энэ хоёр сар ч биш түүнээс хол байсан нэг жилийн хугацаанд санаагүй, бодоогүй өдөр гэж үгүй. Тэгсэн ч хүнээр дутахгүй гэж боддог төрлийн хүн болохоор санахгүй байгаа юм шиг дүр эсгэж ирсэн ч одоо өөрийгөө хуурмааргүй байна. Үнэхээр чамайг санаж байна Жонгүг-а, чамаар дутаж байна.

Би түүнтэй учрахаас өмнө бүхнийг өөрөө хийдэг дээрээс нь айлын том болохоор эрхэлж ч сураагүй хүүхэд байлаа. Харин эрхлүүлэх хүн нь гараад ирэхээр хүн өөрийн эрхгүй эрх болчихдог юм билээ. Нялуун үг үйлдэлд дургүй хүн чинь өдөр бүр сонсоод байхаар цаанаасаа бие сэтгэл нь өдөр бүр хэлдэг догдлом үгс, дулаан тэврэлт, зөөлхөн үнсэлтийг санагалздаг болчихдог юм билээ. Өөрөө хийж чадах байсан ч халамж хайранд нь уяраад татгалзаж чадахаа байдаг юм билээ. Үнэхээр хайртай бол түүнтэйгээ хамт л байвал бусад нь хамаагүй мэт санагддаг болчихдог юм билээ...

"Санаж, санаж уулзана гэдэг чинь жаргал шүү дээ. Тэр жаргалыг хамтдаа хүлээцгээе, за юу ?"

Тэр нэг өдөр Жонгүгийн ингэж хэлсэн нь санаанд орон багахан инээмсэглэлээ. Тэр өдөр нь удахгүй бололтой Жонгүг-а. Удахгүй уулзацгаая~!

-
A/N За сүүлийн хэсэг тун удахгүй...

Ер нь яаж дуусахыг нь бараг гадарлаж байгаа биз дээ. За тэгээд хүлээсэнд баярлалаа, таалагдсан гэж найдъя~!

Love you guys so much

Continue Reading

You'll Also Like

42.3K 5.1K 21
Тэр үнэхээр үзэсгэлэнтэй ч сэтгэцийн өвчтэй... Highest rank 🌟 #жонгүг - 1 #тэхён - 1 #жимин - 1
900 54 12
Би түүхийг үзэн яддаг. Түүхийн багшийг ч бас үзэн яддаг. Ер нь өмнө болоод өнгөрсөн зүйлийг бид нар яагаад түүхийн хичээл болгож үзэх ёстой юм?
44.7K 1.1K 35
Cover by:WHOVR06 Samarah never had an easy life, there were always things coming along trying to tear her down. For the longest time she always thoug...
4.4K 728 17
ژیانم فیلمێکی ترسناکە وە من خراپەکارەکەم .....!!! ئایا بۆ هەمیشە وائەبێ ؟ ؟؟؟ " تۆ جیاوازی .... لەوانیتر ... لەوانەیە " choi yura X park Jim...