𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐...

By _Merily_

62K 6.8K 563

Completed ✔ "Үүрд хайрлана гэж худлаа хэлэхгүй ч Үхэх хүртлээ зөвхөн чамайг хайрлана гэдгээ амлъя" More

Intro
01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
34 (special)
35
36
37
38
39
40

33

1.2K 135 19
By _Merily_

Сожины талаас :

Гадаа маш хүйтэн байх бөгөөд ойр орчимоо ч харах завдал өгөлгүй ёстой л нүүр нүдгүй шуурах ажээ. Би угаасаа өвөлд ч, тэр зунд ч тэр дургүй болохоор өвөл зундаа шаардлагагүй л бол гэрээсээ гарахгүй байхыг эрмэлздэг хүн. Энэ тэнэг сонсогдож магадгүй л дээ, гэхдээ шалтгаан нь зүгээр л зун хэтэрхий халуун, өвөл хэтэрхий хүйтэн болохоор !

Гэсэн ч өвөл хичээлтэй байдаг болохоор яах аргагүй хичээлдээ суучихаад хүнд хөөгдөж буй мэт яаравчилсаар гэртээ ирээд драмагаа тавьчихаад халуун шоколад уусан шигээ суудаг байсан сан. Гэхдээ л өнөөдөр би Жонгүгтай хамт хамгийн дургүй цаг агаартаа ингээд кафе орохоор алхаж байна шүү дээ. Үнэндээ муугүй шүү....түүнтэй хамт байгаа болохоор. Яахав жаахан даарч байгааг эс тооцвол ! Зүгээр л түүнтэй хамт юу ч хийсэн хэзээ ч муухай байхгүйг л би баттай мэддэг юм.

"Ёстой нэг ! Зузаан хувцас өмсөж бай гэж хэлдэг шүү дээ. Ороолт зүү, малгай өмс гээд байхад чинь.  Бас дотуураа цамц өмс гээд байхад, үнэхээр үг сонсохгүй хүн юмаа !"

"Үгүй ээ. Малгай ороолт чинь нозооруулаад ядаргаатай. Цамц өмсчихөөр чинь хэтэрхий бие бариад байдаг юм. Тэглээ ч өглөө халуун л байсан шүү дээ, цаг агаар ингэж огцом эргэхийг би ер нь яаж мэддэг юм !"

"Тэгээд одоо даарч байгаа биз дээ ?  Ядаж цүнхэндээ цамц хийгээд аваад явж бай"

"Тиймээ даарч байна ! Тэгээд яах юм,  тэртээ тэргүй даараад байхад"

Жонгүг толгой сэгсэрсээр өөрийнхөө дотуураа өмсөж байсан хар өнгийн малгайтай цамцаа тайлж өгөөд цаашаа захиалгаа өгөхөөр явлаа.  Түүний цамцыг аван эвтэйхэн өмсөхөд нэлээдгүй том бөгөөд үнэхээр дулаахан байв. Их дотно, сайхан мэдрэмж төрөх ба яг л Жонгүгийг тэвэрч байгаа мэт мэдрэгдэв.

Цамцыг нь үнэрлэн, тэврэн бараг үнсэх шахуу суугаа намайг Жонгүг харсан дариудаа жуумалзан "Тийм сайхан байвал чамд бэлэглчихье дээ, бяцхан охин минь" гэсээр хэдэн үг ч хаяад амжив. Тийм дээ, Жонгүг надаар тоглоом хийж шоолохгүй өнгөрвөл Жонгүг биш болно биз !

Бид ийн хэсэг зуур ярилцангаа халуун шоколад уун, амттан идэн, гадуур зөрөн өнгөрөх хүмүүс, модон дээр суун жиргэх шувууд, зогсолтгүй будрах цасан ширхэг гээд нэг ч сэдэв орхигдуулалгүй ярьж болох бүхнийг л ярьлаа. Эцэст нь бид кафен эзэнд баярласнаа илэрхийлэн төлбөрөө төлчихөөд тэндээс гарахаар шийдэв.

Биднийг гарахад цас арай зөөлөрч салхи намдсан ч ганц нэг будрасан хэвээр. Жонгүг намайг түр зогсоон өөр рүүгээ харуулан толгойг минь илээд өөрийн ороолтоо тайлан хүзүүгээр минь ороож өгөх бөгөөд түүнийхээ дараа аажуухан тонгойн уруул дээр минь үнсэхээр дөх......  

Дрррррррр

Юу ? Байз даа, юу ? Зүүд байсан юм уу ? Үгүй ээ, яагаад ? Дахиад тавхан секундын дараа дугарчихгүй дээ ! Яг үнсэх гэж байхад...

Өөрөө ч мэдэлгүй гүн гэгч нь санаа алдлаа. Зүгээр л их санаад байх юм. Тэр ядаргаатай үглэлт, наалдамхай зан, хичээл хийлгэхгүй яриа өдддөгийг нь, байнга идэх юм ярьж явдгийг нь, буруу юм хийчихээд дагзаа маажаад дарвайтлаа инээдгийг нь гээд бүх зүйлийг нь солиотой их санаад байх юм..

Толгой сэгсрэн ор руугаа харцаа тусгаад саяхан л тэврээсээ салгасан Жонгүгийг өнөөх хар малгайтай цамцыг угласан одоо ч халуу оргих дэрээ тэврээд зөөлөн үнслээ. Тиймээ саяны зүүд, цаг агаар нөхцөл байдал нь л жаахан өөр болохоос үнэхээр болж байсан явдал билээ. Үнэхээр л тэр зүүдэн дээр минь хэлсэн шигээ цамцаа надад үлдээж чухам энэ цамц миний ойрын үед үргэлж тэвэрч, өмсөж, харж, үнсэж, заримдаа бүр ярилцахаа шахдаг эрч хүчнйи нэг хэсэг болчихоод байгаа юм даа.

Гэнэт утас чичрэх бөгөөд би гайхан харвал саяжингаа бодсон хүн маань мэдэрсэн үү гэлтэй залгаж байх аж.

"Хөөх хэн байгааг хараач ! Яг сэрсэний дараа залгалаа шүү, яаж мэдэв ?"

"Би чиний босдог цагт сэрүүлэг мартахгүйн тулд сэрүүлэг тавьчихсан юм. Үргэлж тэнэг юм шиг мартана гэж юу байхав дээ, хонгор минь"

"Сүрхий царайлж гэнэ ! Юу хийж байна ? Сургалтаасаа тарчихсан юм уу ?"

"Тиймээ,түрүүн ирээд хэсэг амарч байгаад одоо хичээлээ давтаж байна. Мундаг байгаа биз, мэднээ. Үнэхээр хичээнгүй залуу шүү"

Золиг чинь хариулах боломж өгөхгүй өөрийгөө магтаж байх шив !

"Мундаг байна аа, манай Жонгүг~! Тэгсэн ч хэтэрхий битгий ачаалалтай байгаарай. Чи бараг л хичээл хийж үзээгүй шүү дээ. Гэнэт их хийвэл тархи чинь даахгүй байх"

"Хүнийг юу гэж бодоо вэ ! Тэглээ ч бүх хичээлээ нэг нэгэнгүй маш ойлгомжтой тэмдэглэж, бүр бүх дэвтрээ ирээдүйд Жонгүгтаа өгнөө гэсэн юм шиг хадгалаад тавьчихсан найз охинтой байхад харин ч сайн ойлгож байгаа шүү"

"Гэрт очоод дэвтэр авсан байх нээ"

"Тиймээ, далимаар нь аав ээж хоёртой,  дүү нартай чинь ч уулзаад хэсэг хөгжилдөж байгаад ирсэн. Бага дүү чинь чамайг их санаж байх шиг байна лээ, байнга чамайг яриад л сууна. Ер нь энд чамайг л ярьсан хүмүүс байна, манай ээж хүртэл байнга чамайг асууна гээч !"

"Дүү маань ч санах нь аргагүй л дээ, надтай л хамгийн дотно байсан юм. Дээрээс нь жаахан шүү дээ.... Заа хайр нь хичээлдээ бэлдлээ, ээждээ мэнд хүргээрэй"

Жонгүг дургүй байгаа нь илт хэдий ч худлаа инээмсэглэж гараа далалсаар камерааа арав гаруй удаа үнсэж үнсэж утсаа тасаллаа.

Ингээд юутай ч өдрийн эрч хүчээ нөхчихсөн тул босон хичээлдээ явахаар зэхлээ. Энд ирээд гар гаруй өнгөрчихсөн тул эндээ нэлээд дассан.  Хичээлээ тарчихаад орой болтол цагийн ажилаа хийгээд ирээд хичээлээ давтаж байгаад нэг мэдэхэд цаг өнгөрч хэдхэн цаг л унтана. Тэгээд өглөө нь ядруухан сэрэхэд энэ залуугийн инээмсэглэл л эрч хүчийг маань нөхөж өгнө шүү дээ. Дээрээс нь өглөө бүр өөрийнхөө зургуудийг явуулдаг тул миний дэлгэцний зургаас эхлүүлээд утас минь түүний зургаар л дүүрчихээд байна даа...

Санаж байна шүү миний том залуу~

Continue Reading

You'll Also Like

967K 86.3K 39
✫ 𝐁𝐨𝐨𝐤 𝐎𝐧𝐞 𝐈𝐧 𝐑𝐚𝐭𝐡𝐨𝐫𝐞 𝐆𝐞𝐧'𝐬 𝐋𝐨𝐯𝐞 𝐒𝐚𝐠𝐚 𝐒𝐞𝐫𝐢𝐞𝐬 ⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎ She is shy He is outspoken She is clumsy He is graceful...
3.7M 238K 98
What will happen when an innocent girl gets trapped in the clutches of a devil mafia? This is the story of Rishabh and Anokhi. Anokhi's life is as...
583K 31.3K 20
𝐒𝐡𝐢𝐯𝐚𝐧𝐲𝐚 𝐑𝐚𝐣𝐩𝐮𝐭 𝐱 𝐑𝐮𝐝𝐫𝐚𝐤𝐬𝐡 𝐑𝐚𝐣𝐩𝐮𝐭 ~By 𝐊𝐚𝐣𝐮ꨄ︎...
4.4K 745 17
ژیانم فیلمێکی ترسناکە وە من خراپەکارەکەم .....!!! ئایا بۆ هەمیشە وائەبێ ؟ ؟؟؟ " تۆ جیاوازی .... لەوانیتر ... لەوانەیە " choi yura X park Jim...