𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐...

Od _Merily_

62K 6.8K 563

Completed ✔ "Үүрд хайрлана гэж худлаа хэлэхгүй ч Үхэх хүртлээ зөвхөн чамайг хайрлана гэдгээ амлъя" Více

Intro
01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
33
34 (special)
35
36
37
38
39
40

32

1.2K 143 34
Od _Merily_

Жонгүгийн талаас :

Тэр явсанаас хойш яг арван дөрвөн хоног өнгөрчээ. Өнөө өглөө ч бас өдөр бүр уншдаг түүний тэнд очсон эхний өдрөө явуулсан Сожин шиг залхуу хүнээс гарахааргүй урт мэйлийг уншиж өнөөдрийг эхлүүллээ.

"Сайн уу том залуу ?

Дөнгөж сая онгоцонд суугаад халаасанд минь хийсэн захидлыг чинь уншаад шууд л хариу мэйл бичихээр шийдлээ.

Үнэндээ ээж маань хэлдэг байсан юм. "Ёстой нэг. Чам шиг ааш муутай, дээрээс нь гадуур дотуур ч явахгүй ийм хүнтэй дотносох хүн байх уу даа ! Наад аашаа засаач" гээд л үргэлж үгэлдэр байж билээ. Би ч бас жаахан... үгүй ээ нэлээн ааш муутайгаа мэднэ л дээ. Дээрээс нь хошин яриа, тоглоом, онигоог ч ойлгодоггүй үнэхээр л уйтгартай гэдэг үгэнд тохирох хүн гэдгээ ч мэддэг байлаа. Тиймдээ ч ахлах сургуулийн хайр, дурлалыг төсөөлөхгүй явсаар төгсөх нь гэж бодсон ч намайг туйлын жаргалтай болгохоор нэгэн яг миний эсрэг төрлийг ядаргаатай залуу гараад ирдэг байгаа. Би үнэхээр чиний ачаар амьдралдаа хамгийн сонирхолтой, аз жаргал дүүрэн жилийг өнгөрөөсөн шүү.

Миний муухай аашийг тэвчээд өдөр бүр наалдаад л, загнах бүрт минь хошуугаа уншуулж цаашаа хараад л, уурлах бүрт минь уурыг минь гаргах гэж урдуур хойгуур гүйж идэх юм зөөгөөд л.  Амьдралд минь тэгтлээ анхаарал тавьсан хүн гэр бүлээс минь гадна чи анхных нь юм шүү. Чи бол миний анхны бүхэн. Анхны хайр, анхны үнсэлт, анхны нандин үерхэл. Магадгүй цаашдаа бидэнд олон ч саад бэрхшээл үл ойлголцол тулгарах байх. Би дөрвөн жил сурахад бидэнд эхний жил л магадгүй хамгийн хэцүү байна биз. Дараа дараагийн жилүүддээ бараг дасах байх тийм үү, том залуу ? Холын зайнд нэгнээ санаж, маргах үедээ маргаж, магадгүй багахан хөндийрч ч болох юм. Тиймээс надад амла, хэрвээ ярилцах зүйл байвал заавал надад хэлнэ гэж ? Биднийг хөндийрүүлэх жаахан ч болтугай асуудал гарвал шууд хэлнэ гэж. Заавал шүү...

Би сургуулиа төгсөөд Солонгост албан ёсоор очих үедээ чамаас алхам ч холдохгүй гээ мэдээрэй ! За тэгээд тэр болтол нэг жилийн  хугацаанд сайн бэлдээд заавал их сургуульд ороорой.

Хайртай шүү миний том залуу ♡

                         -Чиний бяцхан Сожин"

Би үүнийг унших дуртай. Намайг зүгээр л маш их жаргалтай болгоод, урам зориг өгдөг эрч хүч минь байгаа юм. Тиймээ Сожин-а, би өдөр бүр маш их хичээж байгаа. Гэхдээ би чинь чам шиг толгой сайтай нэгэн болохоор ганцаараа давтаад чадахаар зүйл болохгүй юм билээ. Гэсэн ч ээж минь их сургуульд орох шийдвэрт минь туйлын баяртай байсан тул намайг сургалтанд явуулж, би хувиараа ч сайн бэлдэж байгаа болохоор чи амралтаараа ирэхдээ л бэлдээрэй.

Нэг мэдсэн чиний талаар бодолдоо хэт автчихсан сургалтаасаа хоцорч орхисгоо ч анзаарсангүй. Бушуу хувцаслан гэрээсээ гарах хүртэлх нүдэнд туссан бүх зүйл чамайг санагдуулна. Тиймээ, орноосоо босоод цамцнууд руугаа харахад хамгийн түрүүнд нүдэнд туссан цамц нь анх тийм ч дуртай биш болохоор бараг өмсдөггүй шүгээний мухарт л үргэлж хэвтэж байдаг байсан ч чи манайд ирдэг өдрөө гоё цамц байна гэж хэлсэн тэрхүү цэнхэр цамц байлаа. Чамайг тэгж хэлснээс хойш нэг хэсэг би бараг өдөр бүр тэр цамцыг өмссөн байхаа. Чи надад тийм л их нөлөөлдөг шүү дээ, хонгор минь.

Дурсамж гэдэг их хачин. Чамайг гунигтайгаар инээмсэглүүлж чадах цорын ганц зүйл.

Өмнө нь анзарч байгаагүй хэрнээ хол байх энэ үедээ л нэг жилийн хугацаанд харсан бүхэн минь чамайг санагдуултал ямар олон дурсамж бүтээснээ анзаарах шиг.

"Өглөөний мэнд Сожин-а"

"Завгүй байна уу ?"

"Завтай болохоороо чат бичээрэй"

Сожин өглөөний чатанд минь одоо ч хариу бичээгүй байх ажээ. Түүний хичээл таван хоногийн өмнө орж эхлэсэн тул тэр шууд л маш завгүй болж эхлэсэн юм. Гэхдээ би ч бас хичээлээ давтаад завгүй байгаа болхоор түүнийг ойлгож байна аа. Гэсэн ч түүнийг хариу бичихийг битүүхэн хүлээж байгаагаа ч нууж үл чадна.

Автобусанд суун сургалт руугаа явах замд урд хаалгаар хөгшин эмээ нуруугаа барьсаар орж ирэх бол би энэ удаад урьдын адил унтаж буй мэт дүр үзүүлэх эсвэл утсаар оролдсонгүй шууд л суудал тавихаар бослоо. Эмээ инээмсэглэн талархлаа илэрхийлэх үед дахиад л миний бяцхан Сожин санаанд оров. Хамтдаа автобусаар явахад тухтай юм ярингаа суугаад явалгүй хүүхэдтэй хүн, настай хүн, жирэмсэн хүн орж ирвэл хамгийн түрүүнд босч суудал тавьж өгдөг Сожиг минь. Өөрөө үнэхээр ядарсан байсан ч суудал тавьж өгдөгийнхөө шалтгааныг тайлбарлахдаа тэдгээр хүмүүсийн баярлаж байгааг нь харах дуртай гэж хэлж билээ. Тийм байна шүү Сожин-а, сайхан мэдрэмж төрдөг юм байна...

Дддин !!

Гэнэт утсанд чат ирэхэд баярлан харвал үнэхээр л хүлээж байсан хүнээс минь байх бөгөөд энэ нь зүгээр нэг чат биш дуут мэссэж байв.

"Жонгүг-а, энд оройн 10 цаг болж байна шүү дээ. Цагийн зөрүүг мартчихаа юу ? Хайр нь өнөөдөр олон цагийн хичээлтэй байж байгаад тараад хэдэн бие даалтаа хийгээд цагийг ч анзаарсангүй ээ. Чат бичихээс жаахан залхуутай болохоор дуут мэссэж явуулъя. Чи бас тэгвэл сайн байна шүү. Чиний хоолойг сонсмоор байна. Одоо наана чинь 11 орчим болж байгаа байх тиймээ ? Өдрийг сайхан өнгөрүүлээрэй..... том залуу"

Цагийн зөрүү ! Би бүр таг мартаж орхижээ. Энд өдөр болоход тэнд шөнө болж байгаа шүү дээ ! Тийм байхад өглөө хэд хэд ч залгаад амьжсан өөрийгөө нэг сайн алгадаад авах юмсан. Энэ цагийн зөрүү,  дээрээс нь миний энэ юм тогтодоггүй толгойноос болж бид яг ч өдөр бүр утсаар ярьж чадахгүй байгаа. Цаг нь яг эсрэг тул нэгнийгээ унтаж байх үед нь сэрээх вий, саад болох вий гээд ихэнхдээ чат бичиж дуут зурвасаар харилцдаг болсон. 

Хэсэг өөрийнхөө тэнэгийг гайхаж байгаад түүнийхээ дуут зурвасыг дахин давтан хэд хэд сонсов. Хайртын минь сайхан хоолой, жаахан ядарсан бололтой сөөчихсөн байгаа ч сэтгэл татам хэвээр. Түүний сүүлийн том залуу гэдэг үгийг нь сонсоод өөрийн эрхгүй томоос том мишээж орхисноо ч анзаарсангүй. Яагаад ч юм би энэ үгэнд их дуртай. Тэр тийм ч их хэлдэггүй ч Сожин намайг ингэж дуудахад нь л хамгаас дуртай...

Pokračovat ve čtení

Mohlo by se ti líbit

587K 31.5K 20
𝐒𝐡𝐢𝐯𝐚𝐧𝐲𝐚 𝐑𝐚𝐣𝐩𝐮𝐭 𝐱 𝐑𝐮𝐝𝐫𝐚𝐤𝐬𝐡 𝐑𝐚𝐣𝐩𝐮𝐭 ~By 𝐊𝐚𝐣𝐮ꨄ︎...
3.8M 159K 62
The story of Abeer Singh Rathore and Chandni Sharma continue.............. when Destiny bond two strangers in holy bond accidentally ❣️ Cover credit...
1.1M 28.9K 41
While moonlighting as a stripper, Emery Jones' mundane life takes a twisted and seductive turn when she finds herself relentlessly pursued by reclusi...
29.4K 1.1K 14
*I don't even understand how people even find this trash? I can't even read it myself because it's too disgusting T_T* " I'm loving you without reali...