𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐...

By _Merily_

62.1K 6.8K 563

Completed ✔ "Үүрд хайрлана гэж худлаа хэлэхгүй ч Үхэх хүртлээ зөвхөн чамайг хайрлана гэдгээ амлъя" More

Intro
01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
32
33
34 (special)
35
36
37
38
39
40

31

1.1K 136 12
By _Merily_

Сожины талаас :

Онгоцонд суух үед миний толгойд олон зүйл бодогдож байсан ч Жонгүгийн тэрхүү сэтгэл шингэсэн захидал надад хэзээ ч мэдрэгдэж байгаагүй урам зоригийг өгсөн юм. Үнэндээ мэдээж надад аав ээж, найзууддаасаа түр салах ёс хийх гунигаас илүү асар их айдас хуримтлагдсан ч би зүгээр л өөр өөртөө тайвширахыг өдөр бүр анхааруулсаар. Гэсэн ч өнөөх сэтгэл түгшилт алга болох биш харин ч улам нэмэгдсээр...

Цаашдаа болох бүхэн минь анхных шүү дээ. Анх удаа онгоцонд сууж, анх удаа гэрээсээ холдож, анх удаа ганцаараа амьдарч, анх удаагаа л бүхнийг өөрөө хийх болохоор надад хүчтэй сэтгэл зүй хэрэгтэй байсан. Харин түүнийг минь том залуугийн хайрын захиа өгч орхилоо.

Энэ захианы дараа би онгоцноос буусан дариудаа түүн рүү залгах болно гэдгээ амлъя !

Онгоцонд нэлээдгүй удаан явах тул замдаа түүн рүү уртаас урт хариу мэйл ч бичээд амжлаа. Би өөрийгөө ямар ч мэдрэмж, сэтгэл хөдлөлгүй хүн гэдгээ мэднээ ! Харин энэ уран цэцэн үг хэлэх дургүй, хэлж ч чаддаггүй хүнийг өдөр бүр романтик үгсээр булдаг найз залуу минь...

Ийн унтах үедээ унтаж, дутуу материалаа цэгцэлж, дундуур нь кино ч үзсэн урт нислэг маань өндөрлөж би эцэст нь зорьсон газраа ирэв. Тосох хүнгүй ч тэнгэр өөд харан жаргалтай нь аргагүй инээмсэглээд гүнзгий гэг чинь агаар уушиглав. Тиймээ, мөрөөдөл үнэртэж байна. Ирээдүй минь төсөөлөгдөж, мөрөөдөл минь үнэртэх энэ агшин...

Би үнэхээр буусан дариудаа гэрийнхэн мөн Жонгүг рүү залгахыг хүссэн ч ачаа тээвэрлэлтэд багахан асуудал гаран мөн өнөөдрийн 18 цагаас өмнө сургууль дээрээ материалаа аваачиж өгөх ёстой болохоор цаг үнэхээр давчуу болж орхив. Энэ хот ч танил биш болохоор цаг багагүй зарах нь тодорхой тул эхлээд ажлаа бүтээхээр утсаа түр хойш тавьлаа.

Хүмүүсээс зам асуун эргэн тойрноо ажин арай хийн цагтаа амжиж ирэн сургалтын хөтөлбөртэйгөө танилцан, захиралтайгаа ч уулзан зуун хувийн сэтгэл ханамжтайгаар уулзалтаа дуусган өнөөдөртөө хэд хоногийн өмнө урьдчилан захиалга өгсөн байсан буудалдаа хонох тул бушуу замаа хөөлөө. Цаг орой болсон ч гадаа дулаан, ойр орчим олон хүнтэй уур амьсгал ч сайхан байх ажээ.

Аль эрт захиалсан тул гайгүй үнээр сайн буудал олж чадсан минь Жонгүгийн ээж загвар зохион бүтээгч тул гадаадаар олон аялж байсан туршлагаараа надад эелдгээр тусласны ач билээ. Би ч Жонгүгийн ээжид туйлын баярласнаа дахин дахин дотроо илэрхийлээд орон дээрээ нурж уналаа. Онгоцонд удаан явж дээрээс нь олигтой юм ч идэж амжаагүй тул дээрэн дээр толгойгоо тавьбал л шууд унтаад өгмөөр санагдана.

Гэсэн ч утсаа аваад хамгийн түрүүнд Жонгүг рүү дүрст дуудлага хийхээр товчлуураа дарсан дариуд л Жонгүг яг хүлээж байсан мэт шууд авах нь тэр. Харин авчихаад бага багаар нүүрэнд нь инээмсэглэл тодрон аажмаар ам нь бараг задрах нь уу гэлтэй болж харагдана.

"Жонгүг-а"

"Аа миний Сожин, буудалдаа оччихсон уу ? Өнөөдөр ямархуу өнгөрөв ? Онгоцонд суух ямарху байсан ? Онгоцны хоол хэр байсан бэ ? Хэдэд онгоцноосоо буусан бэ ? Миний тооцоолсноор бол 15 цагт буусан байх ёстой доо. Гэхдээ хайр нь чамайг залга гэж хүчилсэн юм биш шүү. Завтай үедээ хааяа л залгаж бйахад болно"

Жонгүг утсаа авсан дариудаа л урьдын зангаараа л асуултанд булж орхилоо. Надад санаа зовсон ч завгүй байх гээд залгахгүй байсан нь илт.

"Харин сургуулийн бичиг баримтаа нэг мөсөн зохицуулаад жаахан оройтчихлоо. Их хүлээсэн үү ?"

"Үгүй ээ. Би залуустай тоглоом тоглож байсан юм"

Түүнийг ийн хэлэх зуур ард нь залуус саяжингаа л яагаад залгахгүй байнаа гээд уйлагнаад байсан байж сүрхий царайлж байх шив хэмээн шоолон инээлдэх нь сонсогдов. Тэгсэн ч Жонгүг үгүй гэж гүрийсээр тэднийг нэг сайн өшиглөсөн болчихоод тагтан дээрээ гарлаа. Түүний энэ өхөөрдөм үйлдлүүдйиг харж суух нь өнөөдрийн бүх ядаргааг минь тайлах шиг.

"За тэгээд наана чинь цаг агаар ямар байна ? Орой унтахдаа хаалгаа сайн түгжээд... аан тийм маргаашнаас чи минь цагийн ажил, хоноглох байраа хайх байхаа. Гадуур явахдаа юм сайн идээрэй, халуун байвал юм авч уугаад, тохируулж хувцаслаарай"

"Ойлголоо~! Яг хэлсэнээр чинь хийх болноо. Харин чи өөрөө л хичээлээ сайн хийж их сургуульдаа сайн бэлдээрэй ойлгов уу ! Тоглоом тошлоод байлгүй, сайн хичээлээ давт"

Бид ийн гуч орчим минут ярьсаны дараа утсаа таслан би аав ээж рүүгээ залгахаар зэхлээ. Ээж рүү дүрст дуудлага хийхээр товчоо дарсан дариуд тэд яг л Жонгүг шиг залгахыг минь хүлээж байсан бололтой бүр эгнээд суучихсан хүлээж байх ажээ. Бурхан минь гэж, миний дэргэд ийм хайр татам хүмүүс байдагт талархаад барахгүй нь ээ !

"За миний охин буудалдаа оччихсон уу ?"

"Тиймээ, саяхан орж ирлээ"

Бид элдэв зүйлсийн талаар ярилцан дүү нар минь жаахан болохоор надаас элдэв бүрийг асууна. Бараг л наана чинь тэнгэр ямар өнгөтэй байна гэж асуух нь холгүй байх бөгөөд ээж аргаа барсаар ариун цэврийн өрөөндөө орж ярихаар шийдсэн бололтой дүү нарт таслалаа гэж худал хэлчихээд ариун цэврийн өрөө рүү гэтнэ.

"За тэгээд одоо эртхэн унт даа. Алив, ээж нь хэдэн юм захиад орхиё. Маргаашнаас ингээд шинэ амьдрал эхлэнэ шүү дээ, тэгэхээр...."

"Болно доо ээжээ. Надад санаа зовох хэрэггүй ээ. Та тэтэгэлгийн хариу гарсан өдрөөс л хэдэн юм захилаа шүү дээ. Дуусдаггүй юм уу даа ? Тэглээ ч Жонгүг бас саяжингаа хэдэн юм захьсан болохоор өнөөдөртөө хангалттай, за юу ?"

"Энэ муу охин эхлээд ээж рүүгээ залгахгүй Жонгүг рүү хэдийнээ залгачихсан байх шив дээ. Ойлголоо маргааш залгаарай"

Ээж ч тоглоомонд минь хариу тоглосоор утсаа тасаллаа. Маргааш ч бас урт өдөр байх тул эртхэн унтахаар шийдэн усанд орж, зарим шаардлагатай ачаагаа гаргаж цэгцэлчихээд ээжийн хэлсэн үг, Жонгүгийг хэлсэн үг, дүү нарынхаа өхөөрдөм царайг бодсоор нэг мэдэхэд шөнийн зүүдэндээ автлаа...

~~~
A/N Би цаг хугацааг яаж эвтэйхэн, хурдан урсгахаа сайн мэдэхгүй жаахан будилаад л байна шүү...

Continue Reading

You'll Also Like

3.9M 162K 62
The story of Abeer Singh Rathore and Chandni Sharma continue.............. when Destiny bond two strangers in holy bond accidentally ❣️ Cover credit...
583 133 13
سەرەتا پێموابوو کە گاڵتەیە بەڵام ئەوە زۆر ترسناکبوو ؟؟؟:ئایخوایە بۆیە هەرگیز ناخۆمەوە ؟؟؟:بوێری بکە و ئەمجارە دەستم لێبدە ؟؟؟:من هەر چاوەڕێی ئەوەم لە...
180K 9.4K 21
Of all the lies I have ever lived, My favourite was... You and I.
1.3M 32.4K 46
When young Diovanna is framed for something she didn't do and is sent off to a "boarding school" she feels abandoned and betrayed. But one thing was...