𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐...

By _Merily_

62K 6.8K 563

Completed ✔ "Үүрд хайрлана гэж худлаа хэлэхгүй ч Үхэх хүртлээ зөвхөн чамайг хайрлана гэдгээ амлъя" More

Intro
01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
29
30
31
32
33
34 (special)
35
36
37
38
39
40

28

1.3K 150 16
By _Merily_

Бид болзоогоо есөн цагт эхлэхээр төлөвлөсөн ч би долоон цаг гэхэд л хэдийнээ сэрж орхилоо. Догдлохын хажуугаар анх удаа албан ёсны болзоо хийж байгаа болохоор багахан сандарч байгаагаа ч анзаарав. Гэхдээ хачин нь бид хагас жил үерхчихээд ийм албан ёсны болзоо огт хийж байгаагүй. Зүгээр л заримдаа хичээлээ тараад дүрэмт хувцастайгаа гадуур алхах заримдаа ганц нэг үдшийн кино л үзэж байсан. Тиймээс л өнөөдөр ингэтлээ догдлоод байгаа бололтой !

Орон дээрээ хэд хэдэн хувцас овоолчихоод алийг нь өмсөх тал дээр баахан хугацаа алдсан ч бүгдийг нь өмсөөд үзэхээр нэг л сэтгэлд нийцэхгүй. Ягаан цэцэгтэй даашинз өмсөх гэж байсан ч хэт хичээсэн ч юм шиг эвгүй, хар жийнс малгаатай цамц өмсөхөөр хэт энгийн ч юм шиг. Үсээ задгай тавьбал салхинд муухай болчих юм болов уу ? Шуугаад боочихвол арай энгийн үү ? Уруулаа ямар өнгөөр өнгөлөх үү ? Бид ингэхэд хайчих юм бол ?

Би зүгээр л энэ бүгдийг бодсоор цаг шахам хугацаа дэмий өнгөрүүлж орхисон өөрийгөө багахан шоолон зүгээр л энгийн байцгаая гэж амандаа шивнээд хувцсаа дахин сонгохоор оролдов. Эцэст нь тийм ч их өмсөөд байдаггүй ч хааяа нэг өмсөхөд их тухтай байдаг банзал, мөн Жонгүгийн өмсөх бүрт минь "Хөөрхөн байна" гэж хэлдэг бүдэг ягаан өнгийн цамцыг аль болох цэвэрхэн харагдахаар зохицуулан өмслөө. Мөн түүний 100 дахь өдрөөрөө өгсөн хос цагаан кетээ өмсөн, хос зүрхэн бугуйвчаа марталгүй зүүж, үсээ залгайлан уруулаа ягаанаар будахаа ч мартсангүй. Ийн өөрийгөө бэлдэх зуур Жонгүгаас ирсэн тухайгаа мэдэгдсэн зурвас ирсэн байх бөгөөд би үүдний толиндоо өөрийгөө бүх талаас нь нэг сайн тольдож аваад гэрээсээ гарлаа.

Гэрээс гарсан дариуд нүд нялбам царайлаг залуу намайг угтах ажээ. Тэр ч бас ерөнхийдөө энгийн маягаар хувцасласан байх бөгөөд угийн сайхан биетэй түүнд юу ч зохидог шүү дээ. Гэхдээ хамгийн хөөрхөн нь Жонгүг ч бас хос кетээ өмсөж, бугуйвчаа зүүсэн байх ба бугуйвч руугаа заан их л жаргалтай инээмсэглэн зогсоно.

"Ямар хөөрхөн бүсгүй вэ ? Найз залуу нь гэж ямар азтай залуу байдаг юм бол доо ?"

Тэрээр инээмсэглэн өдөөс минь алхаж ирээд гаран дээр минь зөөлөн үнсчихээд бяцхан наргиан ч хийгээд амжив.

Бид болзоогоо албан ёсоор эхлэсэн ч би болзооны тал дээр туршлага бага тул зүгээр л Жонгүгийг дагахаар шийдэв.

"Аа тэгэхээр... би өмнө нь болзоонд зөндөө явж байсан л даа. Үгүй ээ, би чинь юу яриад байнаа ! Зүгээр л анх удаа чамтай ингэж болзож байгаа болохоор онцгой байлгамаар байна. Даанч юу ч санаанд ордоггүй ээ. Үнэхээр яах..."

Саяхан л чухам догь царайлаад байсан залуу чинь гэнэтхэн огцом сандраад эхлэхийг харан инээдээ барьж дийлсэнгүй. Тэгсэн ч сандран үгээ хольж солин гацах Жонгүгийг харан багахан өхөөрдөөд "Зүгээр дээ. Хоёулаа зүгээр л бусад хосууд шиг энгийн байцгаая. Угаасаа чамтай хамт байх нь л өөрөө онцгой зүйл болохоор хамтдаа хөгжилтэй байхад л болно" гэсээр гарнаас нь хөтлөн бол Жонгүг бага зэрэг ичимхийрсэн бололтой харцаа буруулан уруулаа жимийв.

Ийн бид энгийн, даруу болзоогоо эхлүүлэхээр кино театр явахаар боллоо. Мэдээж бидэнд машин байхгүй болохоор автобусны буудал руу хөтлөлцөн элдэвийг ярин алхан дараа нь автобусандаа суун миний утсаар хамтдаа дуу сонсон огт уйдах завгүй явсаар театртаа ирсэн юм.

Бид хэсэг ямар кино үзэх талаараа ярилцсан ч бидний санал эрс зөрөх ажээ. Жонгүг хайрын кино үзнэ гэх бол би аймшгийн кино үзнэ гэж зөрсөөр... Ийн хэсэг хугацааны мэтгэлцээний дараа мэдээж би ялсан юм. Гэхдээ үнэндээ би зүгээр л Жонгүгийн хэрхэн айхыг нь харахын тулд л аймшгийн кино сонгосон хэрэг л дээ. Өмнө л Хусог хэлэхдээ түүнийг их аймхай гэсэн учраас түүнийг шоглохоор өглөөжингөө төлөвлөсөн минь энэ !

Кино эхлээд талдаа орсон ч Жонгүг огт айсан шинжгүй суух бөгөөд харин ч бүр би өөрөө айгаад эхлэх нь тэр.

"Жонгүг чи айхгүй байна уу ?"

Жонгүг намайг тоосон ч шинжгүй кинондоо бүр орчихсон суух байх ба хальт толгой сэгсрээд буцан дэлгэцэндээ анхаарлаа хандууллаа. Би ч уг нь нээх айдаггүй л дээ, гэхдээ энэ кино үнэхээр аймшигтай байхын дээр бид нэлээн урдуур суусан болохоор ч тэр үү их бодит санагдаад нэг л эвгүй оргиод байв. Арай хийн өөрийгөө тайвшруулж буй би гэнэтийн аймшигтай хэсэгт золтой л орилчихсонгүй нүдээ тас анин цамцнаасаа зууран аажмаар нүдээ нээн харвал Жонгүг гараа урд минь сунгажээ. Багахан эргэлзэх зуураа түүн рүү харвал тэрээр хөмсгөө хальт өргөн инээмсэглэн гараа багахан сэгсрэхэд нь би шууд л гараас нь атгаад авлаа. Түүний том дулаан гар намайг тэр дор нь тайвшруулж бүр жаргалтай нэгэн болгож орхив. Тэрээр гарыг минь атгахын хажуугаар тайвшруулахын тулд зөөлөн илэх аж.

Ийн бидний дараагийн явсан газар бол кафе байсан юм. Бид хоёул bubble tea-нд нугасгүй дуртай юм болохоороо дуртайяа санал нэгдэн кафе орж хэсэг ярилцан суув. Хачирхалтай нь бидний ярих сэдэв хэзээ ч дуусдаггүй, нэг сэдэв дуусахад л дараагийн сэдэв шууд бэлэн байдаг болохоор ёстой л ам чилтэл л ярина шүү дээ.

Бид дараа нь дугуй унаж, өдрийн хоол идчихээд хамгийн сүүлд яагаад ч юм Жонгүгийн хүслээр Намсан цамхаг руу явахаар боллоо. Би ч үнэндээ тийшээ ганц л удаа явж байсан болохоор санаанд нэг л орохгүй байна. Ингээд бодоход би найзуудтайгаа ч гадуур явж үзээгүй юм байна. Болзоо бол бүр ч үгүй. Анх ес дүгээр ангидаа ухаан суугаад түүнээсээ хойш үнэхээр үхтлээ хичээлээ хийсэн. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд л тэр шүү дээ.

Бид удалгүй Намсан цамхагт ирэн эргэн тойрноороо жаал явав. Ийм сайхан газар байжээ, би өмнө нь ганц явахдаа жаахан байсан болохоор бараг юу ч санадаггүй юм.

"Сожин-а, чиний тэтгэлэг....хэр баталгаатай вэ ? Биш ээ, зүгээр л дараагийн шат гэж байгаа гэсэн шүү дээ. Явах магадлал их байгаа юу ?"

Жонгүг гэнэтхэн л харцаа буруулан ийн асуухад нь би түүний гарнаас атгаад "Яг ч зуун хувь гэхгүй ээ. Гэхдээ бүх материал, эссэ гээд бүхнээ хамгийн сайнаараа хийсэн. Дараагийн шатандаа ч сайн бэлдэж байгаа болохоор найдаж л байна. Бас таван жил зугаацах ч боломж гаргалгүй үхтлээ хичээлээ хийж амьдарсан болохоор үнэхээр чадахыг хүсч байна. Ер нь зуун хувь биш наян хувийн тэтглэг байсан ч болж өгвөл явахыг л хүсч байна" гэсээр аль болох аргадсан өнгөөр хэлэв.

Жонгүг багахан толгой дохисоор намайг цамхагийн хаашаа ч юм яаралтай дагуулж явах ба бид нэлээн явсаны эцэст ирсэн газар нь үл мэдэгдэх битүү түлхүүр шигтгэсэн хэсэг байв.

"Эд нар хайрын цоож байгаа юм. Энэ олон цоож бүгд хүмүүсийн хайраа хадгалж, мөнхрүүлж үлдээсэний ул мөр. Энд хайраа шингээж цоож зүүж үлдээвэл хайр нь урт удаан, бат бөх үргэлжилдэг гэсэн" Тэрээр ийн хэлчихээд халааснаасаа цоож мөн бал гаргаж ирэн дээр нь юу ч юм хэсэг бичиж байснаа дараа нь намайг ч бас бич гээд цоожоо сунгах нь тэр.

Түүний бичсэн зүйлийг "Хамтдаа хөгширцгөөе, миний Сожин ❤" гэж нямбайлан бичсэн байв.
Түүний бичсэн үгийг хараад нүдэнд нулимс цийлэгнээд л ирэв. "Амьдралд минь өнгө нэмж орж ирсэнд баярлалаа. Миний амьдралд чи цорын ганц ❤" хэмээн зөрүүлэн бичээд Жонгүгт өгөх бол тэр бичсэн зүйлийг минь хараад шууд д уйлаад унав.

"Яасан бэ ? Миний бяцхан Жонгүг ?"

"Энэ яг л салах ёс шиг санагдаад байна! Энэ үнэхээр бидний сүүлчийн болзоо юм уу ?"

"Үгүй дээ бяцханаа, тийм биш. Энэ зүгээр л бидний анхны болзоо, бид цаашдаа хоёр дах, гурав дах, дөрөв дэх ч болзоогоо хийнэ. Бид өдөр бүр болзох болно ойлгосон уу ?"

"Үгүй ээ, би зүгээр л айгаад байна. Бид ингээд холдвол сэтгэл ч холдоод бид салах дээрээ тулвал яах уу ? Кинон дээр хосууд хол зайнаас болж үргэлж салах дээрээ тулдаг юм байна лээ. Бид ч бас тэгвэл яах вэ ? Би үнэхээр яах вэ ?"

Тэрээр өнөөдөржингөө инээмсэглэн надад инээд бэлэглэж байснаа сая гэнэт тэсрэв үү гэлтэй зогсоо зайгүй уйлах аж. Өчигдөр нулимстай нүдээр болзоцгооё гэж хэлсэн тэрээр өглөө ирэхдээ ч нүд нь бүлцийгээд улайчихсан байсан. Гэхдээ би үнэхээр түүнд ийм хүндээр тусна гэж санасангүй...

"Жонгүг-а намайг сонс доо. Би маргааш дараагийн шатны шалгалтаа өгнө. Хариу ирж, мөн шат дараалал дамжина гээд багагүй ажиллагаа шаардах болохоор дахиад бидэнд хамт байх нэлээн хугацаа байна. Тэр хугацаандаа сайхан дурсамж бүтээцгээе. Тэглээ ч би үүрд явах гэж байгаа юм биш шүү дээ, дөрөвхөн жил л явна. Энэ хугацаанд чиний хайр хөрөх юм гэж үү ? Тийм амархан хөрчихдөг юм уу ?"

Жонгүг ч сандран толгой сэгсэрсээр "Мэдээж үгүй. Зүгээр л би чамайг харахгүй ганц цаг болоход л галзуурах шахаж, тэврэхгүй ганц өдөр болоход л хоосон оргиод, чамгүй ганц хоноход л ганцаарддаг байхад бүхэл бүтэн дөрвөн жил гэхээр үнэхээр аймшигтай сонсогдож байна" гээд дахиад л уйлаад эхлэв.

"Зүгээр дээ" Би түүний толгойг илэн дараа нь аажууран өөр рүүгээ татан тэврээд нуруун дээр нь зөөлөн тогшин тайвшруулахаар оролдлоо. Энэ бяцхан залууг үнэхээр уйлуулмааргүй л байна шүү...

Continue Reading

You'll Also Like

44.3K 753 200
[UPDATED] KPOP SONG LYRICS RELEASED THIS 2019!!!FEEL FREE TO REQUEST ♡♡♡ 감사합니다!
70.7K 1.3K 13
A story I made bc why not >:) This is an AU where Camie transfers to UA It'll have Bakucamie, Izuocha, Todomomo, Kamijirou, TetsuKendo, EraserJoke...
575 133 13
سەرەتا پێموابوو کە گاڵتەیە بەڵام ئەوە زۆر ترسناکبوو ؟؟؟:ئایخوایە بۆیە هەرگیز ناخۆمەوە ؟؟؟:بوێری بکە و ئەمجارە دەستم لێبدە ؟؟؟:من هەر چاوەڕێی ئەوەم لە...
692K 53.7K 35
"Why the fuck you let him touch you!!!"he growled while punching the wall behind me 'I am so scared right now what if he hit me like my father did to...