𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐...

By _Merily_

62.1K 6.8K 563

Completed ✔ "Үүрд хайрлана гэж худлаа хэлэхгүй ч Үхэх хүртлээ зөвхөн чамайг хайрлана гэдгээ амлъя" More

Intro
01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34 (special)
35
36
37
38
39
40

16

1.3K 170 10
By _Merily_

"За, таван хүүхэд хоцорч ирсэн болохоор арван тойрог гүйнэ. Долоон хүүхэд хувцасаа мартсан гэхээр гэдэсний таталт хүүхэд тус бүр 35 удаа хийх нь зөв үү ?"

Үнэнээ л хэлье, би биеийн тамирыг үнэхээр үзэн яддаг. Угаасаа урлаг спортын тал дээр авъяасгүй болоод ч тэр юм уу энэ хичээлд үнэхээр дургүй билээ. Гэсэн хэдий ч энэ аймшигтай багшаас болж хэн ч биеийн тамирын хичээлээс хоцрохыг хүсдэггүй. Ганц минут хоцрох төдийд л бүгд шийтгэлд унах тул завсарлагааны минутанд бүгд амжин хувцасаа солиж амжихыг хичээдэг ч яалтачгүй заавал шийтгүүлчихээд байдаг юм !

"За арван тойрог гүйж эхлэ !"

Арайхийн арван тойрог гүйсэн хүүхдүүд бүгд л амьсгаадан зарим нь бүр газар унан асьсгаагаа дарна.

"За одоо хоёр хоёроороо гэдэсний таталт хийнэ. Яахав энэ удаад хамтрагчаа өөрсдөө сонгох боломж олгоё !"

Бүгд л найзуудтайгаа нийлэх бол би эргэн тойрноо харан тээнэгэлзэн зогсоно. Надад энэ ангид Жонгүгаас өөр найз гээд байх дотно хүн байхгүй шүү дээ !

"Сожин-а, хаашаа хараад байгаа юм бэ ? Би энд байхад" Эргэн тойрноо харан зогсох зуур Жонгүг хэдийнээ хажууд ирчихсэн нүүрний минь урд гараа савчин зогсож байх нь тэр. Тийм шүү дээ, Жонгүг байхад өөр хэн хэрэгтэй гэж ?

Би Жонгүгийн хөлийг хөдөлгөхгүй байх үүднээс хөлөн дээр нь суун түүний гэдэсний таталт хийхийг нь харна. Тэр хоёр гараа цээжин дээрээ солбин бариад таван минут ч хүрэхгүй хугацаанд хийгээд дуусчихав.

"За одоо чиний ээлж"

Би ч аль чадахаараа хийж байсан хэдий ч хорин зургаа дах гэдэсний таталтаа хийчихээд таг гацаж орхилоо.

"За хайраа чи чаднаа, хичээгээрэй !"

"Тэнэг минь мэдээж хэрэг сайн хийхийг л хичээж байна шүү дээ !"

"За ойлголоо доо, тэгвэл нэг гэдэсний таталт бүрт чинь хайр нь эрч хүч өгөх үүднээс нэг үнсэж өгч байя~!"

"Битгий балайраад бай !" Хэдий ингэж хэлсэн ч дотроо бол үнсүүлчих санаатай байгаагаа анзааран өөрийгөө багахан шоолов.

Би ч худлаа дургүй дүр эсгэн хамаг чадлаараа гэдэсний таталтаа хийх бол Жонгүг босч ирэх бүрт минт дух, хацар, хамар, эрүү, уруул гээд бүх хэсэгт минь үнсэж өгөх ажээ.

"Үгүй энэ золигнууд чинь, гэдэсний таталт хий гэж байхад юугаа хийгээд байгаа юм ? Эрдмийн ариун цагаан өргөөнд яаж заваарч байгаа чинь энэ вэ ? Ёстой нэг энэ одооны хүүхдүүдийг ээ !"

Багшийн яриатай зэрэгцэн хонх дуугаран Жонгүг бид хоёр бөхийсөөр гарах бол багш ард дахин үглэсээр үлдэв.

~~~

"Аа ашгүй тарчихлаа, хоёулаа харих замдаа кафе орох уу ?"

Хичээл таран Жонгүг бид хоёр юу хийх талаараа ярилцах зуур багш надаар дүн шивүүлнэ гээд үлдээхээр болчихов. Мэдээж би яаж үгүй гэх билээ дурамжхан зөвшөөрсөөр Жонгүг ч түрүүлээд явахаар болсон юм.

"Энэ золигийг дээ, аятайхан дүн байна уу ?
Уран зохиол 65
Түүх 70
Математик 30
Солонгос хэл 60
Нийгэм 45 гэнэ шүү. Бурхан минь гэж, ойлгосноо ярихад л болох хичээл дээр яаж 65 авдаг байнаа ?"

Би ч инээд алдсаар түүний дүнгийн хуудсын зургийг нь аваад дэггүй зандаа хөтлөгдөн зургийг нь Жонгүг рүү явуулж орхилоо !

To Bunny 🐰
Энийг хар даа~ Чамд далаас дээш дүн үнэхээр байхгүй байна гээд бод доо. Ёстой нэг, хичээлээ хий л дээ золиг минь !

Хөөе
Чи намайг шоолоод байгаа юм уу ?
Гомдлоо шүү!
Толгой муутай л хүн байгаа биз...
Гомдмоор охин бэ T.T

Ч

и ямар жаахан хүүхэд биш дээ >.<

Утас руугаа инээд алдан ширтэж сууснаа арай хийн ухаан орон бушуу дүнгээ шивж дуусчихаад харихыг завдлаа.

Хичээл тарсанаас бараг хоёр цагийн дараа шивж дуусаад сургуулиас гарахад хэдийнээ харанхуй болсон байх бөгөөд гадаа цас орж байв. Цас орохыг харан өөрийн мэдэлгүй л "Жонгүг байсан бол.." гэсэг бодолж автчихсан байв. Энэ жаахан хүүхэд шиг залуугаар ингэтлээ дутдаг болчихно гэж хэн мэдэх билээ ?

"Намайг бодоо юу ?"

Гэнэт л ардаас чихэнд хэн нэгэн ийн шивнэхэд цочсондоо цүнхээрээ нүүр нүдгүй балбаж гарлаа.

"Аа.... байз л даа, Сожин-а. Би л байна шүү дээ...Жонгүг байна !"

Цохиж байх зуур өнөөх гаж донтон чинь Жонгүг байна шүү дээ гэхэд нь гайхан хартал үнэхээр Жонгүг байв.

"Тэнэг юм уу даа, чи чинь ! Гэнэт ардаас гарч ирээд чихэнд шивнээд байхаар чинь гаж донтон гэж бодлоо шүү дээ. Ёстой тэнэг гэдэг нь"

Жонгүг ч саяхан баахан цохиулсан толгойгоо илэн "Хүн чамайг 2 цаг 25 минут гадаа хүлээж байхад чинь !" гэсээр хөмсгөө зангидна.

Би уучлалт гуйн толгойг нь илж өгтөл Жонгүг "Чиний гар хүрсэн чинь шууд эдгэчихлээ ! Гайхалтай" хэмээн тоглоом хийнэ. Энэ хөөрхөн залууг яаая даа байз..

Цаснаар манай гэрийн зүг хөтлөлцөн алхах энэ арван тавхан минут миний хувьд хамгийн сайхан мөч шиг санагдан гарыг нь хэзээ ч тавимааргүй санагдаж аж.

"Ингэхэд Сожин-а нөгөөдөр Валентины өдөр юм байна шүү дээ. Хоёулаа шоколад солилцох уу? Би чамд цагааныг, чи надад хар шоколад өгөөд... болж байна уу ?" 

"Тэгье ээ, би чамд өөрөө шоколад хайлуулж өгье за юу ?"

Би түүнд ийн хэлчихээд багахан эргэлзсэн ч өлмийгөө өргөн хацар дээр нь зөөлөн үнсээд түүн рүү харалгүйгээр бушуу гэр рүүгээ гүйлээ....

Continue Reading

You'll Also Like

1.3M 32.5K 46
When young Diovanna is framed for something she didn't do and is sent off to a "boarding school" she feels abandoned and betrayed. But one thing was...
4.4K 747 17
ژیانم فیلمێکی ترسناکە وە من خراپەکارەکەم .....!!! ئایا بۆ هەمیشە وائەبێ ؟ ؟؟؟ " تۆ جیاوازی .... لەوانیتر ... لەوانەیە " choi yura X park Jim...
4.1M 259K 100
What will happen when an innocent girl gets trapped in the clutches of a devil mafia? This is the story of Rishabh and Anokhi. Anokhi's life is as...
180K 9.4K 21
Of all the lies I have ever lived, My favourite was... You and I.