𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐...

By _Merily_

62.1K 6.8K 563

Completed ✔ "Үүрд хайрлана гэж худлаа хэлэхгүй ч Үхэх хүртлээ зөвхөн чамайг хайрлана гэдгээ амлъя" More

Intro
01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34 (special)
35
36
37
38
39
40

13

1.3K 169 10
By _Merily_

"Цүнхээ нээ гээд байна !"

Ангийн охин хэтэвчээ алга болгосон учраас орох хичээлийн багш болох англи хэлний багш хайж өгч байгаа нь энэ билээ. Хайж өгөх гэхээсээ илүү хүүхдүүдийг загнан, чи л биз чамаас өөр хэн байдаг юм гэх мэт хорон үг унагах аж.

"Цүнхээ нээ гэх үгийг сонсохгүй байна уу ? Харваас чи атаархаад хулгайлаа биз. Аав ээж чинь ажилгүй болохоор ингэж өөрийгөө болгох санаатай юу ? Хурдхан хүүхдийн юм өг !"

Багш ангийн нэг охин дээр очин ийн шалгаах бөгөөд охин ч олон үг хэлж чадахгүй үгүй шүү дээ хэмээн толгой сэгсрэн бүлтэгнэнэ.

Тэр хэсэг миний ард суудаг байхад бид нэлээн ярилцдаг байсан. Тэр надад аав нь орой бүр согтуу ирээд ээжийг нь цохидог тухай хэлж, яах талаар надаас асууж байсан ч удаатай. Хэдий бага зэрэг ядруухан амьдралтай, ээждээ туслаад хичээлээ сайн хийж чаддаггүй болохоор сурлага муутай хүүхэд хэдий ч их гэнэн цайлган охин гэдгийг нь би анзаарсан.

"Багшаа, Мина үгүй гээд байна шүү дээ. Тийм байхад та түүний хувийн амьдралыг хүүхдүүдийн хажууд хэлээд байх шаардлагагүй гэж бодож байна. Багш хүний ёс суртахуунд энэ чинь нийцэхгүй !"

Түүний зогсолтгүй аашлалт, сүүлдээ багш хүний ёс суртахуунаа алдсан үгс хэлж буйд уур минь хүрэн тэсэлгүй хэлсэн нь энэ байлаа.

"Одоо чи надад ёс суртахуун заах юм уу ? Яг одоо ангиас гар, гайгүй сурдагтаа бардчихсан том толгойт !"

Би хэтрүүлчихсэн юм болов уу ? Ямартай ч уучлалт гуйх зүйл хийгээгүй гэдгээ л баттай мэдэж байна ! Угаасаа сүүлийн хоёр цаг болохоор цүнхээ аваад гарах гэсэн ч бушуу гар гэж хөөсөөр гадуур хувцасаа авах ч боломж олгосонгүй. Ангиас гарах зуураа Жонгүг рүү сэм харвал юун намайг анзаарах байтугай хажууд нь бөмбөг дэлбэрсэн ч сэрэхээргүй унтаж байх нь тэр.

"Хээе, энэ чинь хэн бэ ? Манготой зайрмаг уу даа ?"
Ангиас гаран коридорын сандал дээр сууж байтал хичээл орж буй бүх ангид сонсогдохоор ийн орилсон нэгнийг гайхан харвал тэр өдөр Жонгүг руу "Хараал идсэн найз охиноо яах гэж дуудсан юм" гээд орилоод байсан залуу байх нь тэр.

"Уучлаарай, хүн андуураад байгаа юм биш үү ?"

"Жонгүгийн найз охин мөн биз дээ ? Танихгүй байгаа юм уу ?"

"Би яагаад чамайг таних ёстой билээ? Харин чамайг зүгээр амаа татаад өөр газар очоод суучихвал их баярлана шүү !"

"Ааштай юм бэ ? Жонгүг яаж чамтай хамт байдаг байнаа ?" Одоо бүр даварч байх шив.

"За уучлаарай, эхлэж хогийн зан гаргасан хүн нь чи байх шүү. Тиймээ би тэр өдөр очоод чамаар баахан харуулгуулсан хараал идсэн Жонгүгийн найз охин байна. Өөр асуудал байна уу ?"

Бухимдсандаа өөрийн ч мэдэлгүй түүн рүү хашхичан ийн хэлсэнд тэр гэнэт л тас тас хөхрөөд эхлэх нь тэр. Солиотой амьтан бэ ?

"Тэрэнд гомдчихсон юм уу ? Энэ охидуудаа гэж ! За уучлаарай даа, тэр өдөр би жаахан ааштай байсан юмаа. Харин өнөөдөр чиний ааштай өдөр бололтой дог шүү. Алив дагаад яв, сэтгэлийг чинь сэргээж өгье"

~~~

Түүний намайг дагуулж ирсэн газар сургуулиас нээх холгүй өндөр барилгын дээвэр байсан юм. Дээвэр дээр суун дээш харахад тэнгэрээс цас зөөлөн хаялан орох бөгөөд өвөл гэхэд дулаахан үдэш байлаа. Гэхдээ мэдээж дан формын цамцтай надад хүйтэн санагдан багахан чичигнэв.
Ийн бодох зуур гэнэт толгойн дээр минь буусан зүйлийг аван харвал түүний над руу шидсэн малгайтай цамц байлаа.

"Баярлалаа" Угаасаа даарж байсан тул худлаа хэлэлгүй шууд л аваад өмсөж орхилоо.

"Жонгүг ойрд тамхи татахгүй байгаа. Чи ч түүнд их сайн нөлөөлөх юмаа. Тэр тамхинд ороод гурван жил болж байгаа, тийм хэмжээнд гарах ч амар биш дээ. Жонгүг тамхинаас гарна гэхэд бид тоглож байна гэж бодоод шоолж инээж байсан юм. Гэтэл үнэхээр гарчихдаг юм даа"

"Тамхинаас гарах тийм хэцүү гэж үү ? Жонгүг амархан л гарчихсан шүү дээ"

"Үгүй дээ үгүй, түүнд огтхон ч амар байгаагүй. Тэр тамхинаас гарах гэж оролдсон эхний долоо хоногоосоо л бараг галзуурч байсан. Өөрийгөө сатааруулахын тулд элдэв янзын л юм хийж, тэгэх бүртээ Сожин, Сожин гэж амандаа үглэсээр л байдаг байсан. Түүнийг хөндлөнгөөс харж байгаа надад энэ бүхэн ямар солиотой санагдсан гэж санана. Энэ одоо хайрын хүч гээч нь л байх даа" 

Түүний энэ яриа надад яг одоо Жонгүгийг гүйж очоод тэврэх хүслийг маш ихээр төрүүлэх аж. Түүнийг ингэтлээ хичээсэн гэж мэдсэнгүй !

"Аа бас тэр өдөр би чамд уурлах гээгүй юм шүү. Жонгүгаас сонссон байж магадгүй ч бидэнд багахан асуудал тулгарсан одоо ч сайн шийдэж чадаагүй тул биднийг шаналгасаар л байгаа. Ойрд сургуулийн үүдээр баахан хүмүүс эргэлдээд байгааг анзаарсан биз дээ. Тиймээс болгоомж илүүдэхгүй шүү. Надад утсаа өгч бай. Хэрвээ чамд ямар нэг зүйл болвол над руу залгаж байгаарай за юу"

Би толгой дохисоор түүнд утсаа өгвөл тэр утсыг минь аван өөрийнхөө дугаарыг тэмдэглэж харагдав.

My hope 🌞❤

"Яахаараа чи миний итгэл найдвар болчихдог юм ? Манай Жонгүг байхад" Би тоглон түүнд ийн хэлэхэд тэр худлаа бөөлжиж буй дүр үзүүлэн ярвайлаа. Би ч түүнийг шоолон инээх зуураа түрүүхэн болсон явдлыг бүр мартаж орхисноо анзаарлаа, тэр ч үнэхээр хөгжилтэй юмаа..

"Хөөөөөөөөөөөе !"

Гэнэт л дээвхийн хаалга онгойн Жонгүг орилсоор орж ирэв.

"Муу тэнэг, яахаараа хүний найз охин дагуулаад дураараа яваад байгаа юм ? Манай хөөрхөн Сожин даарчихвал яах юм !"

Жонгүг орж ирээд учир зүггүй Хусогийн загнах бол Хусог нүдээ эргэлдүүлэн зогсоно. Бурхан минь гэж, тэр үнэхээр яагаад ийм хөөрхөн юм бэ ?

Continue Reading

You'll Also Like

1M 56.9K 58
𝐒𝐜𝐞𝐧𝐭 𝐨𝐟 𝐋𝐨𝐯𝐞〢𝐁𝐲 𝐥𝐨𝐯𝐞 𝐭𝐡𝐞 𝐬𝐞𝐫𝐢𝐞𝐬 〈𝐛𝐨𝐨𝐤 1〉 𝑶𝒑𝒑𝒐𝒔𝒊𝒕𝒆𝒔 𝒂𝒓𝒆 𝒇𝒂𝒕𝒆𝒅 𝒕𝒐 𝒂𝒕𝒕𝒓𝒂𝒄𝒕 ✰|| 𝑺𝒕𝒆𝒍𝒍𝒂 𝑴�...
44.7K 1.1K 35
Cover by:WHOVR06 Samarah never had an easy life, there were always things coming along trying to tear her down. For the longest time she always thoug...
334K 4.6K 32
Rajveer is not in love with Prachi and wants to take revenge from her . He knows she is a virgin and is very peculiar that nobody touches her. Prachi...
913 54 12
Би түүхийг үзэн яддаг. Түүхийн багшийг ч бас үзэн яддаг. Ер нь өмнө болоод өнгөрсөн зүйлийг бид нар яагаад түүхийн хичээл болгож үзэх ёстой юм?