И Фан хөхрөн "Намаг гайхшруулахаа хэзээ ч болихгүй юм аа. Тэгээд хэдийн цадчихав уу?"

Хэри толгой дохин босохоор зэхэхэд И Фан түүнийг хоёр гар дээрээ өргөн явсаар орон дээр хэвтүүлэн хөнжлөөр хуччих нь тэр.

"Хө-хөөе, чи юугаа хийгээд байгаа юм бэ?"

"Би чамайг одоохондоо явж болохгүй гэж хэлээгүй билүү?"

"Хөөе! Хүлээ, Юу..." Түүний уруул дээр буусан залуугийн үнсэлт хариу өгөх эрхийг нь хялбар гэгч нь хаачхав. Хэри өчигдөр юу ярьснаа санах гэж хичээлээ.

"Систем, яг одоо намайг энэ донтой бүлгийн мастераас авраач. Тэр намайг хуурчхаж. Тэр үнэхээр намайг дөнгөчихлөө шүү дээ." гэсээр бодолдоо хий дэмий орилох аж.

И Фан түүнийг энхрийлэхээ зогсоогоод бүлтийх нүд рүү нь утга бүхий ширтлээ.

"А Ми, амьдралынхаа үлдсэн хором мөчид миний эмэгтэй байна гэж хэлээч." Түүний хоолой аядуу зөөлөн аргадангуй сонсогдоно.

"И Фан, яагаад намайг ингэж их хүсээд байгаа юм бэ?" Хэригийн хоолой ч намуухан аж. Үнэндээ түүний биеийн хариу үйлдэл залуугийн хүрэлт, ичгүүргүй ч чихэрлэг нялуун үйл хөдлөл, бүсгүйчүүдийн унаж тусах боргил эршүүд хоолой зэрэг бүхий л зүйлд нь догдлон баясаж, тун таатайгаар хүлээн авч байв. Залуу руу тэмүүлэх сэтгэл гижигдэм хайрын урсгалыг мэдэрч байлаа. Гэвч чухам энэ их догдлол хайр өөрөөс нь ялгараад байна уу эсвэл эзэлж буй энэ бие махбодоос ундарч байгаа эсэхийг тооцоолоход төвөгтэй санагдах аж.

"Би чамд хайртай. Чамайг удаан хүлээлгэснээ мэднэ. Чамд бүгдийг нэг бүрчлэн хэлэхийг хүсэж байна, гэхдээ яасан ч аюулд учруулж чадахгүй." И Фан сүүлийн хэсгийг дурдсангүй.

"Хмм үнэхээр.." сэтгэл илчлэлт Хэриг гацааж орхиж.

"Гуйя надтай хамт байна гэж хэлээч." арга мухардсан аятай тэр түүнийг чангахан тэврэхэд

"Би энэ тухай бодож үзнэ ээ." хэмээн шударгаар өчив.

Амтлаг өглөөний нухацтай бяцхан ярилцлага үр өгөөжөө өгөв үү гэлтэй Хэри хэдэн хоног өнжив. Мөн тэрээр бүлгийн шударга ёсыг сахиулагч мастер эрийг амлалтаа хэрхэн мушгин гуйвуулж байгаад итгэж ядан байж сууж байлаа. Тиймээс энэ газраас оргон зайлж, чадах чинээгээрээ алс хол зугтахаар шийджээ. Дахин хэдэн хоног тэр гөжүүд зангаа хаяж, арга мухардсанаа залууд ойлгуулан итгэлийг нь олж аваад оновчтой цаг мөчид зугтах төлөвлөгөө боловсруулав. Ямар зам, аль гарцаар гарах гээд нүх сүв болгоныг тандсан аж.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now