06

1.8K 226 16
                                    

"Заавал явах хэрэгтэй гэж үү?"

     Сэра ийн хэлчхээд хөнжилдөө шигдэн "Амралтын өдрөөр амрах хэрэгтэй... Хоёулаа зүгээр л худлаа хэлчихье." гэлээ.

     Өнөөдөр бол бараг л гэр бүлийн уламжлал болсон өдөр. Сэрагийн ээж, аав бас дүү нь гээд бүгд цуглаж хамтдаа салхинд гардаг юм. Гэтэл тэр өчигдөр бүх юмаа бэлдчихсэн хэрнээ өглөөний бяцхан нойрондоо гомдоллож байна.

Өхөөрдмөөр...

"Ээж гомдчихно шүү дээ..."

     Би түүний үсийг илэнгээ хэлбэл тэр бүр л хөнжилдөө шигдсээр "Нойр хүрээд байна аа." хэмээн бувтнах аж.

"Сэра~ Алив ээ..."

Намайг ийн хэлэхэд тэр жижигхэн инээмсэглэл нүүрэндээ тодруулав.

     Энэ инээмсэглэлийг харах болгондоо түүнтэй хамт эхлүүлж, өнгөрөөж, дуусгаж байгаа өдөр бүртээ талархах юм.

     Тэр надад нэг зүйлийг эргэлт буцалтгүйгээр шийдсэн тухайгаа ярьсан.

Юуны тухай вэ? гэж үү?

     Бидний амьдралд байсан тэр хүнтэй дахиж орооцолдохгүй тухайгаа... Гэхдээ амаргүй гэдгийг би мэднэ. Түүний хувьд маш хэцүү. Биелэгдэхгүй ч байж мэднэ.

Гэхдээ би ч, тэр ч хичээхээр тохиролцсон.

Ийм л тавилантай байж.

Бурхан одоо л намайг харж үзэж байгаа бололтой. Ядаж л энэ бүсгүйг миний өмнө инээмсэглүүлдэг болгосонд баярлалаа.


***

     Хоёр цагийн дараа бид аль хэдийн ойд ирээд байлаа. Гэхдээ хэсэг газар алхах хэрэгтэй болсон юм.

     Модод салхины аясанд нэгэн зүгт найгангаа хурц нарны туяаг халхалж өгөх нь цаанаа нэг л сайхан санагдуулна. Цэнгэг агаар, намуухан дөлгөөн байдал нь тайтгаралыг авчрах шиг...

"Хүлээ л дээ."

     Зургийн аппаратны чимээтэй зэрэгцэн ард минь хоцорсон Сэрагийн ийн хэлэх дуулдав.

     Өглөөхөн л нойрмог байсан тэр минь одоо л нэг сэргэв бололтой байсан ч дахиад л ядарчхаж...

"Яасан хурдан явдаг юм?"

     Бид хамгийн сүүлд явж байгаа юмсан. Сэрагийн алхаанд тааруулж явсаар байтал бид бусдаасаа нилээн хол зайтай хоцорсон. Түүний хөлөө удаанаар зөөн алхах байдалд хөнгөхөн инээсэнд тэр над руу муухай хараад "Их жаргалтай байх шив." гэх нь тэр.

BOY WITH LUV ||KTH [Completed]Where stories live. Discover now