04

1.8K 222 9
                                    

"Би зүгээр л заримдаа бодож үздэг юм..."

     Гоёмсог хар өнгийн даашинз нь тун дэгжин зохих тэр минь гадаах сандал дээрээс шөнийн оддыг ширтэнгээ ийн яриагаа эхлүүлэв.

"Юуны тухай?"

     Би түүний оддоос ч тод гялалзах нүд рүү нь болгоомжтойхон ширтсээр ийн асуучхаад үдэшлэгний уур амьсгалыг багахан санагалзана.

     Үнэндээ би зүгээр л тасралтгүй бие, биенээ ширтэцгээх хоёр хүнийг удаан харж тэвчээгүй юм.

Нүд өгүүлнэ...

Яавал би түүнийхээ нүднээс өөр эрийг биш өөрийгөө хардаг болох бол?

"Хэрвээ хоёулаа арай эрт учирсан бол гэж... Гэхдээ ихэнхдээ миний толгой дотор өөр нэг зүйл тасралтгүй эргэлддэг."

Сэра хөнгөхөн инээгээд үргэлжлүүлэн "Ямар новш нь болоод байгаа юм бол доо? гэсэн бодол..." гэлээ.

     Түүний өгүүлбэрт би өөрийн эрхгүй инээд алдав.

Тийм дээ. Амьдрал гэж яг ямар новш нь гэдгийг хэн ч ойлгохгүй биз.

"Би Жонгүгт дургүй."

"Би мэднэ ээ..."

     Хар өнгийн хүрмээ түүнд нөмрүүлэхтэй зэрэгцэн тэр ямар ч сэтгэл хөдлөлгүй хоолойгоор ийн хэлэх аж.

Гайхах зүйл ч байхгүй л дээ.

"Миний дэргэд... Түүн рүү харахгүй байж болохгүй юу?"

Багахан зориг шаардсан асуулт.

     Юундаа ингэж их сандарч, хоолой минь хүртэл чичирснийг мэдэхгүй юм.

     Би өөрийгөө хуурдаг байсан шүү дээ. Тэр хэзээ ч минийх байгаагүй гэдгийг мэддэг хэрнээ үргэлж дотроо үүнийг өрөвдөлтэйгөөр няцааж, өөртөө итгүүлдэг байсан. Гэнэт л хаа нэгтээгээс гарч ирээд зүрхэнд минь орчхоод гарч өгөхгүй байгаа энэ бүсгүйгээс болоод би ингэж сүйрч байна.

     Тэр хариу хэлэлгүй хэсэг суув. Тэгэх хугацаанд нь би хэд хэдэн таамаг дэвшүүлээд амжлаа.

Бурхан минь... Энэ эмэгтэй яагаад ийм хүчтэй байдаг юм бэ?

"Ойлголоо----"

"Сэра..."

    Түүнийг над руу ширтэнгээ үгээ дуусгаагүй байтал бидний архан талд хэн нэгний дуу гарах нь тэр.

Тэгээд л замхарчихсан.

Дөнгөж эргэж байсан бяцхан харц, надад зориулж хөдөлгөж байсан уруул, дээш доош болохдоо миний зүг дэрвэх урт сормуус нь түүний зүг рүү яаран эргэчихлээ.

BOY WITH LUV ||KTH [Completed]Where stories live. Discover now