02

2.1K 235 8
                                    

"Тэр үнэхээр төвөгтэй. Өдөр болгон уурлаад л... Яагаад уурласныг нь асуухаар нэмээд уурлачихна гээд бод доо?"

       Жимин санаа алдан шөнө нойргүй хоносон гэмээр хөх зураас татсан нүдээ анин хойш сандлаа нална. Харин би атаархлын бяцхан сэтгэлээ хаа нэгтээ нуучхаад өглөөний кофеноосоо балгав.

       Эмэгтэй хүн нэг бол тултал нь хайрлаж, үгүй бол өчүүхэн сэтгэлээ ч зориулалгүй хаядаг бололтой. Чамд хайртай эмэгтэй өдөр бүр эрхэлж, туньж, гомдож, учир нь олдохгүй зан ааш гаргаж, өөрт нь цаг гаргахгүй байна, эрт ирсэнгүй гэж бухимдах бол чамд хайргүй эмэгтэй энэ бүхнийг хэзээ ч тоохгүй.

"Чи зүгээр л түүнийг тэврэх хэрэгтэй байх."

Намайг ийн хэлэхэд тэр нүдээ эргэлдүүлэв.

       Үнэндээ хайртай л бол тэр хүнийх нь ганцхан тэврэлт бүх таагүй зүйлсийг ид шидийн гэмээр үгүй болгодог.

"Би түүнд хайртай. Хайртай гэдгээ ч ойлгуулахыг хичээдэг байхад тэр яг л... Яг л жаахан хүүхэд шиг..."

       Тэр гэдэг нь түүний найз бүсгүй юм л даа. Яг үнэндээ тэр хоёр хоёулаа жаахан хүүхдүүд шиг юм. Ер нь томчууд том хүн шиг байдаг гэж үү? Тэд чинь зүгээр л нас биед хүрчихсэн хүүхдүүд байхгүй юу...

"Тэр хайрлуулах гэж л чам дээр ирсэн байхад... Чи түүнд ингэж хандаж болохгүй ээ. Жимин... Тэр чамд хайртай байна гэдэг чинь хамгийн сайхан зүйл. Хайртай болохоороо л жаахан хүүхэд шиг ойлгомжгүй аашилж байгаа юм. Хайргүй бол тэгэхгүй шүү дээ."

      Халуун кофены амт Сэрагийн уруулыг санагдуулж, хоосорсон сэтгэлийг минь түрхэн хугацаанд жаргалтай болгоно.

      Больж үз. Ким Тэхён! Өвөрт чинь өөр залуугийн нэрийг шивнэж байсан эмэгтэйг юундаа ингэж их хайрлаад байгаа юм? Дотор минь байгаа хэн нэгэн гэнэтхэн ийн орилоод намайг алгадаад авах шиг л болсон ч би яаж ч чадсангүй...

      Тэрхэн хугацааг дурсах зуур кофены амт сарничих шахлаа. Болохгүй юмсан. Сэрагийн уруулны амт ч бас сарничихвал дараа нь мянга харамсаад нэмэргүй биз.

"Чи яаж мэдэж байгаа юм?"

      Жиминийг ийн асуухад би түүний зүг хараад яаж тайлбарлахаа бодов.

Би мэднэ шүү дээ. Эд эс, зүрх сэтгэл, энэ биеэрээ мэднэ. Тайлбарлана гэвэл гунигт үгс, хоосон сэтгэлээр дүүрэн бүтэн дэвтэр дүүрэх биз. Түүнээс гадна түүнийг гэх жаргалтай сэтгэл минь хаа нэгтээх хуудсыг чимж болох юм.

BOY WITH LUV ||KTH [Completed]Where stories live. Discover now