"Хэри амжилт!" Тэр гүнзгий амьсгаа аван өөрийгөө зоригжуулан ийн хэлэв.

Мөн хэрэгтэй зүйлээ үлдээсэн байх вий гэсэндээ цүнхэн дэх эд зүйлсээ сүүлийн удаа шалгалаа. Тэгээд хамгийн сүүлийн удаа гэрийнхээ эргэн тойрныг удаан гэгч нь гүйлгэж хараад хаалгаар шийдэмгий алхан гарч, түгжчихээд хөгшин эмэгтэйн байшин руу явав. Түүний байшингийн өмнө ирээд чимээгүйхэн толгойгоо газар хүргэн гурвантаа бөхийн үг хэлэлгүй орхин явлаа. Хөгшин хатагтай тэр үед сэрүүн байжээ. Тэр Хэриг гэрийнх нь гадаа зогсож, хийж буй зүйлийг нь таамагласан ч гэрээс гарч зүрхэлсэнгүй.

"Миний хүүхэд сайн сууж байгаарай, аян зам чинь үр бүтээлтэй байх болтугай." Гуниг тээсэн нүднээс нь доголон нулимс урсаж, хөгшин эмэгтэй зөөлөн шивнэн залбирах аж.

Цуу ярианаас үзэхэд бүлгээс гадуур олон тооны харгис амьтад амьдардаг. Зөвхөн эдгээр аюултай амьтад төдийгүй муу санаа өвөрлөх тонуулчид хаа сайгүй тарж байрлан энгийн ардын эд хөрөнгийг дээрэмддэг ба хамгийн муу нь гэм зэмгүй хүмүүсийн амь амьдралыг хохироодог байна. Эдгээр тохиолдлуудыг мэдээж Хэри мэдэх ба өөрийгөө хоёр сар хангалттай бэлтгэсэн гэж үзжээ.

Тэр гэрлийн бүлгийн нутаг дэвсгэрээс гаран өтгөн манан дундуур алхана. Бүлгээс гарсан гэдэг нь мэдэгдэхүйц эргэн тойрон нь түүний амьдарч байсан газраас эрс өөр байгааг олж анзаарав. Энэхүү ой нь өтгөн байх агаад модод нь түүний бүлгийнхтэй харьцуулахад тийм ч амьд биш нэг л жиндүүхэн намуухан байв. Тэрээр замаа цааш үргэлжлүүлж байгаад хэдэн хормын дараа чимээ сонслоо.

Өндөр сүрлэг өвс сэрчигнэсээр тэндээс зэрлэг бодон гахай гарч ирэх нь тэр. Аймшигтай нь бодон гахай түүнтэй ижил хэмжээтэй, тэр ч байтугай шонх үзүүртэй хурц соёо нь цусанд будагдсан гэлтэй улаан өнгөтэй байлаа. Хэригийн урт удаан, саад бартаа ихтэй аян зам ийн эхэлж байгаа нь энэ. Эхлээд зэрлэг гахай хамраасаа утаа саагиулан зогсож байсан ч гэнэт нүд нь улаанаараа эргэлдэн түүн рүү дайрахаар урагшлахад Хэри түүний хурданд хариу үйлдэлд үзүүлж чадалгүй гацчихав. Зэрлэг гахай түүнээс хэдхэн секундийн зайтай байх үед илдний зурсхийх гялбаа, хар нөмрөг бүхий дүрс гарч ирэн гахай руу довтлох нь тэр. Энэ үйлдэл хоромхон зуурт болж, гахай бэртэн орилж чарласаар зугтан одсон юм.

Эрэгтэй эргэж харан Хэригийн зүг алхан, "Чи энд юу хийж байгаа юм? Гэр лүүгээ харь!" хэмээн тушаах нь тэр.

Хэри өнөөх хүн рүү харна. Тэр толгой дээрээ хулсан овоохой тавьж, нүүрээ нимгэн хар даавуугаар халхаж, нөмрөг нөмөрчээ. Түүнийг ярьж байх үед Хэри биеийн эзний дурсамжаас танил хоолойг таньсан юм.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now