1. Memories & Dreams

En başından başla
                                    

Удалгүй онгоц Миланы нисэх онгоцны буудалд газардлаа

Oops! Bu görüntü içerik kurallarımıza uymuyor. Yayımlamaya devam etmek için görüntüyü kaldırmayı ya da başka bir görüntü yüklemeyi deneyin.

Удалгүй онгоц Миланы нисэх онгоцны буудалд газардлаа. Амжилттай яваа залууг буухад тэр даруй Aston Martin DB11 загварын улаан хүрэн машин угтаж авахад тэрбээр суун цааш хөдөллөө.
Тун удалгүй тэд Миланы 5 одтой -The Yard Milano- зочид буудалд ирэн Тэмин өөрийн өрөө болох хамгийн дээд давхарт байрладаг тун ч тансаг дотроо өргөн уужим 4 өрөөтэй номер луугаа орох нь тэр.
Бага байхдаа иймэрхүү зүйлийг зөвхөн кинон дээрээс л үзэж байсан бяцхан жаал хүү одоо сая сая хүний мөрөөдлийн амьдралаар амьдарч байгаа билээ.

Унтлагны өрөөндөө ормогцоо тэр хувцсаа тайлж, халуун шүршүүрт орохоор төлөвлөв. Нүдээ аниад удаанаар цамцаа тайлж эхэллээ. Торго мэт хөнгөн хар цамц шалан дээр унахад залуу эрийн нуруун дээр байх аймшигтай олон урт сорвиуд харагдана. Ташуурны ором гэдэг нь харваас илт санагдах шиг.

Flashback :

Тэминий 4 насны төрсөн өдөр. Цаг хугацаа улиран одсон ч энэ төрсөн өдрийг хэзээ ч мартаж болошгүй... Маш жижигхэн өрөөний шалан дээр жаал хүү өвдгөө тэврээд хэн нэгнийг хүлээж байна уу даа, гэмээр суун амандаа ямар нэгэн зүйлийг бувтнана. 3 цаг өнгөрсөн ч хэн ч үзэгдсэнгүй. Бяцхан Tэмин цонхоор харах гэж өлмийгөө өргөн хичээх боловч амжилт ололгүй буцаад л сууна.

"- Ээж ээ.. та хаана байна аа? Би айгаад байна..Энд хүйтэн байна... Та өглөө явахдаа ажлаасаа эрт ирээд хамтдаа бялуу иднэ гэж амласан шүү дээ..."
Яг энэ мөчид хаалга муухай чихран онгойлоо. Тэмин үүнийг ээж нь л байж таарна хэмээн бодоод хаалга руу нүүр дүүрэн инээмсэглэлтэй очтол, хараад л үхтлээ айж, амьсгал нь давчдан сандардаг хүн нь байх нь тэр. Өөрийг нь амьдралынх нь алдаа, энэ хорвоо ертөнц дээр байгаад ч хэрэггүй гэж үздэг тэр харгис араатаныг Тэмин хэзээ ч аавыгаа гэж боддоггүй ба тэгж дуудахыг ч хүсдэггүй аж...

Архины нэвширсэн үнэр татуулан найгсаар тэрхүү мангас орж ирлээ.
Тэмин алхам алхмаар хамраа чимхсээр ухарч байхад тэр заваан шүдээ гарган хүү рүү харан :
'- Төрсөн өдрийн мэнд бяцхан зулбасага минь! Алив хүрээд ир ' гэж муухай инээн гараа сунгахад жаал хүү толгойгоо сэгсрээд арагшаа бага багаар ухарсаар байв. Зүрх нь хурдан хурдан цохилж хорвоо дэлхий өөр дээр нь хөмрөөд ирэх шиг л санагдана. Тэгтэл согтуу эцэг нь гэнэт ухасхийн Тэминийг барьж аваад :
' -Чи миний үгнээс байтлаа зөрнө гэнээ?!' хэмээн орилоод хүчтэй алагдан унагаах нь тэр.
'- Хариу дуугараач! Ойлгосон уу?
Муу хүний ач мэдэхгүй амьтан. Өнөөдөр чи юу ч идэхгүй' гээд хүүг өрөөний булан руу чирэн гарыг нь паартай хүлээд гарч одов. Бяцхан Тэмин ганцаар хүйтэн буланд уйлсаар хонолоо.

Тэмин шүршүүрээ хааж, бэлхүүсээрээ цагаан алчуураар ороон, гарч ирээд орон дээр нь бэлдэн тавьсан чемодан луугаа очино. Түүний халуухан булчинлаг бие, ус дуслах замбараагүй нойтон үс нь И овогтныг улам төгс болгох буйзаа.
Ийм залууд дурлахгүй ямар хүн байх билээ дээ? Хэрэв түүний хамгийн том нууцыг мэдэхгүй л бол...

CRIMINALHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin