Ян Хэри (27)

Start from the beginning
                                    

Юүнхо түүний үгсийг чимээгүй сонсож байлаа. Хэри түүнийг нэмэлт зочны унтлагын өрөөнд дагуулан иржээ. Тэгээд залууд зориулсан нэг удаагийн хэрэглээний эд материалуудыг гаргаж байв. Харин Юүнхо түүний хийсэн үйлдэл, алхам бүрийг нь нэг нэгэнгүй харц салгалгүй ажиглана. Энэ нь Хэригийн тайван байдлыг алдагдуулж, нүдний доод зовхи татганахад хүргэнэ. Залууг харах бүрд яг л ухаангүй дурласан усан толгойт хамхуул шиг мэдрэмж өгч байв.

Хэригийн тэвчээр алдагдсан бололтой залуу руу огцом эргэж харан нүд рүү зоримог эгц ширтлээ. "Чи ингэхээ больчхож чадахгүй нь үү?"

"Юу ингэх гэж." Юүнхо мэдэн будлисан шинжтэй хөмсөг өргөн гайхан асуухад,

"Тэр." гэсээр Хэри нүүр лүү заалаа.

"Юу тэр гэж." Юүнхо одоо ч хэнэггүй гэгч нь егөөдөн асуув. Түүнд Хэригийн хөөрхөн царайнд тодрох янз бүрийн хариу үйлдлүүдийг харах таатай санагддаг.

Хэри хөмсгөө зангидаад эргэж харан эвхээстэй орны цагаан хэрэгслийг ор луу чулуудчихаад Юүнхо рүү муухай харсаар хажуугаар нь зөрөн түүнийг өрөөнд нь ганцаар үлдээн хаалгыг нь тасхийн хаагаад гараад явчхав. Магадгүй түүний хийсэн үйлдэл хүүхдийнх шиг байсан байж мэдэх ч дахиж тэр ичиж санаа зовохоо ч мэддэггүй залуугийн нүдэнд удаан тогтоогүй хүсээгүй юм.

Арлын өөр нэг хэсэгт нэгэн нууц ноёнд шилтэй вискигээ хана руу хүчтэй нь аргагүй шидэх ба шил тал бүр хэдэн хэсэг болон бутрах ажээ. Бүдэгхэн гэрлээр арай ядан гэрэлтэх харанхуй өрөөндөө царай нь үл танигдах ноён зөөврийн компьютерын дэлгэцээ зогсоон Хэригийн нүүрийг хурууныхаа өндгөөр илнэ.

"Чи бол минийх, зөвхөн минийх."
Түүнээс өөр хүнгүй харшийн өрөө тасалгаа бүр тэрхүү эрийн галзуу мэт чанга инээдээр цуурайтна.

Дараагийн өдөр нь Хэри дүү нартайгаа цанаар гулгахаар явав. Тэнгэр цэлмэг, цаг агаар тогтуун агаад толгодын оройд дээрээс үзэсгэлэнтэй таван бүсгүй доошоо гулсаж эхэлжээ.

Гэвч оргилоос гулсах замд тэдний хойно буюу дээд талаас гэнэтхэн л үүссэн тэнгэр ниргэх мэт нүсэр нэжгээд хүчтэй дуу чимээ гарах нь тэр.

Хэриг толгой эргүүлэн дээш харахад тэднийг чиглээд их цасан нуранги нүргэлэн хурдтай гулсаж, эрчлэн нүүгэлтсээр ирж байлаа. Тэрхэн агшинд Хэри хажуу тийш солбилзон харсаар амьд үлдэх арга боломж байх эсэхийг тооцоолж эхлэв.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now