•●•28•●•

Start from the beginning
                                    

Харин энэ хугацаанд Юнги ах надруу нэг ч залгасангүй. Бас би ч гэртээ очсонгүй. Зүгээр л яах учраа үл ойлгон энд хэд хоногийг өнгөрөөлөө.

---

Нэгэн сайхан нартай өдөр би ойр зуурын хүнс цуглуулчихаад буцаж иртэл Жонгүгын гэрийн гадаа өнөөх өмнө нь ирж байсан аавых нь машинууд ирсэн байв.

Би бага зэрэг санаа зовон явсаар яг хаалгаар ордгын даваан дээр нэг хүн чанга дуугаар уурлаж байсныг сонсоод үүдэнд зогслоо. Харин хаалганы завсраар хальт харвал тэр хүн нь Жонгүгын аав байсан юм.

-Одоо тэгээд яах юм. Бүх юм чамаас болж сүйрэх дээрээ тулаад байна!!

-Бүгд л таниас болсон болохоор наад хэргээ надад хамаатуулахаа боль!

-Юу гэнэ ээ!! Чи муу өөдгүй амьтан!!

Тэр шууд л ингэж хэлээд Жонгүгыг маш хүчтэй алгадаад авав.

Гэнэт гарах түүний үйлдлээс болж би цочирдон амаа дарахад Жонгүг түүний өөдөөс хөмсгөө зангидан ууртай хараад ийнхүү хэллээ.

-Яасан хэтэрхий сул дорой болохоор хамаг хэрэг чинь ил болох вий гэж айгаад байгаа юм уу? Ямар чадахгүй биш дахиад л тэр шорондоо суугаач дээ!

-Миний 10жил шоронд суусан нь чамд тийм хангалтгүй байна уу? Би чамд энд өмнө нь ирэхдээ л хэлсэн. Тэр Арум гэх охиноос эртхэн зайгаа бариад Пак Чон Гү прокурорын охинтой дотно болоодох гэж. Хэрвээ тэгсэн бол энэ хэрэг хаагдаж би чамд дахиж хэзээ ч гай болохгүй байх байсан юм. Гэвч харамсалтай нь чи бүүр тэр нэг охинтойгоо зууралдаад салаагүйн дээр явж явж өнөөх нь Мин Юнгигын дүү байж байдаг!! Тэр тийм ч амар хүн биш шүү. Аль хэдийн бүхнийг олж мэдээд ар нуруугаар минь хутга дүрэхээр зэхэж байна!!

-Яасан та тэднээс тэгтлээ их айгаа юу?

-Айсан юм биш!! Өөрийн үгээр битгий хүнийг тодорхойлох гээд бай!

- Ямар ч гэмгүй тэдний эцэг эхийг ээжтэй минь хамт эвдэрхий хар төмрөөрөө алж хаячихаад одоо ингээд зүгээр явж байгаа юм чинь айж байгаа чинь үнэн л биз дээ!

-Намайг тэднийг санаатай хөнөөсөн гэж бодоюу? Санамсаргүй осол гэдгийг чи хүртэл мэдэж байгаа!

-Гэхдээ хамгийн аймшигтай нь та тэднийг зүгээр л хаяад зугтчихсан шдээ. Ингэхийн оронд тусламж дуудсан бол магадгүй тэд бүгд амьд байх байсан юм!!

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now