•●•26•●•

Start from the beginning
                                    

---

-"Сайн байна уу?"
Би өөртөө итгэлгүйхэн шиг хэлээд хаалгаар орж ирснээс минь хойш тасралтгүй ширтсээр байгаа эмийн санч болон түүнтэй ямар нэгэн зүйл яриад зогсож байсан 40-50 орчим насны 3 ахын хажууд ирлээ.

-"Харагдаж үзэгдээгүй хүн байх чинь. Заа тэгээд ямар хэргээр яваа юм?" эмийн санч ийнхүү намайг дээрээс доош харан асуухад би яг хажуу талд минь зогсох урагдаж хуучирсан хувцастай зэвхий хүйтэн царайтай ах нарлуу болгоомжлонгуй харсаар "Энэ эмнүүдийг авах гэсэн юм" гээд түүнд эмийн хайрцагнуудаа өглөө.

Гэтэл тэр өнөөх хайрцагнуудыг эргүүлж тойруулж сайн харчихаад амандаа инээмсэглэл тодруулан "Их л үнэтэй дээ" гээд надруу яах бол гэсэн шиг харав.

"Зүгээр ээ. Хэд ч байсан авч чадах болохоор хурдхан гаргаад өгөөч"
-"Заа за. Тэгвэл ч бас болж байна шүү" тэр хүн ингэж хэлээд цааш өөр өрөөлүү орлоо.

Гэвч гэнэт хажууд минь зэрэгцэн зогсох ах нар надтай яриа өдөж эхлэх нь тэр.

-"Хүн яаж ийм залуухан бас хөөрхөн байж болдог байна" нэг нь надруу улам ойртон зогсоход би бага зэрэг арагш болоод аль болох тэднийг анзаараагүй мэт дүр үзүүллээ.

-"Хөөе чи дутуу хэллээ. Наадах чинь дээрээс нь бас нэлээн мөнгөтэй бололтой шүү." Хамгийн цаана зогсох нэг нь хажууд минь ирээд зогсоход "Та нарт юу хэрэгтэй юм?" гээд би аль болох айгаагүй царай гарган тэдний өөдөөс ширтэхэд тэд намайг шоолон инээлдээд "Хөөрхөн зоригтой юм гээч" гэв.

Гэвч энэ үед аз болон өнөөх эмийн санч залуу эмнүүдээ барьсаар гараад ирэв. Түүнийг гарч ирмэгц эдгээр хөгшин ах нар надаас зай барин зогслоо.

"Та нар арай залуу бүсгүйг хоргоогоод байгаа юм биш биз дээ?" Тэр инээд алдсаар асуухад тэд нар учиргүй толгой сэгсэрцгээв.

"Бүх эм байгаа юу?"
"Тиймээ бүгд байгаа. Одоо төлбөрөө төлөхөд л болно."
"Ойлголоо"
Би хурдхан картаа гаргаж ирээд тооцоогоо хийчихээд гарах гэтэл өнөөх 3 надаас түрүүлээд гараад явчихав.

Гэтэл гэнэт намайг хаалгаар гарахын даваан дээр "Болгоомжтой байгаарай. Тэд их муу залуус шүү" гэсээр эмийн санч цааш орлоо.

Түүний хэлэхийг сонсоод зүрх минь хамгийн хурднаараа цохилж хүйтэн хөлс минь цувж гарав .

"Гуйя ааваа, ээжээ намайг хамгаалж өгөөрэй" надад хангалттай цаг байхгүй учир би дотроо ийнхүү залбирсаар хаалгаар гартал тэр 3 машины минь урд зогсож байгаад намайг хармагцаа нааш чиглэн алхав.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now