Ян Хэри (24)

Start from the beginning
                                    

"Хаан эзний тогтоол, хөрш улсын гүнж нь тагнуулч бөгөөд гүнжийн дүр эсгэн манай орныг хууран мэхэлсэн ялтай. Мөн тэр хаант улсын бүх төлөвлөгөө болоод газрын зургийг өмнөдийн хаан руу илгээсэн нүгэлтэй. Иймд түүнд хор өгөн шийтгэсүгэй."

"Үгүй ээ! Чи ингэж болохгүй! Би жинхэнэ гүнж."
Тайганы сонордуулсан зарлигийг сонсоод гүнж мухардалд орсон мэт царай гаргасан ч тогтоолыг үгүйсгэхийг оролдов.

Рун Хао суудлаасаа босон түүний зүг удаахан шиг алхан очих нь тэр. Хунтайж түүний урд хагас суун мөр лүү нь ойртоод чихэнд нь шивнэх аж.

"Чамайг анхнаасаа тагнуул байсныг мэдээгүй ээ гэж бодоо юу?! Танай улсын хаан болон миний эх гэж дуудагддаг тэр эмэгтэй хоёрыг үхсэн хуйвалдсаныг би мэдэж байсан. Хао Ни чиний жинхэнэ төрхийг илчлэх асуудал байсан болохоор чи түүнийг алуулахаар замын тонуулчид мэт дүр эсгэсэн хөлсний алуурчдыг илгээсэн гэдгийг ч би мэднэ. Тэр тулааны урлагт гарамгай өөрийгөө хангалттай хамгаалж тулалдаж байсан болохоор чи тэрэгнээс бууж хүмүүстээ над руу бөөнөөрөө дайрах нууц дохио өгсөн. Түүнийг ирж намайг хамгаалах болно гэдгийг чи сайн мэдэж байсан. Тэр ч байтугай чи түүнийг хараагүй байхад нь хүртэл хутгалсан. Намайг хараагүй гэж бодож байна уу? Чамайг сүүлчийн мөчид юу хийснийг чинь би өөрийн хоёр нүдээрээ сайн гэгч нь харсан. Би түүнийг хамгаалж чадаагүйдээ харамсаж байгаа нь миний хамгийн том алдаа. Хао Ни рүү чиглэсэн бүх далдуур хуйвалдаанууд яагаад үргэлж бүрэн гүйцэд бүтдэггүй байсныг чи гайхаж байж магадгүй юм. Би түүнийг чиний бас миний ээж гэж нэрлэдэг нэгний хорон явуулгаас хамгаалдаг байсан нэгэн нь. Би өөрийгөө хангалттай анхааралтай гэж бодож байсан, ГЭХДЭЭ би чиний алхмыг буруу тооцоолж. Би Хао Ниг өвтгөж, хөнөөсөн хүмүүсийн өшөөг авахын тулд яг энэ мөчийг хэтэрхий удаан хүлээлээ. Миний цор ганц хамгийн хайртай хүн Хао Ни болохоос чи биш гэдгийг гүнж чи аль хэдийн мэдэж байсан гэж бодож байна. "

Гүнжийн толгойд донсолгосон хүчтэй цохилт мэдрэгдэх нь тэр. Хэсэгхэн хормын дараа тэр гэнэт чангаар инээж гарав.

"Тэгээд?! Чи бүгдийг сайн мэдэж байсан гээд яах юм? Би чамайг үнэхээр өрөвдөж байна. Одоо чи түүнтэй хэзээ ч хамт байж чадахгүй!"

Хунтайж цэргүүдэд шийтгэлийг гүйцэтгүүлэх дохио өглөө. Энэ нь удаан үйлчилдэг хор юм. Хорыг уусан хүн аажим аажмаар арван хоногийн турш дотроосоо зовж тарчлан амьсгал хураах болно. Хамгийн муу нь тэгж хэчнээн зовж, дотроосоо үхэх ч өөрийн амиа егүүтгэж чадахгүй. Учир нь түүнийг сахих олон цэргүүд бий. Гүнж чирэгдэн харанхуй хүйтэн гяндан руу явахдаа эсэргүүцлээ илэрхийлж байв.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now