Ян Хэри (19)

Începe de la început
                                    

"Энэ юу болоод байна аа? Намайг дараагийн даалгавартаа орчихсон гэж битгий л хэлээрэй дээ! Систем-"

Эртний үеийн үйлчлэгчийн хувцас өмссөн нэгэн хатагтай түүний өөдөөс зогсолтгүйгээр хурдтай шогшин гүйж байгааг харснаар Хэри өгүүлбэрээ зогсоов. Тэд хоорондоо мөргөлдөнө гэж бодоод Хэри сандарсан боловч үйлчлэгч түүний дундуур нэвтлээд гарчих нь тэр.

"Өөхх түр хүлээгээрэй, би сүнс юм уу?" гэсээр гайхан өөрөөсөө асуув.

"Фурен төрлөө!" хэмээн шивэгчин хашхирах ажээ. Яг үүнтэй давхцан нялх хүүхдийн уйлах дуу хадав.

Дараа нь гадаах хаалга томоор нээгдэж, үүдний энэхүү өрөөнд олон хүн цувсаар тусгай өрөө рүү зүглэхэд Хэри сониуч зандаа хөтлөгдөн олон түмнийг даган явлаа.

Чамин тансаг хийцтэй тохилог эртний өрөөнд хөлс нь бурзайн ядарч сульдсан харагдах үзэсгэлэнтэй эмэгтэй орон дээр хэвтэж байлаа. Цөөн хэдэн шивэгчид эх барьж авахад ашигласан эд зүйлсээ яаравчлан цэвэрлэж, цувран явцгаах аж. Хүдэр чийрэг эр эхнэр болон саяхан мэндэлсэн улаан нялзрай нялх үрээ хайр дүүрэн харцаар төөнөн илэрхийлнэ. Залуу ноён хөвөн зузаан хөнжилд боосон бяцхан үрээ тэврэн духан дээр нь хөнгөн үнсэв.

"Түүнийг зүүн гаран дээрх жижиг тэмдгээс нь үүдэн Хао Ни хэмээн нэрийдье." Өнөөх эр ийн хэлээд хүүхдээ анхааралтай ажиглах бол эмэгтэй тэднийг харан зөөлөн инээж байлаа. Бүхэл өргөө даяар шинэхэн мэндэлсэн хүүхдийн нэрийг дуулан баясаж, ёслон мэндчилэв.

Гэнэт нэг тайган орж ирэн айлтгал айлдах нь тэр.

Саяхан амаржсан бүсгүй болон амгалан нойрсох хүүхдээс бусад өргөөн дэх хүн бүхэн даруй өвдөг сөгдөх аж.

"Баяр хүргэе, жанжин минь! Эцэст нь чи охинтой боллоо."

Сүр жавхлант луу болон алтан утсаар хэрсэн мөнхөд мандах наран хэрээстэй улаан торгон Ханфу өмсгөл өмссөн эрхэмсэг ноён өргөөнд сүр дуулиантай орж ирээд баяр хүргэн мэндчилж байв.

Хүүхдээ тэвэрч байсан жанжин түүний хэлсэн зүйлийг сонсоод өөрөө ч үл мэдэм санаандгүй гараа чангалан нялх хүүхдээ уйлуулж, чарлуулж орхих нь тэр. Хүүхэд уйлагнахаа болих үед тайган урагш алхаж, нэр хүндэт жанжнаас нялх хүүхдийг салган авч эзэн хаандаа үзүүлэхээр аваачив.

"Сайн, сайн, сайн!" Их эзэн хаан хүүхдийг тэвэрч байхдаа магтан инээв. Тэгээд ил тод, хүчирхэг чанга хоолойгоороо зарласан юм.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Unde poveștirile trăiesc. Descoperă acum