Тэр кофе уун суунгаа ийн бодолд дарагдаж байв. Хүчирхийллийн талаар утгагүй зүйл бодсондоо өөрийгөө шоолон инээд алдахад түүнтэй нэгэн зэрэг хэн нэгний хөхрөх инээд сонсогдох нь тэр.

Эргэж харвал Тэмин унтлагын хөөрхөн ягаан даашинзтай зогсож байсанд Хэри ууж байсан зүйлдээ гахан асгаж орхив. Үнэндээ залуугийн бие түүний биеэс хав илүү эмэгтэйлэг болохыг анзаарсан юм. Бодож байсан мунхаг бодлыг нь батлав уу гэлтэй. Үнэхээр энэ залууг хүчиндэх хэрэгтэй юу? хэмээн гайхшран ахин өөрөөсөө лавлан тунгаан боджээ.

"Өглөөний мэнд, кофе уух уу?" хэмээн санал болгон шалан дээр асгарсан кофегоо арчина.

"Өглөөний мэнд. Тэгье ээ, сайхан санаа байна." гэсээр Тэмин түүний өөдөөс харан суун хөнгөн зууштай хоолны ширээнд нэгдлээ.

Хэри түүнд яг л эрхэмсэг гүнж мэт хандан гоёмсог дийзтэй аяганд кофе найруулан хийж өгөв. Ингээд тэд өглөөний цайгаа амтархан уунгаа элдвийн талаар ярилцаж эхэлсэн юм.

"Чиний хоол хийх чадвар үнэхээр гайхалтай." хэмээн Тэмин хэлэхэд

Хэри "Баярлалаа." гэх даруухан хариулт өгөөд үргэлжлүүлэн

"Би өнөөдөр бэлтгэлтэй. Чи өдөржингөө ганцаараа байна, зүгээр биз дээ?" хэмээн асуулт тавив.

"Тиим л гэж бодож байна. Анх удаа л би найз залуугаасаа салахад ийм тайвширсан мэдрэмжийг авч байна. Үнэхээр тухтай байгаа, бас өнгөрсөн шөнө миний хамгийн удаан унтсан өдөр байсан байх." Тэмин хүүхэд шиг гэнэхэн бяцхан инээмсэглэл тодруулан ийн тайлбарлахад

"Вуав, сайхан мэдээ байна. Юутай ч чамд миний хэрэг гарвал дугаар маань энд байгаа шүү. Хэрэв уйдаад байвал манай бэлтгэлийн талбай дээр ирж болно. Бид бүхэл өдөржин ХХ цэнгэлдэх хүрээлэнд байна." хэмээн Хэри хэлэхэд

"За." Тэмин нүүр дүүрэн инээмсэглээд толгой дохив.

Өглөөний цайгаа уун өдрийн эрч хүчээ цэнэглэсний дараа Хэри бэлтгэлийн талбай руугаа явсан бол Тэмин уйтгартай гэрт ганцаар үлджээ. Хэри бэлтгэлийн цэнгэлдэх хүрээлэнд очоод шууд бие халаах дасгалаа эхэлсэн юм. Бие халаах хөнгөн сунгалтын дасгалуудаа хийж дуусаад жинхэнэ бэлтгэлээ эхэлж, тэр нь хэдэн цаг үргэлжлэв.

Завсарлагааны үеэр тэр сандал дээр суун амрангаа гол дүр Жүхёныг багийхандаа савтай ус өгч байгааг ажиглана. Тэр эмэгтэй дүрийн амжилт, сайхан сэтгэлийн талаар бодон үргэлжлүүлэн ажигласаар.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now