"Өөх залуу минь дээ." Хэри түүний гарыг мөрөн дээрээ тавин түшсээр арайхийн босгов. Мэдээжийн хэрэг Хэри залуугаас харьцангуй намхан болохоор түүнийг чирэх нь тун төвөгтэй хэцүү хэрэг боловч гэнэт босгосных хамаг хүчин чармайлтаа гаргахаар шийджээ. Гүнж хөл байтугай зовхио ч өргөж чадахгүй болтлоо согтсон ч Хэри түүнийг аюултай газар хариу үйлдэлгүй, тухтай унтаж байгааг нь зүгээр хараад орхиод явчхаж чадаагүй.

Залууг гэрт нь хүргэх гэж 2 цаг чирч, түшиж явсны эцэст Хэригийн тамир тэнхээ юу ч үгүй болтлоо барагдчихав. Түүнд одоо хийж чадах ганц хялбар зүйл нь залууг холгүй байх өөрийн орон сууцдаа аваачих байв. Гэхдээ хамгийн муу нь хялбар гэж бодсон зүйл нь хэцүү байх явдал юм. Гэртээ харих замд мөрөн дээрээ хэд хэдэн удаа бөөлжис буулгаж, нас биед гүйцсэн хүнд жинтэй том залууг шатаар дээш татна гэдэг аймшигтай хэрэг байв.

"Итгэмээргүй юм! Үнэхээр үү?? Аах! Чамайг маргааш сэрвэл энэ бүгдийн төлөөсийг төлүүлэх болно доо! Гахх!" Хэри түүнийг гэртээ авчран хоосон ванд оруулж хэвтүүлэн зэвүүцэн ийн бувтнаж байлаа. Тэр мөр лүүгээ харан ярвайгаад даруйхан хувцсаа тайлан шүршүүрт оров.

Шүршүүрт орж дууссаны дараа Хэри залуугийн бохирдсон хувцсыг тайлах ба энэ үед тэр залуугийн хийсэн үйлдэлд цочирдож орхилоо. Гэнэтийн хүйтэн зүйл залуугийн арьсанд мэдрэгдэхэд Тэмин огло харайн Хэриг тэврэн авчээ.

"Рэйн, би чамайг маш их санаж байна." Хэригийн мөрөн дээр энэ удаа муухай бөөлжис бус бүлээн нулимс дуслах аж.

Залууд туслаж буй энэ бүх хугацаанд залуугийн амнаас "Рэйн" хэмээх нэр тасралтгүй гарч байсанд Хэри багагүй дургүйцэл, бухимдалтай байсан юм. Тэр түүнд уураа гарган цэв хүйтэн ус цацан цочроохыг хүссэн ч толгой дотроо тайвшруулах тарни уншиж байв. Аливаа зүйлийг хүчирхийллээр шийдэж болохгүй гэж амандаа бувтнасаар оронд нь залууг бүлээн устай онгоцонд зөөлөн оруулж, түүнд биеэ цэвэрлэхэд нь тусалжээ. Харин залуу одоо ч эрүүл ухаангүй байх ба амандаа гуниг харамслын уянгат шүлэг бувтнасан хэвээр.

Залууг цэвэрлэх ажлыг Хэри нэг бүрчлэн гүйцэд хийнэ: түүнийг усанд оруулж хатаагаад, гоёмсог урт хар бор үсийг нь сэнсдэж, сул футболк болон богино өмд өмсгөв. Өөрийн хамгийн том хэмжээтэй хувцсаа өмсүүлэхэд азаар түүнд яг таарч байсан юм.

Дараагаар нь тэр түүнийг орон дээрээ аваачин хөнжлөөр хучиж, маргаашид зориулж заваартсан хувцсыг нь угааж, хатаав.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now