5 минутын дараа гүнж найз залуудаа түлхүүлж, доромжлуулах онцгой үйл явдлын гэрч болох газар луу яаран хурдтай алхаж байв.

3 минут...

2 минут...

1 минут...

Амь тэмцэж байгаа мэт хашхирах чимээ сонсогдов. .

"Ахх, хурдлах хэрэгтэй." Хэри дуу хадаах хэсэг рүү явж байгаад замын эсрэг талд нэг эр эмэгтэйг түлхэж буйг олж харлаа. Эргэн тойрон дахь хүмүүс тэдний драматик үйлдэлд уулга алдан нүдээ бүлтрүүлэн гайхсан харцаар харж, зарим нь шивэр авир хийн шоолцгоон үнэгүй сайхан шоу үзэж байгаа аятай тойрон зогсоцгоох аж.

"Хайрт минь, намайг битгий орхиоч! Би чамд хайртай. Надад мөнгө байна, үүнийг ав. Надтай хамт үлд л дээ!"

Эрэгтэй түүнийг түлхэх ч эмэгтэй тоохгүй хөлөөс нь зуурч байв. Бүсгүйн нүд, үг үйлдэл бүр нь залууд хайртай гэдгийг хангалттай илтгэнэ. Хоолой нь багахан чичгэнэн уйлагнах шахам эелдгээр залуугаас гуйж байгаа нь хэн бүхэнд сайн сонсогдоно.

"Би чамайг цаашид хайрлаж чадахгүй гэж хэлээд байна шдээ. Би өөр хүнд хайртай." Эрэгтэйн хувьд тэр эдгээр үгсдээ уурсах өнгө аяс агуулан ямар ч өрөвдөх сэтгэлгүй мэт цэвдэг хүйтэн хөндий хоолойгоор хэлэв.

"Үгүй ээ, чиний хүссэн зүйлийг өгөөгүй болохоор л чи наад үгээ зүгээр л тоглож хэлж байгаа биз дээ. Битгий яваач." эмэгтэй цөхрөлтгүй үргэлжлүүлэн гуйсаар. Болж буй үйл явдлыг тодорхой гэгч нь замын эсрэг талаас Хэри нэг нэгэнгүй ажиглан зогсоно.

Гадаад төрхөөрөө үзэсгэлэнтэй харагдах эмэгтэй залуугийн өмнө өвдөг сөгдөн, чекийн дэвсгэрт сунгаж байлаа. Нүдээ баясгахыг хүссэн эсвэл юу болоод байгаад гайхширсан хүмүүс уянгын амьд тоглолт шиг үймээн самууныг гэрчлэхийн тулд хуран цугларцгаана. Эргэн тойрноосоо ичсэн шинжтэй хөмсөг зангидах эрэгтэй газар өвдөглөн хөлтэй нь зууралдах эмэгтэйн чек сунгасан гарыг хүчтэйхэн алгадаад хайрлах сэтгэлгүй хамаг чадлаараа хойш түлхэж орхилоо. Эмэгтэй түлхүүлж залуугаас салахдаа улам их нулимс цийлгэнүүлэн урсгаж эхлэв.

Энэхүү хэргийн газарт эмгэнэлт уянгын үзүүлбэр үзүүлж буй хоёр гол баатрыг хэн болохыг мэдэх ганц хүн нь Хэри. Мэдээж гудамжид уйлж суух "хөөрхөн бүсгүй" бол үнэндээ эмэгтэй биш харин эрэгтэй хүн. Алдартай баян үзэсгэлэнтэй Тэмин хэмээх эрхэм, эсвэл хатагтай. Харин түүнд хүйтэн хөндий хандах нөгөө хүн нь түүний найз залуу. Гэтэл одоо найз залуу нь эмэгтэйгээ түлхчхээд гашуун нулимстай нь ганцаар үлдээн орхиод явчих нь тэр.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now