Энэ удаа Хэри бөмбөг хаашаа чиглэн ирэхэд бүрэн анхаарлаа төвлөрүүлэв. Хоёр дахь удаагаа хууртагдах нь түүнийг асуудалд оруулах учир ясан ч алдаж болохгүй.

50 метр

40 метр

20 метр

5 метр

Өмнөхийг бодвол хоорондох зай нь хоёр дахин багассан байв. Эцэст нь эсрэг талын баг бөмбөг өшиглөлөө.

Хэри бөмбөг рүү шумбан барьж чадсан юм. Гэхдээ хаалган дотор...

Энэ үед шүгэл дуугарч "Цаг дууслаа!" хэмээн шүүгч зарлав. Шүүгчийн туг цаг дууссаныг илтгэнэ.

Тоглолт дуусжээ.

Хэригийн баг газар ширтэн толгой сэгсэрч байхад эсрэг багийнхан ялсандаа уухайлан орилолдон гүйж байлаа.

Хэри багаа даган хувцас солих өрөө рүү явав. Үл таних нэг эмэгтэй түүнийг түлхэх нь тэр.

"Игён, чамд ямар чөтгөр нь тохиолдчихоо вэ? Энэ бидний финалын тоглолт байсан гэдгийг мэднэ биз дээ?! Чамаас болж бид ялагдчихлаа." гэсээр эмэгтэй ууртайгаар хэлэв.

Багийн бусад гишүүд ирж, өнөөх эмэгтэйг тайвшруулна.

"Игён! Яг одоо миний өрөөнд!" Ахин өөр нэг эмэгтэй хашхирлаа.

Хэри чимээгүйхэн түүнийг дагаж явав. Тэр системийг асуудалд оруулсанд нь ганц сайн цохиод авахаас илүү сөхөрч унатал нь зодохыг хүсэх аж. Эмэгтэй явсаар Хэриг дагуулан өрөөнд ороод хоёр эрийн хажууд чимээгүйхэн суулаа. Хэри тэднийг дасгалжуулагч, харин эмэгтэйг туслах дасгалжуулагч гэж бодно.

"Игён, юу болсон бэ? Чадвар чинь ийм биш юмсан. Бид чамайг аль өнцөгт бөмбөг буухыг олж хардаг чадвартай болохоор чинь хөлсөлсөн шүү дээ. Гэтэл одоо чи биднийг буруу бодсон гэдгийг нотлох шиг боллоо." хэмээн эмэгтэйн ам нээв.

Хэри юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Дасгалжуулагч нарыг лекц унших бүхий л хугацаанд Хэри ямар ч үг амнаасаа унагасангүй. Хэцүүхэн ярианы дараа тэр санаа алдсаар өрөөнөөс гарахад өөр нэг эмэгтэй түүн дээр ирэв.

"Чи зүгээр үү?"

Эмэгтэйг санаа зовсон шинжтэй асуухад Хэри зүгээр л толгой дохиод түүнийг үл тоон шүршүүрт орохоор эд зүйлсээ шүүрч авлаа.

Тэр дотроо системтэй холбогдохыг хичээж байв.

"Энэ болж байгаа зүйлийн үр дүн нь юу ч байлаа хамаагүй, надад хараал идсэн ямар ч буруу байхгүй!!! Систем!" тэр бухимдалтай байх аж.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now