Outro.

1.1K 125 9
                                    

  3 years later                               —TAEHYUNG's P.O.V

Би "Юнги ах та хоёр гэнэт яагаад надтай уулзъя гэсэн юм?" гэж гэнэт уулзъя гэсэн хайрын шувуухайнуудаас асуув.
Жимин "Яасан зүгээр л уулзъя гэсэн шдээ"
Би "Та хоёр хуримаа хийснээсээ хойш хүний урманд ганц ч залгаагүй байж"
Юнги "Тийм болохоор л уулзаж байна" гэхэд гэхэд нь би өөр зүйл бодсонгүй дуугүй л тэр хоёрын араас даглаа.

-

Өдөржингөө тэр хоёрын араас ямар ч хэрэгцээгүй дагаж явж нялуурлыг харсны эцэст миний тэвчээр алдагдан "Бурхан минь гэж би одоо харьж болох уу? Одоо бас хаачих гээв?"гэж бухимдангүй хэлтэл  Жимин өрөвдөлтэй царай гаргасаар "Тэхён аа чи уурлаад байгаа юм уу?"
Би уурлахгүйг хичээн шүдээ зуусаар "Тэгээд үгүй юм уу? Гэнэт уулзъя гээд байсан та хоёр зургаа авахуулах гэж дагуулж явсан юм уу? хэмээн өдөржингөө янз бүрийн газраар явж бараг л сөүлийн бүх газраар зугаалан өөрийг нь тоохгүй, зургаа авахуулах үедээ л намайг анзаарах найзууддаа уурсав.
Жимин "За уучлаарай" гэж аргадангуй хэлэв.
Би үнэхээр залхсан учир "Тэгвэл би одоо явчих уу?" гэвэл Юнги "За хүргээд өгье" гэв.

Хоёр хоног гэртээ үзэгдээгүй Жонгүгийг ирсэн байх гэж горьдон иртэл харанхуй том гэр угтаж авсанд гомдсондоо нулимс дуслуулаад амжив.
Хоёр давхарт байрлах өрөө рүүгээ очихоор шатаар гарвал харанхуйг гэрэлтүүлэн хаашаа ч юм бэ хөтлөх лаанууд намайг угтаж авав.
Би гайхахын зэрэгцээ догдлон лааг дагаж явсаар лаагаар гэрэлтүүлэх жим гэмээр зүйлыг дуусгалаа яг л миний бодсон шиг бид хоёрын ирээдүйн хүүхэддээ зориулж гаргасан өрөөний үүдэнд. Би догдлон хаалгыг нээтэл миний төсөөлснөөс тэс ондоо гайхалтайгаар чимгэлсэн орчин болон хайртай хүн минь угтаж авсанд сэтгэл хөдлөн цаанаасаа нулимс цийлэгнээд ирэв.
Би "Жонгүг аа энэ юу вэ?" хэмээн асар ихээр гайхан амаа ангалзсаар асуувал Жонгүг намайг нааш ир хэмээн өөр дээрээ дуудав.
Жонгүг миний хоёр гарнаас барьсаар "Ахаа би таньд үгээр хэлээд ч ханашгүй тийм л их хайртай. Та л байвал дэлхийн сүйрэл ирсэн ч би жаргалтай л гэсэн үг. Тиймээс та үүрд миний хажууд байгаарай" гэхэд нь миний арай гэж тэвчиж байсан нулимс урсаад ирлээ.
Жонгүн өвдөг сөгдөн халааснаасаа хайрцагтай бөгж гаргаж ирээд "Ахаа надтай гэрлээч" гэхэд нь би улам ихээр уйлсаар толгой дохив. Жонгүг миний  ядам хуруунд бөгж зүүж өгчихөөд босон намайг чангаар цээжиндээ наан тэврэв.


А/n 28 хэсгийн турш дутуу дулимаг бичвэртэй минь цуг байсан хүмүүсдээ баярлалаа🥺❤️ дараа сайжраад шинэ бичвэртэйгээ хүрээд ирнээ🙋‍♀️😭❤️

IG ᴄᴏᴜᴘʟᴇKde žijí příběhy. Začni objevovat