16

990 137 13
                                    

Author P.O.V

Тэхён "Нөгөө юу сайн уу?" гэж нилээн удаан чимээгүй сууцгаасны эцэст ам нээв.
Жонгүг "Аан с-сайн сайн уу?"
Тэхён "Сайн сайн"
Жонгүг "Мм тэгэхээр амьдрал дажгүй юу?"
Тэхён "Дажгүй ээ" гээд тэдний хачирхалтай яриа өндөрлөв.

Энэ үед Тэхён Жонгүгаас нэг зүйл асуух эсэхдээ эргэлзэн суух ба шулуухан байсан нь дээр байх гээд асуухаар шийдэв.

Тэхён "Нөгөө Жонгүгаа чи надад дургүй юм уу, буруугаар битгий ойлгоорой шулуухан асуусан нь дээр байх гээд л..."
Жонгүг сандаран нүдээ томруулсаар " Зүгээр ээ ахаа, би танд дургүй биш ээ, би таньд сай........" сүүлийн үгийг хэлэх гэснээ болиод "Би танийг сайн хүн гэж боддог" гэв.
Тэхён толгойгоо дохиод инээмсэглэсээр "Тэгвэл зүгээр дотно харилцаатай болж болно биз дээ" гэж ичин байж хэлэв.
Жонгүг ч ичсээр толгойгоо дохив.

Энэ үед ч үүдэнд яриаг нь чимээгүйхэн сонсож байсан хоёр "Миний 2 дүү ах нар ирлээ" гэсээр орж ирэв.
Жонгүг "Дэлгүүрээс юу авсан юм?" гэж хоосон гартай орж ирсэн хоёр ахаасаа асуув.
Намжүүн "А-Аан орж ирэхээсээ өмнө идчихсэн тийм ээ Согжин аа?"
Жин " Аан тэгсэн тэгсэн" гэснээ шаал худлаа инээд алдав.
Тэхён хоёр ахынх нь төлөвлөгөө гэж мэдэж байсан болохоор дуугай л инээмсэглэн сууна.
Жин "Тэхён машингүй ирсэн гэл үү?"
Тэхён "Харин тийм ээ шал дэмий юм болж"
Намжүүн "Жонгүг аа чи Тэхёныг хүргээд өгчихөө"
Тэхён "Хэрэггүй ээ би такси бариад явчихнаа"
Жонгүг "Зүгээр дээ ахаа хүргээд өгье"
Тэхён "Заза" гэж хэлэв үү үгүй юу Жонгүг Тэхён хоёрыг үүд рүү туусаар өрөөсөн гутлаа ч өмсөж амжаагүй байхад нь гаргачихав.
A/N Namjin арай л хөөрхөнүү😂❤️❤️
Жонгүг "Ахаа суучих" гэсээр машиныхаа хаалгыг нээж өгөв.
Тэхёны хацар нь улаа бутарсаар толгойгоо дохин орж суув.
Замын турш Тэхён хааяа зам зааж хэдэн үг хэлснээс өөр яриа өрнөхгүй байсаар Тэхёны гэрийн урд ирлээ.

Жонгүг бүх шүдээ гарган хөөрхөн инээмсэглээд "Баяртай, сайхан амраарай" гэж хэлсэнд нь Тэхён золтой л үхчихсэнгүй "Чи ч гэсэн" гээд хөөрхөн дөрвөлжин инээмсэглэлээ гаргаад явсанд нь Жонгүг золтой л үхчихсэнгүй цээжин дээрээ гараа тавиад нэг урт гүнзгий амьсгаа аваад гэрлүүгээ хөдлөв.

Тэхён гэртээ орж ирснээ ор луугаа үсрэн дэрэнд нүүрээ наагаад орилж гарав.
"Бурхан минь үхэхнээ яаж тийм хөөрхөн байдаг байнаа"
"Ким Тэхён чи хэзээ ингэдэг байлаа даа, Жон Жонгүг чамайг яачихсан юм бэ" гээд баахан ганцаараа ориллоо.

A/N Намайг тоож уншиж байгаа уншигчддаа баярлалаа цаашдаа сайжрахыг хичээнээ🥺❤️

IG ᴄᴏᴜᴘʟᴇTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon