Ян Хэри (16)

Start from the beginning
                                    

"Хөөх, энэ ноён Чанминаас ирсэн байна." гээд охин руугаа харна.

Хэри чангаар орилохыг хүсэж байлаа.

"Хэн нэгэн яг одоо намайг зүгээр алчхаж болох уу? Яагаад? Би ийм зүйл хүртэх юу хийчихсэн юм бэ?" Тэр өөрийн гунигт амьдралаа халаглан бодно. Дахин төрөхдөө түүний эрхэм зорилго нь эдгээр харгис залуусаас холдож, ямар ч тохиолдолд холбогдохгүй байх байсан шүү дээ. Гэтэл одоо байгаа байдал нь дэндүү их гүн гэгч нь орооцолдоод байх шиг. Хүсвэл хясна гэгчээр хувь заяа нь холбоод байгаа гэж үү?

Өнгөрсөн хэдэн сарын турш тэр маш их зовлон зүдүүрээс зайлсхийж, тэднээс зугтсаар ирсэн. Дахиад тэр орноосоо босоод аль болох холын хол гүйгээд явчихмаар санагдана. Гадаад юм уу өөр хэний ч олж барамгүй эзэнгүй газар лүү яваад хэзээ ч эргэж ирэхгүй байхсан. Гэхдээ дэлхийг эзэмшдэг хүмүүсээс яаж зугтаж чадах билээ? Хэрвээ тэр хойд туйл руу зугтчихвал тэд араас нь дагах л болно. Эдгээр эрчүүд тогтворгүй, тодорхойлж чадамгүй ойлгомжгүй.

"Яагаад? Хэн нэгэн надад хариулаад өгчхөөч дээ?" Хэри дотроо бодон уйлагнах аж.

Ээж нь түүн дээр очоод картыг гардуулав. Хэри дуртай дургүй нээн уншина.

"Таныг сайжрах үед хамтдаа оройн зоог идвэл яаж байна? Саналаас минь татгалзахгүй гэдэгт найдаж байна. Би таныг хүлээх болно оо. Удахгүй уулзъя.

Гүнээ хүндэтгэсэн:
Шим Чанмин"

Хэри таатай сайхан үнэртэй картан дээрх бяцхан зурвасыг хүнд сонсогдхооргүй аяархан бувтнан уншив. Түүний толгойд дайн дэгдэж ахиад гүн бодолд автжээ.

Харин түүний ойролцоо зогсох Юүнхо нударгаа хүчтэй зангидаж венийн судсууд нь аймшигтайгаар товойн ил гарч байв. Ил харагдахгүй ч тэр хөмхийгөө зуун уруул нь багахан чичгэнэх аж. Хэригийн ардаас гүйдэг олон залууст тэр туйлын дургүй билээ.

Хэри цэцэг янзалж буй ээж рүүгээ хараад дараа нь чимээгүй зогсох Юүнхо руу харлаа. Хангалттай таагүй байхад орчныг улам л таагүй болгоод байгаа залууг өрөөнөөсөө хөөж гаргахыг хүснэ. Хэри түүн рүү хараад зориглон асуулаа.

"Тэгэхээр, ноён Юүнхо, бид танд яаж туслах уу?"

Хэри хурц ширүүн ихэмсэг харцаар залуугаас шийдэмгий гэгч нь асуусан ч тарчлаант дүр зургууд толгойд нь эргэлдэн цуурайтаж, зоригийг нь мохоож, дотрыг нь хэмхлэх боловч тэр тархиа үл тоомсорлохыг чадахаараа хичээж байв. Түүний санаж байгаа цор ганц зүйл бол үхсэнийхээ дараа анхны ертөнцөд санамсаргүйгээр байршиж буй явдал. Тэгсэн хэр нь энэ залуугийн уйлж байгаа байдал, цонхигор зүрх зүсэм эмзэг царайны тухай хачирхалтай дурсамж Хэригийн толгойд тоглогдож байв. Харин үлдсэн дурсамжууд нь бүгд бүрэнхий манантай адил бүдэг бадаг.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now