5. Ши Жин Нуан

Start from the beginning
                                    

Тэр хүүхдийг тэврээд өнхрөхийг хүссэн боловч чадсангүй. Морь хэтэрхий ойрхон ирсэн учир Хэри хүүхдийг цээжиндээ тэврээд суусан юм. Хүн бүхэн балмагдан гайхширчээ.

Хэри нуруун дээрээ хүнд цохилт эсвэл морийг дээгүүр харайн гэж бодон хүлээсэн ч юу ч мэдрэгдсэнгүй. Гайхан эргэж харвал гартаа цус болсон сэлэмтэй Канжүн зогсож байх бөгөөд газарт үхсэн морь хэвтэж байх нь тэр. Үйл явдлыг харсан иргэд титэмт хунтайж болон Хэрид зориулан алга ташицгааж эхэллээ.

Хэри тэврэлтэн дэх хүүхдийг хараад зүгээр байгаад баярлав. Нэгэн айж сандарсан эмэгтэй гүйж ирээд бяцхан охиныг тэврэн авлаа. Хэри ээж, охин хоёрыг хараад сэтгэл хангуулан инээмсэглэнэ.

"Баярлалаа, ноён Жин. Баярлалаа."

Эмэгтэй талархсанаа илэрхийлсээр ахин дахин доош бөхөлзөхөд Хэри түүнийг болиулаад инээмсэглэн толгой дохив. Тэр цуст сэлмээ цэвэрлэж буй ханхүүгийн зүг явлаа.

Түүнийг ханхүүгийн дэргэд очиход хорин цэрэг гүйсээр ирж, шуудхан нэг хөл дээрээ өвдөглөн сөхрөх нь тэр.

"Эрхэм дээдсээ, биднийг өршөөж хайрла. Энэ морь үргэлж номхон байдаг, гэхдээ яагаад одоо ийм зэрлэг болсныг нь би мэдэхгүй нь." хэмээн цэргүүдийн ахмад айлдахад

"Шалгаж үз! Би маргааш гэхэд бүрэн тайланг хүсэж байна." гэж Ханхүү тушаал өгнө.

"Мэдлээ, эрхэм дээдэс минь." гэж цэргүүдийн ахмад хэлээд гудамжинд алагдсан морийг цэргүүдийн хамт дамнуурган дээр ачаад авч явлаа.

"Та яаж энд ирсэн юм, Эрхэм дээдсээ? Би таныг эцэгтэй минь хамт баруун хил рүү явах аяндаа бэлдэж байгаа гэж бодсон юмсан." Хэри сониучхан асуухад

"Морьдын нэг нь гэнэт догшроход би морьдыг шалгаж байсан юм." хэмээн Канжүн тайлбарлана. Гэнэт нэгэн хоолой тэдний яриаг тасалдуулж орхилоо.

"Гайхалтай үзүүлбэр үзүүллээ, ах минь. Сэлэмний тань чадвар өмнөхөөсөө улам илүү сайжирчээ." нэгэн өсвөр насны хүү хэлэв.

Хэри дэргэд нь ирсэн өсвөр насны хүүг хараад түүнийг гарцаагүй хоёр дахь ханхүү болохыг дорхноо таньсан юм. Титэмт хунтайж болон хоёр дахь ханхүү нар хоорондоо илэн далангүй элэгсэг яриа өрнүүлэхэд Хэригийн толгойд механик дуу хоолой сонсогдох нь тэр.

"Мэдээллийн санг сэргээх ажил дууслаа." гэж механик хоолой хэлээд тасалдана.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now