4. Ши Жин Нуан

Start from the beginning
                                    

"Жин, заримдаа чи үнэхээр охин шиг харагддаг. Бас охин шиг аашилдаг. Азаар чи эндээ хавтгай." гэсээр ханхүү түүний цээжийг зөөлөн товшсоор хэлэх нь тэр.

Харин Хэри цочирдож тэр даруй түүний гарыг алгадав.
"Энэ хүүхэд чинь!" гэж Хэри уурсан бодох ч юу ч хэлсэнгүй.

Хэдэн минут сандралын байдалтай байгаад өөрийгөө тайвшруулсны дараа Хэри өөртөө аюул учруулахгүйгээр ханхүүд сургамж өгөх санааг толгой дотроо боловсруулав.

"Эрхэм дээдэс минь. Та халз тулалдмаар байна уу? Би өөрийгөө эр хүн гэдгээ баталж чадна гэж бодож байна." гэж Хэри хэлэхэд

Канжүн чангаар хөхрөн инээгээд "Хэрэггүй дээ! Чиний ур чадвар минийхээс өндөр гэдгийг мэдэж байна." гэлээ.

Хэри нэг хөмсгөө өргөв. Номд бичсэнээр ханхүүгийн ур чадвар Ши Жиний ааваас ч өндөр юмсан.

Хаалга зөөлөн тогших чимээ сонсогдож, үйлчлэгч хоол авчирсаар орж ирлээ.

Хэри ширээн дээрх хоолыг анхааралтай ажиглаад ихэд сэтгэл нь хөдөлж баярлав. Түүнийг энд ирснээс хойш идэх гэж буй анхны шим тэжээлтэй өег хоол аж. Өчигдөр тэр залхтлаа л дан шөл уусан.

Нар жаргахад Хэри толгойн ар талдаа өвдөлт мэдрэв. Тэр шүдээ зуугаад хунтайж руу алах санаатайгаар муухай харлаа.

"Эрхэм дээдсээ, хэрэв та дахиад ганц л удаа толгойг минь алгадвал би өшөө авч магадгүй шүү. Намайг үүнд битгий буруутгаарай даа!" Хэри бухимдангуй хэллээ.

"Энэ хүүхэд бүр мэдрэлийн өвчтэй болох нь." хэмээн Хэри Ши Жинг өрөвдөн бодно.

Ханхүү гэмгүй инээмсэглэл тодруулна. "Ойлголоо, юутай ч би одоо өргөө рүүгээ харих хэрэгтэй. Сарын дараа аавтай чинь би баруун хил рүү очиж хяналт шалгалт хийхийг мэдэж байгаа биз дээ."

Хэри гар дахь номоо анхааралтай уншиж байхдаа харцаа салгалгүй толгой дохив.

Канжүн санаа алдан "Би ч явсан нь дээр бололтой. Жин, 15 хоногийн дараа уулзъя." гэж Хэригийн номоо ширтэх нухацтай царайг харангаа хэлээд гарч явлаа.

Хэри анхаарлаа бүрэн төвлөрүүлсээр дөрөв дэх номоо уншиж дуусаад санаа алдана. Тэр тунгаан бодож байв. Эртний гүрний цэргийн стратеги нь орчин үеийн цэргийн үндэс суурьтай адил. Мэдээж дайн тулалдаанд маш сайн стратегийг бичсэн байна.

Түүнийг эргэн тойрноо хартал лаа аль хэдийн хайлж, гадаа ч гээ тасарч бүрий болсон байлаа. Тэр бүх зүйлийг мартталаа номдоо улайрчээ. Эртний хүмүүсийг хэрхэн амьдардаг байсан нь сонирхлыг нь ихээр хөдөлгөж байсан хэрэг.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now