2. Ши Жин Нуан

Start from the beginning
                                    

Ши Жиний ээжийн гэр бүлийн сайхан сэтгэлийн ачаар жанжин эрүүл саруул, хүдэр чийрэг эр болон өсөв. Нэгэн өдөр тэр өөр нэрээр цэргийн хуаранд бүртгүүлж, өөрийн амьдралын замналаа эхлүүлсэн. Мөн тэр дайнд мордохоосоо өмнө Ши Жиний ээжтэй гэрлэсэн юм.

Жанжин анхны ялалтаа авахдаа алдарт эзэн хаанаас насан туршдаа ганцхан эхнэртэй байхыг хүндэтгэлтэйгээр гуйв. Олон нэр хүндтэй гэр бүлүүд охиноо түүнд илгээхийг хүсэж байгааг жанжин мэддэг ч эхнэр нь түүний бүх зүйл байлаа.

Эзэн хаан жанжны хүсэлтийг сонсоод эхнэрийг нь ямар үзэсгэлэнтэй болохыг харав. Хэдийгээр жанжны гэргий жирийн нэгэн ардаас гаралтай ч бүсгүй хаант улсын гоо үзэсгэлэнгийн нэг гэж бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн аж.

Эзэн хаан түүний хүсэлтийг биелүүлэв. Тэрбээр жанжныг ганцхан эхнэртэй байх ёстой гэсэн тогтоол гаргалаа.

Жил ирэх тусам Ши Жин өсөж томроход эцэг эх нь хайрт охиндоо татвар эмсийн аюулын талаар заажээ. Охин дуулгавартай хүүхэд тул тэдэнд итгэж, хүссэн зүйлийнх нь дагуу явав. Тэр эрэгтэй хүн шиг хувцасладаг.

Асуудлыг нуун дарагдуулахын тулд Жин багаасаа ямар ч боол, ажилтангүй бие даан өсжээ.

Жанжин ажилчид хөлслөх хангалттай эд баялагтай боловч Ши Жинийг өсөж томрох хүртэл ямар нэгэн асуудал гаргахгүйн тулд ажилчидгүй байхыг илүүд үзсэн хэрэг.

Титэм ханхүү болон Ши Жин нь бага балчраасаа цуг өссөн. Түүнийг титэм ханхүүтэй холбож өгсөн болохоор хэн ч түүнд төвөг учруулаагүйгээс гадна хэн болохыг нь сайн нууж чадсан юм. Ханхүү дайнд явах шаардлагатай болтол хоёул нэг сургуульд сурч байлаа. Ши Жин бүрэн эрдэмтэн болсон бол титэм ханхүү даруй хэдэн арван хотыг байлдан дагуулж, нэрээ цуурайтуулсан алдарт ханхүү болжээ. Тэд өсөж томрох тусам нутгийн ард олон тэднийг царайлаг хос эрдэнэт эрчүүд гэж үздэг байв.

Титэм ханхүү эзэн хаан болж сэнтийд залрахад биеийн эзэн түүний хувийн зөвлөх болохоор тангараг өргөлөө. Эзэн хаан түүний мэргэн ухаанд нь итгэдэг тул аз болоход биеийн эзэн хүнтэй гэрлэх дарамт шахалтад өртсөнгүй.

Гэтэл нэгэн өдөр биеийн эзэн цаазаар авах ялаар шийтгэгдэж, улсын яллагдагч хэмээн зарлагдах нь тэр. Шинэ эзэн хаан хамгийн сайн найзаа хамгаалж, түүнийг гэм буруугүй гэдгийг нотлохын тулд чадах бүхнээ хийсэн боловч нотлох баримт хэтэрхий хүчтэй байв. Хатан хаан нь сайд түшмэлүүдтэйгээ тэмцэлдэж буй эзэн хааныг зөөллөн ятгахыг хичээнэ. Гэсэн ч эзэн хаан эхнэрээ үл тоомсорлон хамгийн сайн найзаа эр зоригтойгоор хамгаалахыг зорих аж. Эцэст нь Ши Жин нас барав. Эцэг эх болон хамгийн сайн найз нь түүний хойноос гашуудан шаналав.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now