8

60 9 2
                                    

Орой болж тэд явахаар болов. Жонгүг намайг тэврэн хэрэг гарвал дуудаж болохыг сануулаад гарав.

Унтах гэхээр нэг л болж өгөхгүй, хаа нэг газраас хүн хараад байгаа юм шиг санагдаад айсандаа хөнжлөөрөө биеэ ороон халууцсандаа нэг л мэдхэд унтчихсан байв.

Аль хэдийн өөр залуу олчихсон байх шив... жаргалтай байна уу? Удахгүй жаргал чинь зовлонгоор солигдох болно. Тэр хүртэл ханатлаа жаргаад ав...

Өглөө нь би амьсгаадсаар сэрэв. Хэн байсан бэ? Зүүд гэхэд хэтэрхий бодитой юм.

Жонгүг ирж намайг аван бусадтайгаа сургууль руугаа явцгаав.

Яг орох гэтэл урдаас хуучин найз залуу минь ирж байх нь тэр. Кай.

"Хонгор минь сайн уу?" Гэхэд нь бусад маань гайхан над руу харна. "Та нар явж бай араас чинь очих болно" гэхэд тэд явцгаав.

"Хайрт минь, би-" гэхэд нь би яриаг нь таслан "чамтай яриад байх зүйл байхгүй" гээд явах гэтэл тэр гараас минь атган "гуйя, өмнөх шигээ байя" гэв.

Гараа авах гэтэл тэр тавихгүй байв. Гар өвдөж эхлэн дуу алдахад Жонгүг гүыж ирэн түүнийг надаас холдуулаад "найз охинтой минь зууралдаад байхыг харахыг хүсэхгүй байна, түүнээс холхон шиг байвал зүгээр байна" гэчихээд намайг дагуулан ангид оров.

I'll save youWhere stories live. Discover now