Ян Хэри (15)

Start from the beginning
                                    

"Юүнхо, хоёулаа гэртээ хариад дараа нь шинжилгээгээ өгсөн нь дээр юм биш үү?" хэмээн Жина гуйх шахам зөөлөн хэллээ.

"Үгүй ээ, одоо л хийх ёстой. Энэ эмчийг алдаа дутагдалтай чадваргүй гэдгийг нотлохын тулд үүнийг яг одоо заавал хийнэ. Санаа зовох хэрэгтэй дээ, хонгор минь. Бид энд нэг цаг л болно." гэсээр тэр Жинагийн нүүрийг нь илсээр гарыг нь атгав.

Залуу эхнэрийнхээ гарыг хүйтэн байгааг анзаараад хөмсөг зангидлаа.

"Чи даарч байна уу? Царай чинь цонхийчхож. Хэрвээ бие чинь сайнгүй байвал би хэн нэгнийг чамайг гэрт хүргэж өг гэж хэлье. Бас санаа зовох хэрэггүй дээ! Бүх зүйл зүгээр байгаа."

Юүнхог аргадангуй хэлэхэд Жинагийн царай хувхай цайж, зүрх нь хурдтай цохилж эхэллээ. Тэр үг хэлье гэсэн ч чадалгүй шүлсээ гүдхийн залгиад дуугаа хураана.

Удалгүй залуугийн хүссэн ёсоор 20 эмч ирж, түүнд дахин үзлэг хийж эхэлсэн юм. Үр дүн нь Юүнхо үнэхээр үргүйдэлтэй байж таарах нь тэр.

Цочирдом мэдээ хөдөлшгүй баттай болоход залуу итгэж чадалгүй суудал руугаа уналаа.

"Аймшигтай юм. Алдаа байх ёстой." гэж Жина эмч нарт хандан хэлэв.

"Үгүй ээ, хатагтай. Хэлсэн оношилгоо маань үнэн зөв. Таны нөхөр ноён Юүнхогийн өвөрмөц төрлийн энэ үргүйдэл нь хэдэн жилийн турш үргэлжилж байна. Одоо л шинж тэмдэг илэрч байгаа юм. Тэр эцсийн шатандаа хэдийн орчихсон." гэсээр эмч тайлварлав.

"Чи юу гэсэн бэ?" хэмээн Юүнхо гайхан лавлалаа.

Жина айснаасаа болоод хөшиж орхих нь тэр.

"Таны сөрөг нөхцөл байдал хэдэн жилийн турш үргэлжилсээр байна. Шинж тэмдэг нь энэ удаа л таны биеийн байдалд хамгийн муу илэрлээ. Бидний зүгээс таныг яаралтай эмчилгээ хийлгэхийг л зөвлөе." эмч дахин тайлбарлав.

Сонссон зүйлдээ огтхон ч итгэж чадалгүй Юүнхо хөлдөж орхижээ. Чих нь саажилттай ажиллаад буруу сонссон байж магадгүй гэж бодсон ч давхар өөр асуудал урсан орж ирсэн юм. Түүний ертөнц нураад уначхав уу гэлтэй болчихсон.

Тэр гудайлгасан толгойгоо удаанаар дээш өргөн Жина руу харлаа. Нүд нь цөхөрсөн эсвэл хоосорчихсон аятай харагдана. Хэдэн секундын дараа тэр юу ч хэлэлгүй эхнэрээ орхин эмчийн өрөөнөөс гарав. Жинагийн хүйтэн хөлс бурзайн санаа зовсоор түүнийг ардаас нь чимээгүй дагалаа.

Тэд эмнэлгээс гарч явахдаа Хэригийн нүдэнд өртсөн юм.

Магадгүй аймшигт мэдээг сонсох үедээ залуу эр эхнэрийнхээ гэдсэн дэх төрөөгүй хүүхдийг өөрийнх хүүхэд биш гэдгийг гадарласан биз.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now