Ян Хэри (12)

Start from the beginning
                                    

Хэри өөрийн биеэ хананд өлгөөстэй байхыг хараад амьсгаа нь давхацсан юм. Тэр дараа нь Юүнхог сандлаасаа босоод өрөөнөөс гарч байхыг харав. Хэри хөлөө зөөж ядан алхсаар өөрийн бие рүү дөхлөө.

Түүний улайсан нүднээс гомдол гашуудлын нулимс унаж эхэлнэ. Үнэхээр их ядарч, цөхөрч, гашуудаж байна. Нүдэнд харагдах орчныг нь таглан тунгалаг нулимс аньсыг нь даган зогсолтгүй урсана. Түүний амьгүй бие үнэхээр өрөвдөлтэй, нүд халтрам харагдана. Хэри өөрийгөө хараад өрөвдөж байлаа.

Тэр нүүрэндээ хүрэх гэсэн боловч зүгээр л нэвтрээд гарчхав. Хөхөрч няцарсан бие, тэр ч байтугай урлагийн бүтээл туурвисан мэт биеэн дээрх аймшигт сийлбэрүүд. Чанмины хийсэн сийлбэр, харгислалууд зөвхөн биед нь бус, тархи, зүрхэнд нь хүртэл нөлөөлсөн хэрцгий тамлал ажээ.

"Тэнэг." Хэри сөөнгөтөн аргаж чичгэнэсэн хоолойгоор амьгүй биетэйгээ ярилцав.

"Тэнэг, чи үнэхээр тэнэг...бас өрөвдөлтэй." түүний зүрх хатгуулан өвдөж, мэгшин уйлна. Гашуун нулимс нь хацар даган үерлэх мэт урсана.

Дараа нь түүнийг сэрээхээр ирдэг хувийн эмч өрөөнд орж ирээд түүний бие рүү ойртлоо. Тэр хэдийн үхсэн Хэригийн судасны цохилтыг чагнахыг хичээсэн ч мэдрэгдэх зүйл байсангүй. Судас, амьсгал, зүрх нь гээд бүгд нам гүм.

Эмч саяхан ирсэн Чанмин руу харлаа. Чанмин нөхцөл байдлыг ойлгон хурдтай очоод тэд түүнийг түрэмгий гэгч нь доош нь унагаж тавиад сэргээх гэж оролдсон боловч Хэригийн бие нь хэдийнэ амьгүй болжээ. Түүний оршихуй устаж.

Чанмин хүмүүсээ авс бэлдэж авчрахыг тушаалаа. Нэг цаг ч хүрэхгүй хугацаанд авс ирэв. Туслахууд Хэригийн цогцсыг авсанд хийхээр бэлдэнэ.

Харин Хэри тэдний юу хийж байгааг нэг бүрчлэн харж байлаа. Тэр эргэж хараад Чанминыг цохих гэсэн боловч гар нь нэвтрэн гарах аж. Гэсэн ч тэр өөрт хуримтлагдах уураа яаж хийгээд гаргахыг хүснэ. Тэр боломжгүй ч Чанминыг үргэлжлүүлэн цохиж, өшиглөсөөр орилно.

"ЧИ МУУ АЛУУРЧИН." гэж Хэри түүнд уурлан хашхирна. Гэхдээ залуу түүнийг сонсож чадахгүй.

"ЧИ ОДОО ЖАРГАЛТАЙ БАЙНА УУ? ТИЙМ БИЗ? БИ ҮХЧИХЛЭЭ. ЯАГААД ЧИМЭЭГҮЙ БАЙГААД БАЙГАА ЮМ? ИНЭЭ...ИНЭЭГЭЭЧ! ЭНЭ ЧИНИЙ ХҮССЭН ЗҮЙЛ БИШ ГЭЖ ҮҮ? БИ ХОЁР НУГАЛААД ТӨЛЧИХЛӨӨ. ТӨРӨӨГҮЙ ХҮҮХДЭД ХИЙСЭН НҮГЛИЙГ МИНЬ ХЭДЭН ЗУУН УДАА ТӨЛҮҮЛМЭЭР БАЙСАН ЮМ? ИНЭЭ Л ДЭЭ! ЯАГААД... ЯАГААД ИНЭЭХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ?" гэсээр Чанмин руу хашхирч, цурхиран уйлна.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now