Эмнэлэгийн гадаа ирэхэд тэр жолоочид төлбөрөө өгөөд таксинаас яаран гарлаа. 1сарын турш нэг ч өдөр алгасалгүй ирдэг байсан энэ эмнэлэг одоо хэтэрхий танил болжээ.

'Хэвтэн эмчлүүлэх' гэсэн тасагруу ороод Хусогийн байгаа өрөөний үүдэнд очин хаалгыг зөөлөн тогшоод орлоо.
Сэлүүхэн бас цэвэрхэн цагаан өрөөнд Хусог болон Жимин нар юм яриад инээлдэн сууж байснаа Дахэг орж ирмэгц түүнлүү харцаа чиглүүллээ.
-Сайхан амарсан уу? Залуусаа сайн байсан биздээ? гээд цоглог дуугаар хэлчихээд савтай хоолоо ширээн дээр тавин гаргаж эхэллээ.
- Сайн байлаа гээд Хусогийг хариултал
-Би лав ёстой сайн байгаагүй өчигдөр хоол өгөөгүй болохоор өлсөж хоносон гэхэд Хусог түүнийг нудраад
-Чи л өөрөө бид нар идээд дуусгалаа гэж сануулаад байхад идэхгүй гэсэн байж
-Тэр чинь угаасаа дотор нь үстэй байсан шд
-Тэгээд-
-Заза одоо больцгоо хоолоо ид гэж тэдний маргааныг тасалдуулан шинэхэн халуун шөлөө Жиминд хийж өгөөд өөрөө Хусогийг хооллож эхэллээ.
Гэнэт л Жимин Хусогруу муухай харснаа
-Хусог ах гиббс ээ авхуулчихсан байхад яагаад өөрөө идэхгүй байгаа юм?! гэхэд Хусогийн нүд томрон
-Хөөе гиббс ээ авхууллаа гээд өвдөхөө больдог юм уу? гэж хэлэн нэг хуруугаа хөдлөгсөнөө
-Ааягүүүү ямар их өвдөж байна гээч гэхэд
-Маягтай юм аа өчигдөр л далжигнаад гүйгээд явж байсан байж гээд Жимин амандаа бувтнан хоолноосоо үргэлжлүүлэн идэж эхэллээ. Харин Дахэ тэдний яриаг сонсон инээчихгүй гэсэндээ доошоо хараад сууж байтал гаднаас Согжин ах орж ирлээ.
Цагаан халад өмсчхөөрөө намб суучихдаг царайлаг ах.

Тэр Хусогийн хажууд суун түүний биеийн байдал гэх мэт зүйлийг асуун өдөр тутмын л хийдэг зүйлсээ хийж байтал Жимин тэдний дундуур орж ирэн
-Жин хён, та нээрэнгээсээ эмч юм уу?гэж өнөөх л өдөр болгон асуудаг асуултаа асуухад Жин залхсан байртай чагнуураа аван үглэж эхэллээ.
-Би чамд хэд хэлэх юм? Өдөр болгон л нэг асуултаа асуух юм. Надад итгэхгүй байгаа юм уу. Хөөе жаалаа би чамайг хөлд орох гээд явж байхад чинь шинжлэх ухаан судалдаг байсан юм шүү. Би хэдий залуу хүн ч гэсэн 17 жилийн туршлага дутхааргүй мэдлэгтэй хүн. Миний толгойд байгаа ухаан энэ эмнэлэг гээд бүгд манай ээжийн ач. Чи за юу дахиад сонсож ав. Манай ээж байна аа их мундаг доктор хүн байсан юм. Тэгээд яахав би дайрлаганд нь өртөхгүй юу даа новш гэж цаашаа юу ярихыг нь мэдэж байгаа биз дахиад энэ талаар асуух юм бол дууссан гэж мэдээрэй залхаж үхэх нь гэж хэлээд буцан Хусогт анхаарлаа хандууллаа. Харин Жимин чихээ ухсаар
-Яах гэж асуувдаа гэхдээ л энэ чинь 25 настай залуу өөрийн гэсэн эмнэлэгтэй гэхээр итгэмээргүй сонсогдож байгаа биздээ гэж хэлэн мөрөө базалсаар
-Ааягүү~ мөр хөшчихөж заза би явлаа шүү. Орой ирье сайхан хоол өгсөнд баярлалаа гээд ширээн дээрх машины түлхүүр хүрэм хоёроо шүүрээд гарч одлоо.

-Хурдан сэхдэг золиг юм аа. Яаж ийм чийрэг эрүүл биетэй байдаг байна аа гэж хэлээд Сокжин ах орон дээрээс босон чагнуураа халааслаад
- Өвчтөний биеийн байдал сайн байна. Ямар нэг асуудал одоохондоо алга. Цаг тухайд нь эмийг нь өгч шингэн зүйл сайн уулгаарай. Хэрэг гарвал холбогдоорой гэж нээх албаны хоолойгоор хэлчихээд гараад явчихав. Харин Хусог Дахэ хоёр инээлдсээр үлдлээ.

Удалгүй чимээгүй ноёлоход Дахэ Хусогийн хажууд очин хэвтлээ. Хусог хажуу тийш харж болохгүй учир дээшээ харан хэвтэнэ. Харин Дахэ түүний хажуу талаас гараараа ороон тэврэхэд Хусог түүний гарыг атгалаа.

-Чи одоо ч итгэлтэй байна уу? Хүсвэл больж болно шүү дээ. Өөрийгөө хүчлэж байгаа бол хэрэггүй шүү хэмээн Хусогийг тайванаар асуухад
Дахэ хэсэг чимээгүй байсан ч
- Би заавал хийнэ гэх хариултыг өглөө.
Хусог санаа алдан
-Ямар нэг аюултай зүйл болвол яах юм?
-Тийм зүйл болохгүй гэж бодож байна. Хоёулаа хамт байгаа шүү дээ гэж хэлэн инээмсэглэхэд Хусог бүдэгхэн инээмсэглэл тодруулаад
- Тэгвэл энэ бүхнийг хурдан дуусгацгаая гэж хэлэн Дахэрүү ширтэхэд тэр ч инээмсэлээд толгой дохилоо.

Дэндүү гэмээр үзэсгэлэнтэй хоёр харц нэгнийгээ хайр дүүрэн харцаар ширтэнэ. Нэгэндээ уусна.
Зөвхөн ширтэлцэж байгаа ч асар их хайр догдлол мэдрэмжийг өгнө. Нэгэндээ ойртоно.
Бүхнийг хамтдаа гэж шийдсэн мэт тэдний зүрхэндэх гал дүрэлзэхэд тэд нүдээ анина. Шүргэлцэнэ.

Үүнийг л хүлээсэн мэт тэдний уруул зөөлнөөр нэгэндээ уусаж эхэллээ. Дэндүү нандин дэндүү зөөлөн тэдний анхны үнсэлт.

Тэдний үнэ цэнэтэй мөчүүдийн нэг.






a/n: namaig uneheeer uuclaarai mnii buruuuu olon um yrih erhguigee mdk bga uciraas zugeer l bayrlalaaaa gdgee l helcihy💦❤️❤️ Unshsand bayrlalaa❤️
special thanks to: _TAEKACHU_ 💙 бас одоо жинхэнээсээ 2 3 хэсэгийн дараа дусах гэж байгаа болохоор хурдан2 оруулчих байх ❤️❤️

Sunflower || jh ||mgl 2019Where stories live. Discover now