15. На Лена (Төгсгөл)

Start from the beginning
                                    

Никкүн өрөөнд харагдахуйц шархтай дамнуурган дээр суусан байдлаар орж ирэхэд Хани цочирдон сэтгэл түгшинэ. Тэр шуудхан Никкүн рүү гүйж очоод түүнийг тэврэх нь тэр.

Үүнийг хоёр мэлмийгээрээ тод харсан Хэри гайхширч орхив.
"Юу вэ? Хэзээдээ?... Яаж?" хэмээн бодох аж.

Никкүн Ханигийн духыг үнсээд тэд бие биенээ зөөлөн тэвэрсний дараа Хани сая ухаан орж, Хэригийн мушгирсан хөмсгийг анзаарлаа. Түүний хацар нь лооль шиг улайгаад ичингүйрэн инээмсэглэв. Хэри түүний эгдүүтэй царайг хараад өрөөгөөр чанга хөхрөн инээж эхлэх нь тэр. Хүн бүр хөдөлгөөнөө зогсоож, Хэриг галзуу юм шиг гэнэт инээсэнд гайхав.

Хани бүр ч улайсаар "Битгий инээ." хэмээн жоохон шиг л аяархан бувтнана. Никкүн ч дуугүй байж чадалгүй хүн бүрт өөрсдийнхөө харилцааг албан ёсоор зарлах ба хүн бүр тэр хоёрт баяр хүргэх аж.

Тэд ялалтын баяраа гадаа цэцэрлэг хүрээлэнд дуу шуугиантай, баяр хөөртэй тэмдэглэж байхад гэнэт механик дуу хоолой дуулдах нь тэр.

"Улаан дохио, улаан дохио, хөтчөө! Вирусууд энэ дэлхийд байна. Цаг үлдээгүй учир бид таныг яаралтай татах хэрэгтэй боллоо!" хэмээн хурдтай хэлээд тасалдлаа.

Хэри саажилд орж эхэлж буйгаа мэдэрнэ. Тэр эргэн тойрон дахь хүн бүрийг гүйлгэн харах ба ялангуяа энэ ертөнцийнхөө эцэг эхийг анхааралтай харлаа. Хэри хэтэрхий чанга биш бас зөөлөн биш дуугаар сүүлчийн үгээ хэлнэ.

"Ээжээ, ааваа, Хани... Баярлалаа." хэмээн хэлээд дулаахан инээмсэглэл тодруулав.

Тэр даруй түүний ухаан балартан, амьсгал нь зогсож, аажмаар газарт унана. Жэе Пак түүнийг унаж байхыг хараад барьж авахаар гүйсэн ч оройтсон юм. Түүнийг унахад бүгд цочирдож орхижээ. Хани болон эцэг эх нь маш ихээр айдаст автсан юм.

"ЛЕНА" эцэг эх нь сандарч балмагдан хашхиран уйлж эхлэв.

"Лена, сэрээрэй! Чи тоглоод байгаа биз дээ? Тийм үү?" Хани ч хашхирч, уйлж эхэллээ. Никкүн түүнийг Лена руу ойртохыг хориглон чангаар тэврэв.

Харин Жэе Пак Хэригийн амьгүй биеийг тэврэн суухдаа хөшөө аятай л хөлдөж орхижээ.

Хэдхэн секундын дараа Тэкён харшид ирэв. Тэр Хэритэй уулзахыг маш ихээр хүсэж, ажлаа хурдан амжуулаад ирсэн нь энэ байлаа. Гэвч харамсалтай нь түүнийг ирэхэд харсан зүйл нь тамын тогоонд чанагдахаас ч илүү аймшигтай айдаст автуулав. Тэр Хэри рүү гүйж очоод хөшиж хоцорсон Жэе Пакаас Хэриг булаан тэвэрлээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now