14. На Лена

Start from the beginning
                                    

Ямартай ч, Ленагийн эцэг эх түүнийг шүүмжилж, ятгаж чадахгүй. Учир нь тэд Хэригийн өвөрмөц чадварыг мэддэггүй. Тэкён ч тэр, хэн ч мэдэхгүй.

"Хонгор минь эндээ үлд." хэмээн ээж нь зөөлхөн хэлээд Хэригийн бие хамгаалагч руу харан толгой дохин анхааруулах аж.

"Би чамд итгэж байна, охин минь" гэж аав нь ч хатуухан хэлнэ.

Эцэг эх нь хоёул Хэриг тэврээд тулалдааны талбар луугаа явцгаалаа. Хэри бие хамгаалагчтайгаа хоёул үлджээ.

Тэр аюулгүй байдлаар хэрхэн хамгаалагчийнхаа толгойг эргүүлж зугтах талаар бодож байв. Өнөөх эрийг чимээгүй анхааралтайгаар сайтар шинжлэх ба Хэригийн тархи хэрхэн зугтах талаар ажиллаж эхэлжээ.

"Би шээх хэрэгтэй байна." гэж Хэри аяархан хэлээд эцэг эхийнхээ харшид байх хуучин өрөө рүүгээ явлаа. Тэр өрөө нь том цонхтой тул амархан зугтаж чадна. Бие хамгаалагчид анзааралгүйгээр зугтахын тулд ямар аргыг ашиглаж болох талаар сайтар эргэцүүлсний эцэст ийм л боломж олдсон юм. Ер нь ямар ч охид эмэгтэйчүүдэд хамгийн түрүүнд иймэрхүү хуучинсаг арга л бодогдоно биз. Цонхоор дамжих тактик ч гэж нэрлэж болох юм.

Бие хамгаалагч цус сорогч залуу толгой дохиод түүнийг даган явсаар өрөөнийх нь хаалганы гадна үлдээд түүнийг хүлээж эхэллээ. Өөр яалтай ч билээ эмэгтэйн орон зайг хүндлэх хэрэгтэй шүү дээ.

Хэри амжилттай чимээ гаргалгүй цонхоороо гарч зугтаад даруйхан тулааны талбар луу явна. Биеийнх нь ой санамжийн азаар тэр тулааны байршлыг яг нарийн сайн тогтоож чадна. Тэрээр талбар дээр ирээд нүд нь бүлтийх ч харц нь шуудхан ширүүсэх аж. Тэкёны хажууд тавин хүн байсан бол эсрэг талд нь зуу гаруй дайчид байлаа. Хэри эцэг эхийнхээ байршлыг олохыг хичээн нүдээ хурдтай гүйлгэсний эцэст тэднийг олж харав. Харин энэ үед тулаан аль хэдийн эхэлжээ.

Хэри ээжийнх нь араас болгоомжтой гэтэн ойртох хэн нэгнийг анзаарав. Тэгээд хурдтай тэр эрийн зүг яаран гүйгээд шууд нүүр лүү нь цохиж, даруйхан бүснээсээ хутгаа сугалан гаргаж ирээд зүрхэнд нь бүлж орхилоо. Харин хүний цусаар хооллогч цус сорогч ууршин алга болов.

Хэригийн эцэг, эх гэнэтхэн охин нь хаа нэгтэйгээс гарч ирээд эсрэг талын цус сорогчийг алсанд гайхшрав. Хэригийн бие хамгаалагч ч бас тулааны талбарт ирсэн байх ба зодолдоод эхэлжээ. Мөн тэр Хэриг хаана байгааг олж харахыг хичээж байв.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now