02. Бүгд ялна!

1.2K 123 17
                                    

Би: За тэгэхээр агуу Жисү та нарт алдарт Плэебоё Плэегиорл нарын дараагийн хөгжилтэй яриаг сонсгоё. Тэд ээлжит нэгэн хэрүүлээ хийгээд алдарт коридоороороо алхаж явсан юм. Энэ удаад илүү үнэн голоосоо хэрэлдэж байсан...

Лиса: Тэд үнэн голоосоо хэрэлддэггүй юм уу?

Чэёон: Мэдээж юу гэж үргэлж үнэн голоосоо хэрэлдэх вэ дээ!

Би: Лиса Жисү эгч нь агуу уужим сэтгэлтэй хүн учир энэ удаад яриаг минь таслаагүй гэж бодоод уучлахаар шийдлээ мэдэв үү!

Чэёон: Эгчээ! Үнэн голоосоо гэхээсээ илүү Аймар гэвэл дээр юм биш үү?

Би: Золигнууд чинь дуугүй байгаач!

Ахиад л нэг коридорын үйл явдал...

Тэхён: Хөөе Жэнни гуай дээрээс хойш надад чи гай болж ханахгүй нь ээ! Саяны охиныг би яг найрж байсан юм.

Жэнни: Хөөе Ким Тэхён гуай! Чи ер нь охидыг тоглоом гэж боддог юм уу?

Тэхён: Хөвгүүд ч бас тоглоом биш! Ер нь бид чинь их айдастай нийгэмд амьдардаг өрөвдмөөр амьтад за юу! Эрчүүд хэчнээн их хүчирхийлэлд өртдөг билээ дээ!

Жэнни: Ха! Мөн ярив аа! Шоу цэнгээн ганц шөнийн зугаа хайсан өөдгүй амьтан байна шдэ чи чинь!

Тэхён: Яасан! Яагаад надад гай болоод байгаа юм! Надтай унтмаар байгаа юм уу? Унтмаар байвал ах нь чамайг жар...

Жэннигийн гар уурласандаа Тэхёны хацар дээр буух үед Тэхён түүнрүү муухай хараад

:Чи надтай ингэж харьцсандаа харамсанадаа охин минь! Охид хэзээ ч надтай ингэж харьцдаггүй юм!

Жэнни: Тэгвэл би тэр аальгүй охид шиг чинь биш ойлгов уу?

Тэхён: Бурхан минь би юу сонсчихов оо! Сургуулийн алдарт Плэегиорл охин ингэж хэллээ гэж үү? Миний санахын чи ч бас хөвгүүдийг яг л оймс шигээ сольдог.

Жэнни: Амаа хамхиад зайлж үз чамтай дахиж харьцмааргүй байна.

Тэхён: Яасан бэ? Би чамайг жар...

Ахин нэг удаа Жэннигийн гар Тэхёны хацар дээр буух аж.

Жэнни: Наад хэл амаа жаахан ч болтугай бодож яв! Хэлсэн үг бүрээрээ хүнийг гомдоож явдаг гэдгээ мэддэггүй юм уу?

----

Би:Ингэж л Жисү миний бие тэр хоёрын хэрэлдэхийг харчихаад цааш явахдаа Жонгүг Лиса хоёрыг тэврэлдэж байхыг харсан байдаг юм.

Чэёон: Юу!

Лиса: Тэмээ сайхан амьтан шүү!

Би: Яс яривал ямаа ч сайхан!

Чэёон: Эгчээ Лиса яс биш тэмээ ярьж байна шүү дээ.

Би, Лиса: Өө Чэёон минь дээ!

Би: Дараагийн яриа бүр кино цаашаа тэгэх үү! Би хичээлээ тарчихаад сургуулийн үүдэнд зогсож байтал...

Сургуулийн үүдэнд болсон явдал

Жэнни: Надад чамтай ярих юм байхгүй!

Тэхён: Хэрэлдэх хүнгүй болчихсон чинь уйтгартай юм. Ингэж харьцсан анхны охин маань болоод хэрэлдээд явж байлдаа тэгэх үү!

Жэнни: Тэгвэл чи надтай ингэж харьцсан анхны залуу маань болоод наалдсан бохь шиг байхаа болиод өг! Битгий надтай харьц!

Тэхён: Чи намайг дандаа copy paste хийх юм.

Жэнни: Тэгвэл би чамайг санах ойгоосоо устгах хэрэгтэй юу!

Тэхён: Ямар ч авцалдаагүй юм яриад байх юм.

Жэнни: Яадаг юм.

Тэхён: Жэнни. Би бодлоо. Би чамайг өөртөө дурлуулнаа.

Жэнни: Тэгвэл би ч гэсэн тэгэх юм чинь.

Тэхён: За тэгвэл тохирох уу?

Жэнни: Хэрвээ хоёулаа бие биендээ сайн болчихвол яах юм.

Тэхён: Бид хоёулаа бие биедээ сайн болох ямар ч боломжгүй. Ганц би л чамайг өөртөө сайн болгоно.

Жэнни: Хэрвээ би чамд сайн болвол би чимээгүйхэн чиний амьдралаас явна. Харин чи надад дурлавал бас л миний амьдралаас явна окэйй!

Тэхён: Тохирлоо. Алив ганц үнсье дээ.

Жэнни: Коронавирус гарчихаад байхад метрийн зайтай харьцана шүү!

Ийн хэрэлдсээр тэд сургуулийн үүднээс холдох үед Жисү нэг залууг алгадаж байгаа харагдав.
----

Би: Бас мэдээж үүнээс цааш жоохнууд сонсохгүй. Тэхён гуай ёстой мөрөөдвөө! Дурлахгүй энэ тэр гээд томорч өгсөн байгаа биз. Цагаа тулахаар араас нь хөл алдаад гүйх юм байж тиймээ.

Лиса: Та яг хэнтэйгээ ингээд яваад байсан юм нэг л ноотой.

Чэёон: Лиса хүний хэрэгт хошуу дүрэх муухай шүү!

Би:Чэёоныг дэмжье. Чэёон ялна! Бид ялна!

•••




Pʟᴀʏʙᴏʏ Aɴᴅ Pʟᴀʏɢɪʀʟ Where stories live. Discover now