16. Дугаараа зарна!

280 42 13
                                    

Багш: Өнөөдөр бид өөрсдөөсөө хэдэн ч вон хамаагүй гаргаад хандив өргөцгөөх болно. Энэхүү хандивын аяныг сургууль хоёр дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд та нар минь өөрсдөөсөө ч гаргаж болно. Гадуур явж буй хүмүүсийг уриалаад нааш нь авчирч болно эсвэл та нар хайрцаг бариад хандивын мөнгө цуглуулж болно. Хандивын мөнгийг гэр оронгүй, эцэг эхгүй өнчин хүүхдүүдэд зориулах болно. За тэгээд үйл ажиллагаа албан ёсоор эхлэснийг мэдэгдэе.

Хүүхдүүд алга ташиж ташиж дууссаны дараа бүгд тарцгаан хандив цуглуулах ажилдаа ханцуй шамлан орцгоолоо. Сургуулийн бараг 90% нь гадуур явж мөнгө цуглуулахыг сонгосон ч сургууль одоо ч хүн ихтэй байх аж.

Хавар цаг ирж аль хэдийн цас хайлсан байлаа.

Жэнни багш нарт туслаж энд тэнд гүйсээр бүр ядарч орхижээ. Амрах санаатай нэг цонхны тавцан дээр очоод зогстол төв талбайд Ким Тэхён гуай баахан охидууд бөөгнүүлчихсэн дунд нь нэг зүйл ярин зогсох аж.

Жэнни: Энэ муу одоо юу хийгээд байна аа?

Жэнни хөмсөг зангидан амандаа үгэлсээр сургуулиас гарч төв талбай дээр очтол Тэхён охидод дугаараа зарж байх юм гэнэ.

Жэнни: Хөөе Ким Тэхён!!

Жэнни энэ олон охидын дунд арайхийн багтаж ороод ийн орилтол Тэхён анхаарсан ч зүйлгүй үргэлжлүүлэх аж.

Тэхён: Уббаруугаа орой л залгаарай. Өдөр нь би ёстой завгүй байдаг юм. Хүн амьтан эрхлүүлээд.

Тэхён үсээ гараараа самнасаар ингэж хэлтэл охидууд за гэх нь сонстох аж. Жэнни нөгөө охидын хажуугаар зөрөн Тэхёны хажууд очоод чихнээс нь зулгаах аж.

Жэнни: Миний хайр ганц найз охиныгоо тоохгүй юу хийж байдаг гэнэ ээ?

Тэхёны царай хормын дотор хувьсан Жэннигийн гарыг чихнээсээ салгах гэж хичээх аж.

Тэхён: Я-Яа Жэнни яаа тавиач дээ. Хөөе!! Ким Жэнни! Хайраа гуйж байна. Энд чинь бизнес явж байна!

Тэхён арай гэж Жэннигийн гарыг чихнээсээ салгаад түүнийг хөтлөөн нөгөө охидын дундуур зүсэн гараад сургуулийн арын хэсэгт ирээд зогслоо.

Тэхён: Хайраа уучлаарай. Би-

Тэхёны үгийг дуусгасангүй Жэнни түүнийг алгадаад авлаа.

Жэнни: Хараагаа нэг гучин минут л салгахад янз бүр болчихсон байж байх юм аа. Ким Тэхён гуай!!

Тэхён: Чи миний үгийг гүйцэт сонсооч! Зүгээр дугаар зохиож бичээд зарж байсан юм. Уучлаарай!

Тэхёныг ийн хэлтэл Жэнни гайхан харж зогсож байснаа гэнэт чангаар инээв.

Тэхён: Тэгээд ч ер нь би юу гэж өөрийнхөө дугаарыг өгч байдаг юм? Чи өөрөөсөө өөр миний утсан дээр байгаа бүх охидын дугаарыг блок хийчхээ биздээ!!

Тэхён гомдонгуй харсаар Жэннид ингэж хэлтэл Жэнни хоолойгоо засаад

:Тэгээд хэлэхэд яадаг юм? гэв.

Тэхён Жэнни хоёр үерхээд аль хэдийн дөрвөн сарыг ардаа үджээ. Тэдний хэн хэнийх нь эцэг эх мэдэж байгаа бөгөөд Тэхёны ээж Жэннид их сайн байдаг аж.

Тэхён Жэннигийн гарнаас хөтлөөд тэд сургуулийн төв талбай руу удаанаар алхаж эхлэв.

Тэхён: Хайраа энэ жил төгслөө. Төгсөөд би модел боллоо юу гэж бодож байна?

Жэнни: Тэг тэг. Би ч бас модел болно оо.

Тэхён: Тэгээд чамайг тэжээх хангалттай хөрөнгөтэй болчхоод чамайг авч сууна!

Жэнни: Тэгээрэй.

Жэнни Тэхён руу хайр дүүрэн харцаар харах аж.

Тэхён: Алт мөнгө амлахгүй ч авч суугаад chanel аар дутаахгүй.

Жэнни инээлээ.

Жэнни: Тэгвэл би everyday армаанчик болзоо амлахгүй ч авч суугаад амттай хоолоор дутаахгүй.

Тэхён Жэнни хоёр нэгэнрүүгээ харан инээгээд үргэлжлүүлэн алхав.

Тэхён: Үнэндээ нэг их алт мөнгө байхгүй ч гэсэн хоёр биедээ таарсан хөөрхөн байртай болоод, өглөө босоод хамтдаа цайгаа уугаад явах болонгуут чи миний зангиаг янзалж өгөөд би чиний цүнхийг бариад хамтдаа гэрээсээ гарна. Тэгээд хамтдаа ажил дээрээ очоод орой нь хамтдаа гэртээ ирэхдээ хүнсээ цуглуулаад оройн хоолоо хамтдаа хийнэ. Тэгээд чи өөртөө зохисон хөөрхөн хормогч зүүчихсэн аягаа угаагаад. Би харин тэнд шүд амаа угаагаад л... Удахгүй дээ. Чамайг заавал өөрийнхөө нэгэн болгоно.

Жэнни дахин инээмсгэлээд түр зогсов. Тэгснээ Тэхён руу ширтэж байгаад

:Мангар аль хэдийн өөрийнхөө хүн болгочихоод гэж хэлээд хацар дээр нь үнсэх нь тэр.

Бусдад заавал төгс хос шиг харагдах албагүй. Өөрсөддөө л хамгийн төгс байж чаддаг хөөрхөн үерхэл гоё.

••••

A/N: Za hi! Өнөөдрийн шоконд оруулсан мэдээнээс болоод олон ч хүн надаас одоо бичвэртээ гэнэт Жидиг оруулах уу гэж асууж нтр!! Үгүй ээ. Анхнаасаа л Taennie гаар бичсэн түүгээрээ л дуусна. Олон ч хүн жаргалтай төгсгөл хүлээж байгаа болохоор заавал жаргалтай хөөрхөн төгсгөл өгнө гэж мяний бие амлжээнн! За тэгээд түдэе сэтгэл санаа жаахан тиймхэн! Надад урмын гоё үг хэлээд өгөөрэй💕 Заа тэгээд Жэнни GD хоёртоо аз жаргал хүсье хөөрхөн шүү кисс!!💓 би лав дэмждэг шүү хоёроо хөөрхөн шүү та хоёрв Нас бол зүгээр тоо шүү андуудаа💖🐒

Pʟᴀʏʙᴏʏ Aɴᴅ Pʟᴀʏɢɪʀʟ Donde viven las historias. Descúbrelo ahora