15. Догдолчихлоо байна!

282 38 7
                                    

Гадаа цас орж байлаа. Аль хэдийн арван хоёр сар дундаа орсон бөгөөд гадаа цас хаялан гадуур холхилдох олныг дааруулах аж.

Тэхён сургуулийнхаа ойролцоох кафен үүдэнд хэн нэгнийг хүлээн дороо дэвхцэн зогсоно. Түүний гар нь бээрч хамрынх нь үзүүр улаан болсон үзэгдэнэ.

Харин кафе дотор Жэнни хэн нэгэнтэй их л дотно яриа өрнүүлэн урдаа тавьсан бялуунаас жаахан жаахнаар идсээр суух аж.

Жэнни: Юу л даа залуу? би одоо явлаа. Гадаа миний найз хүлээж байга тэгэхээр хойноос дагах эсвэл чихдэх янз бүрийн янз бүрийн бодол бодоод хэрэггүй. Чи ч угаасаа маанаг царайлчхаад тийм зүйл мэдэхгүй л харагдаж байна. За ямар ч байсан Мину баярлалаа. Миний арван гурав дахь болзоо яахав дажгүй байлаа.

Жэнни цүнхээ ширээн дээрээс аваад бялуунаас ахин нэг сэрээдээд нүдээ ирмэсээр гарч Тэхён очтол Тэхён өөдөөс нь хөмсөг зангидан зогсож байх аж.

Тэхён: Би сая хөлдөж үхэх шахлаа. Сая Ви Интэй болзоонд явчхаад чамайг хүлээгээд хөлдөж үхэх шахлаа. За тэгээд яасан саяных чинь хэр залуу байна.

Жэнни: Үгүй ээ яахав. Гэхдээ л маанагдуу юм байна. Би за юу? залуусыг хараад л энэ нь яг чихдэх гэж байна, энэ нь дахиад болзоонд явахыг хүсч байна, энэ нэг балай юм яг мөнхийн хайр яриад сууя барья гэх юм байна. Гээд би хараад мэддэг юм за юу?

Жэнни үсээ хойш гараараа самнасаар ингэж хэлээд Тэхёны хацарт хуруугаа хүргэтэл Тэхён ярвайлаа.

Тэхён: Тэгвэл би за юу? Энэ охин уулзаад дахиад болзохгүй юм байна, энэ нь дараа нь үхэх гэж байгаа юм шиг араас гүйх юм байна, энэ нь яг намайг уургалах санаатай байна, энэ нь найз хөвгүүнээрээ хардуулах зорилготой ийм юм хийж байна. Гээд би хараад мэддэг юм за юу?

Тэхён Жэнни хоёр нэг нэгэнрүүгээ нухацтай харцгааж эхлэв. Юунд ч юм бүү мэд хоёуланд нь харын сэтгэл төрж хоёр биентэйгээ хослон сууж хожим нь жаргамаар мэдрэмж төрлөө.

Жэнни: Кхм юу би явлаа ойлгов уу? Хүргэж өгөх гэсний хэрэггүй.

Тэхён: Яасан саяны залуугаараа хүргүүлэх нь үү?

Жэнни: Тэгсэн ч яадаг юм чи явж тэр Ви Инийгээ хүргэж өг мэдэв үү?

Тэхён Жэнни хоёр муухай харсаар кафен хоёр тийшээ салаад нэг алхав. Тэгээд хоёр алхлаа. Мэдээж тэгээд гурав алхлаа.

Жисү: Тэгээд тэгээд тэгээд яасан Нами?

Тэгээд мэдээж дөрөв алхсан. Тав алхлаа. Тэгээд хоёул зэрэг тэсэлгүй эргэж харлаа.

Pʟᴀʏʙᴏʏ Aɴᴅ Pʟᴀʏɢɪʀʟ Where stories live. Discover now