Special chapter

218 32 2
                                    

Жэнни: Хайраа нүдээ аниж бай! Би одоо жинхэнэ гэнэтийн бэлэг барья.

Жэнни Тэхёныг гаднаас орж ирэв үү үгүй юу догдлонгуй ингэж хэлэх бол Тэхён инээсээр нүдээ анин зогсов.

Жэнни Тэхёныг нүдээ анисан байх хооронд өнөөх гэнэтийн бэлгээ яг урд нь тавих гэсэн ч хөдлөөд Жэннигийн гэнэтийн бэлгийг золтой л баллаад хаячихсангүй.

Жэнни: За нүдээ нээгээрэй!!

Жэнни инээсээр ингэж хэлтэл Тэхён эхэндээ нөгөө гэнэтийн бэлгийг нь олж хараагүй ч дараа нь олж харахдаа жаргал дүүрэн инээмсгэлэл тодруулах аж.

Тэхён: За энэ чинь?? Яасан эгдүүтэй амьтан бэ?? Хэн гэж нэр өгөх вэ?

Жэнни: Кай, Ёнтан.... ммм... Кума гэе. Түүнд зориулагдсан хөөрхөн нэр.

Тэхён: Кума... за тэгвэл тэгцгээе.

Жэнни: Одоо ингээд гурван нохойтой боллоо шүү дээ. Сайн харах хэрэгтэй шүү.

Тэхён: Мэдээж. Би сайн харна аа. Харин одоо өдөржингөө утсаа аваагүй муу эхнэрээ шийтгэнэ ээ!!

Тэхён ингэж хэлээд Жэнниг өргөн унтлагын өрөөг зүгэлтэл Жэнни боль хэмээн тийчлэх аж.

Жэнни: Болохгүй ээ Тэхён өвтгөчихнө шдээ!

Жэнниг бараг л гэрээр дүүрэн орилсонд Тэхён гайхан түүнийг доош буулгав.

Харин Жэнни сандарсандаа өмссөн даашинзныхаа хормойноос атгах аж.

Жэнни: Уг нь өнөөдөр хэлнэ гэж бодоогүй юмсан. Чиний төрсөн өдрөөр хэлэх байсан шдэ баллаад хаячихлаа!

Жэнни ингэж хэлээд Тэхёныг хөнгөн цохитол Тэхён улам гайхширч орхив.

Түрүүнээс хойш нэг л хачин авирлаад байгаа эхнэрээ өөрлүүгээ хүчээр харуултал Жэннигийн нүдэнд нулимс хурсан байх аж.

Тэхён: Алив юу болсон юм? Мм?? Би чамайг өвтгөсөн юм уу? Тэгвэл хэлээ... тэгээд би өөрийгөө аль болох чамайг өвтгөхгүй байх тал дээр анхааръя.

Тэхёныг ингэж хэлтэл Жэнни нүдэндээ хурсан нулимсаа арчаад Тэхёныг тэвэрлээ. Хэсэг тэврэлдэн зогсож байгаад багахан хөндийрөн зогсох аж.

Жэнни үнэхээр их сандрах бөгөөд үүнийг хэлчихвэл яаж хүлээж авах бол гэдгээс санаа зовох аж.

Жэнни: Ахх... уг нь ахиад нэг гэнэтийн бэлэг байсан ч чи сүйрүүлээд хаячихлаа. Тэгэхээр... юу л даа... ойрын үед сарын тэмдэг маань их оройтоод одоо хүртэл ирээгүй байгаа. Бас дээр нь хоол идэх бүрт бөөлжмөөр санагдаад байсан байхгүй юу. Тэгээд би Жисүгээс асууж үзсэн байхгүй юу...

Тэхён: За тэгээд юу нь өвдсөн гэж байна? Хоёулаа эмэгтэйчүүдийн эмнэлэг орох уу? Хамаагүй ингэж болохгүй гээ биздээ? Ирээдүйд хүүхэд төрүүлэх болсон чинь янз бүрийн асуудал гарвал яана?

Жэнни: Чи тэвчээртэй сонс л доо!! Тэгээд за юу... Жисү намайг жирэмсний хордлого өгөөд байгаа юм биш үү? Гэсэн. Тэгэхээр нь би юмыг яаж мэдэх вэ? гээд жирэмсний тестээр үзсэн чинь хоёр зураастай гарчихлаа.

Жэнни дуржигнатал ингэж хэлээд Тэхёны гарт хоёр зураастай жирэмсний тест атгуулах бол Тэхён одоо ч итгэж өгөхгүй байгаа бололтой зогсох аж.

Тэгээд нэг их удаа ч үгүй юу ч хэлэлгүй унтлагын өрөөг зүглэх аж.

Жэнни харин айж орхив. Хэлэх гээд тэгтэл догдлон догдлон хүлээсэн байхад ууралчихлаа гэж бодох аж.

Тэхён ч явсаар цонхоо онгойлгон жаргалтай нь аргагүй

:Би аав болох нь ээ!! хэмээн орилох нь тэр.

Үүнийг харан зогссон Жэнни түүнрүү хайр дүүрэн харцаар ширтээд шууд л тэврэн авлаа.

Жэнни: Бурхан минь би чамайг уурлачихлаа л гэж айлаа.

Тэхён: Юу гэж дээ. Чиний гэдсэнд миний мах цусны тасархай бойжиж байна. Бидний хүүхэд бойжиж байна шүү дэээ!!!

Тэхён ингэж хэлээд Жэнниг өргөн эргүүлэх бөгөөд тэднийг улам жаргалтай болгох гэсэн шиг өвлийн анхны цас хаялаж эхлэх ажээ.

•••••••

Pʟᴀʏʙᴏʏ Aɴᴅ Pʟᴀʏɢɪʀʟ Where stories live. Discover now