11. На Лена

Comincia dall'inizio
                                    

Ханиг байшинд орж ирэхэд Хэри толгойгоо массажилж байлаа. Хэри хэдийнээ энгийн хувцас солиод өмссөн байх аж.

"Уучлаарай Лена, би хоцорчихлоо. Өнөөх ядаргаатай хортон шавьж дахиад л манай байшингийн дэргэдүүр эргэлдээд байсан болохоор би арай гэж л зугтаж чадлаа." Хани гүйсэн бололтой амьсгаадах зуураа хэлэв.

Никкүн өдөр бүр Ханиг дагаж явдаг юм. Тэр үргэлж цэцэг, шоколад, үнэт эдлэл, өөр олон ховор бэлэг сэлт авчирдаг боловч Хани тэднийг нь нүүр лүү нь шидээд хаалгаа хүчтэй саван хаадаг. Заримдаа тэр гэрээсээ гарахын тулд арын цонхоор үсрэх ч шаардлагатай болно. Тэд яг л муур, хулгана шиг хөөцөлддөг.

Харин нөгөө талд байгаа Никкүн бүгдийг хөгжилтэй байдлаар хардаг. Тэр гэр лүү нь очихдоо туйлын баяртай байдаг бөгөөд түүнээр тохуурхан баясах ч дуртай. Зүгээр л түүний царайг харах нь түүний үхлүүд зүрхийг маш хурдтай цохилуулж, булгилуулалдаг юм. Энэ өдөр ч мөн адил Хани цонхоороо үсэрч гараад Хэригийн гэр лүү хурдтай гүйн ирсэн.

Хэри түүнийг амьсгаадахыг хараад ус аягалж өглөө.

"Зүгээр үү?" гэж зөөлөн асуув.

"Хөөх танайд зочин ирсэн юм уу?" Хани ширээн дээрх тавгуудыг олж хараад зөрүүлэн асуулаа.

"Жэе Пак...тэр өглөөний цай авчирч ирсэн."

"Хэн? Хэн ирсэн гэнэ ээ?" Тэдний ард гүн боргил хоолой сонсогдох нь тэр.

Хэри, Хани хоёр хаалга руу харвал Тэкён цэцэг барин зогсож байлаа.

Тэд түүнийг хараад ус балгасан аятай чимээгүй болчхов.

"Чи...чи энд юу хийж байгаа юм?" Хэри хөмсөг өргөн асуулт тавив.

Харин Хани болгоомжтойхон шиг чимээгүй хажуу тийш эргээд алхлаа. Тэр Кэтигийн бүх дагалдан залуусаас хамгийн аймшигтай нь Тэкён гэдгийг мэддэг.

"Эхнэртэйгээ уулзахаар ирлээ."

Тэкёныг хариулахад Хэри нүдээ эргэлдүүлэв. Хани бас нүдээ эргэлдүүлэхийг хүсэж байсан ч тэр зүгээр л толгойгоо доошлууллаа.

"Тэгвэл одоо явна уу!" гэж Хэри гараа зөрүүлэн тэврээд хэлэв.

Тэкён тоосон ч үгүй түүн рүү хурдлан алхаад эрүүг нь зөөлөн чимхэн өргөж өөр лүүгээ харууллаа.

"Эхнэр минь, миний өмнө нь юу хэлснийг мартсан бололтой. Тийм үү?" Тэкён эрүүг нь зөөлхөн чимхээд эрхий хуруугаараа илж, түүний нүдийг ширтсээр хэлнэ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Dove le storie prendono vita. Scoprilo ora