10. На Лена

Start from the beginning
                                    

"Юу болсон бэ?" Кэтигийн царайнд эргэлзээ тодорч, тэр эрх ялдам чихэрлэг хоолойгоо ашиглалаа. Түүний энэхүү хоолой нь юуг ч ялан дийлэх чадалтай аж.

"Чи дүлий болчхоо юу?" гэж хэлээд Тэкён ширээн дээрх цаасыг шүүрч базаад эмэгтэй рүү чулуудахад цаас эмэгтэйн толгойг онох нь тэр.

Кэти айдаст автаж эхэлнэ. Удалгүй хамгаалагчид ирж түүнийг зөөлөн чирч өрөөнөөс гаргалаа. Кэти айж цочирдсон хэдий ч түүнтэй ярилцахыг хүсэж байв. Гэхдээ Тэкёны зарц нар нь түүнийг хурдхан цайзаас гарган сүйх тэргэнд нь суулгаад гэр лүү буцааж илгээжээ.

Никкүн болсон зүйлийг тоож анхаарахыг ч хүссэнгүй. Тэр зүгээр л дарсаа үргэлжлүүлэн шимсээр байлаа.

Харин Тэкён өрөө аниргүй болоход дахин нүдээ аниад Кэтигийн талаар бодолд дарагдав. Бүх зүйл яаж яваад ийм нөхцөл байдалд хүрчхэв ээ? Тэр Кэтиг үргэлж уриалагхан хүлээж авдаг. Тэр ч байтугай эгзэгтэй мөчид хүртэл эмэгтэй Чансоныг сонгож байхад Тэкён үргэлж түүний хажууд байсан шүү дээ. Ийм байтал яагаад өөрийг нь боддоггүй, ашиглаж байдаг нэгний төлөө хичээж ирсэн юм бэ.

Өглөө эрт хаалга зөөлөн тогших чимээнээр Хэри нойрноосоо арай ядан сэрэв. Ихэнх өдрүүдэд Хани энэ цагаар түүн дээр ирж уулздаг юм. Уг нь тэр түлхүүртэй ч Хэри ахиад л түүнийг түлхүүрээ мартчихаж гэж бодоод орноосоо бослоо.

Үнэндээ тэр унтах шаардлагагүй цус сорогч хэдий ч нэгэнт л одоо хүн шиг жүжиглэх хэрэгтэй болохоор хүний ёсоор л унтаж амьдрах шаардлагатай. Заримдаа тэр шөнөжингөө орон дээрээ хэвтээд ном уншдаг. Харин унтахыг хичээвэл бөх гэгч нь сайн унтаж чадна.

Тэр хаалга руу ойртож, онгойлгоход хараахан бүрэн сэрээгүй байлаа. Тэр хэн зогсоод байгааг харахаар нүдээ нээсэн ч үгүй.

Түүнийг хаалгаа онгойлгоход Жэе Пак гартаа жижиг хүрэн сагс бариад зогсож байсан юм. Тэр Хэриг хараад гар дахь жижиг сагсаа бараг унагахаа шахав. Нимгэн торгон унтлагын богино даашинз өмссөн байх ба хөхний дээхэн хэсэг нь ил харагдаж байлаа.

Хэри халуухан тачаангуй харагдана. Түүний арчилгаа сайтай намирсан хар үс, торгомсог гялалзах бор арьс, гөлгөр урт хөл, гайхалтай халуухан бие гээд бүгд сэтгэл татам. Жэе Пакын өмдөн доторх найз нь чангарч байх аж. Хэри нүдээ аниатай эргэж хараад цааш явахад Жэе дотогш ороод хаалгаа хаав.

"Чи дахиад түлхүүрээ мартчихсан уу?" Хэри гал тогооны өрөөнд ороод доод талын шүүгээнээс ямар нэгэн зүйл авахаар доош тонгойхдоо асуулаа. Түүнийг тонгойход Жэе Пакын өмнө үзэсгэлэнтэй төрх нь ил болжээ. Жэе түүний хойно тонгойж байхыг нь хараад шууд л нүүр нь аваарын дохио шиг улайж орхисон юм. Хэри гайхалтай интоор шиг өгзөгтэй. Жэе тэднийг тэмтэрч базвал ямар мэдрэмж төрөх бол хэмээн гайхширч байлаа. Бодолдоо умбаж алмайрсаар түүний бие хөшиж орхижээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now