•●•21•●•

Beginne am Anfang
                                    

"Жонгүгааа!!" би түүний араас ийнхүү хашгирсаар эрэгт тулж иртэл нэг эгч намайг барьж авч зогсоогоод "Битгий аюултай шүү дээ" гэнгээ арагш чангаасаар байв.

Гэхдээ Жонгүг аюулд орчихвол яах юм бэ?

Далайн давалгаа өмнөхөө бодвол хамаагүй ихэссэн байгаа нь санааг минь хамаагүй ихээр чилээж байлаа.

Жонгүг усруу ороод нилээн удаж байна. Эргээр цугласан хүмүүс бүгд ам амандаа түүнийг бас аюулд орсон байх гэж ярьж байгаа учраас миний нүд бүхэлдээ нулимсаараа дүүрчээ.

Гуйя заавал эсэн мэнд гарч ирээрэй.

---

Гэвч удалгүй би энэ дүр төрхийг хараад хязгааргүй ихээр баярлалаа. Учир нь Жонгүг өнөөх живсэн эмэгтэйг тэвэрсээр эрэг дээр гараад ирсэн юм. Цугласан олон бүгд алга ташин түүнд баяр хүргэж байхад өчиггүй би ганцаараа л түүнд уурлаад зогсох шиг.

"Бүгд жоохон холдоод зай гаргаарай" Жонгүг өнөөх эмэгтэйг эрэг дээр зөөлөн хэвтүүлэх зуураа ингэж хэлэхэд энд байгаа бүх хүмүүс массаараа арагшаа болов.

Гэтэл Жонгүг гадуурх хүрмээ тайлж хаяад амьсгаадсаар өнөөх эмэгтэйд зүрхний иллэг хийлээ.

---

10 минут хэртэй ингэж ноцолдсоны эцэст тэр эмэгтэйн амнаас ус цацран гарч ханиалгасаар одоо л нэг сэргэж эхлэв бололтой.

Аз болж үүнтэй зэрэгцээд түргэний машины дуу хадсаар биднээс холгүйхэн ирж зогсоод тэр эмэгтэйг тэргэнцэр дээр хэвтүүлэн аваад явахдаа тэдгээр эмч нар анхан шатны тусламжийг үнэхээр сайн үзүүлсэн байна гэж Жонгүгыг гайхсаар байлаа.

Харин Жонгүг тэдний яриаг үл тоон газраас хүрмээ шүүрч аваад үснээсээ ус дуслуулсаар нааш чиглэн алхав.

Харин Жонгүг тэдний яриаг үл тоон газраас хүрмээ шүүрч аваад үснээсээ ус дуслуулсаар нааш чиглэн алхав

Hoppla! Dieses Bild entspricht nicht unseren inhaltlichen Richtlinien. Um mit dem Veröffentlichen fortfahren zu können, entferne es bitte oder lade ein anderes Bild hoch.
•●•АВРАГЧ•●• [Дууссан]Wo Geschichten leben. Entdecke jetzt