•●•21•●•

Start from the beginning
                                    

"Чи өглөөний цайгаа уугаагүй биз дээ?" Жонгүг ингэж хэлээд аяганд шүүс аягалан өгөхөд нь би түүнд баярласнаа илэрхийлээд гараас нь авав.

---

Болдог бол энэ үзэмжийг та нарт ч гэсэн харуулах юмсан. Хүмүүс энэ далайн эрэг дээр хэтэрхий аз жаргалтай байх шиг байна.

Жонгүг бид хоёр ч гэсэн авч ирсэн зүйлсээсээ идэн цагийг үнэхээр хөгжилтэй өнгөрөөж байлаа.
Энэ хугацаанд би түүнийг ихэд халамжтай залуу болохыг нь мэдэж авсан юм. Тэр байнга л намайг тухтай байгаа үгүйг минь асууж, хоол ундыг маань дөхүүлж өгөөд, хурц нарны гэрлээс хамгаалан шүхэр хүртэл барьж өгч байлаа.

Удалгүй бид цадталаа идэж аваад дээш харан хэвтэцгээв.
Энэ тэрүүгээр хүмүүсийн ярих шуугилдах сонсогдож байгаа ч миний анхаарал бүрэн түүн дээр төвлөрчээ.

"Өнгөрсөн хэд хоногт их ажилтай байсан уу?" Би хажуу тийш түүнрүү харан хэлэхэд тэр ч бас толгойгоо эргүүлэн надруу хараад
"Тийм ээ. Бүүр үнэхээр их. Тийм болохоор өнөөдөр ингэж амарч байгаа нь их сайхан байна." гэв.
-"Тэгвэл би очоогүй нь болж тийм уу?"
-"Үнэндээ чамайг ирсэн бол их баярлах байсан"
-"Я.яагаад?"
-"Зүгээр л их санасан" түүнийг ингэж хэлэхэд зүрх маань маш хүчтэй цохилж би ямар ч хариу хэлж чадсангүй.
"Болдог бол би өдөр болгон чамтай уулзахыг хүсэж байна. Харахгүй удахаар сэтгэл санаа тиймхэн болчих юм" Жонгүг шийдэмгий гэгч нь ингэж хэлээд гэнэт дээш өндийн тохойгоороо газар тулаад дээрээс минь харав.
Би эгц дээш түүнрүү харсан хэвээрээ "Ө.өдөр болгон гэнэ ээ?" гацаж түгдрэн ийнхүү хэлэхэд тэр нөгөө гараараа үсийг минь зөөлхөн илээд "Тийм ээ өдөр болгон." гээд бага багаар ойртсоор байв.
Энэ үед би зүгээр л чимээгүйхэн нүдээ анилаа.

Гэтэл уруул дээр минь түүний уруул дөнгөж шүргэх төдий иртэл хаа нэгтээ хүмүүсийн хашгиралдах дуу түүнийг зогсоох нь тэр.

Бид хийж байсан зүйлээ болин гялс өндийн дуу гарсан зүг рүү харвал "Энд хүн живж байна" гэх нэгэн эмэгтэйн дуунаар Жонгүг ухасхийн босоод "Арумаа тийшээ очих хэрэгтэй юм шиг байна. Эндээ хүлээж байгаарай" гээд бага багаар хурдаа нэмсээр цааш гүйв.
Түүнийг явсаны дараа би эндээ зүгээр зогсоод байж чадсангүй араас нь хамаг хурдаараа гүйсэн ч гэсэн аль хэдийн түүнээс хол хоцорсон байлаа.

---

Би явсаар арай гэж өнөөх хүн бөөгнөрсөн газар очтол хамгийн түрүүнд нүдэнд минь Жонгүгын далай руу яаран орж байгаа нь харагдав.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now