•●•20•●•

ابدأ من البداية
                                    

---

Цаг орой болж би орондоо ороод
гар утсаа аван хэдэн найз нартайгаа энд ямархуу байгаа тухайгаа ярилцав.
Тэд үнэхээр хөгжилтэй болохоор баахан л инээж орхилоо.

---

"Хөөе сэрээрэй нэг хүн чамтай уулзах гээд хүлээгээд байна"
Юнги инээсээр ингэж хэлээд өрөөний хаалга тас хийтэл хаагаад гарлаа.

"Юугаа яриад байдаг юм бол доо" би амандаа ингэж бувтнаад дэрээ улам лавшруулан тэврээд үргэлжлүүлэн дун нойрондоо дугжирч орхив.

---

"Хүүе ээ! Одоо болтол босоогүй байгаа юм уу" Юнги дахиад л ядаргаатай хоолойгоороо чанга чанга ярьсаар хөнжлийг минь хуу татаж аваад "Балай минь Жонгүг чамайг хэр удаан хүлээх ёстой юм!" гэлээ.

Түүнийг Жонгүг гэх үгэн дээр явж байх үед л нүд минь хамгийн томоороо нээгдэж гөлрөн байсан би огцом босож суугаад "Жонгүг гэнээ? Тэр ийм эрт юу хийж яваа юм?" гэхэд тэр надруу энэ угаасаа бүтэхгүй амьтан гэсэн шиг нэг сайхан харж аваад
"Өнөөдөр ажлаасаа буух замаараа орж ирээд бидэнтэй хамт хооллоод чамайг сэрээгээд өгөөч гэж гуйсан" гэв.
Би хурдхан босож түүнийг нуруунаас нь түлхэн өрөөнөөсөө гаргаж хаяад угаалгын өрөө рүү орж нүүр гараа угаан гартаа тааралдсан энгийн цагаан даашинзаа өмсөөд доошоо буулаа.

Би тэднийг ажиглан доош шатаар буухад Жонгүг ажилаасаа ирсэн гэхээргүй харагдаж байсан юм. Учир нь тэрээр өөртөө час хийтэл зохисон энгийн мөртлөө хээнцэр хослол өмссөн байв.
Бурхан минь гэж тэр яг одоо үнэхээр сэтгэл татам харагдаж байна!!

Намайг ийнхүү түүнийг ухаангүй ширтэж байхад Жонгүг гартаа эмээгийн саяхан хүчээр шахуу бариулсан тор дүүрэн хоолны зүйлсийг тэврээд "Сайхан хооллолоо. Баярлалаа эмээ! Бүгд баяртай" гээд инээмсэглэсээр хаалгаар гарав.

Түүнийг гармагц би түчигнэтэл доош бууж очоод
"Жонгүг явах гэж байгаа юм уу?" гэхэд Юнги "Тиймээ. Чамайг ч их удаан хүлээлээ шүү" гээд шогширсоор  Сура эгчийг дагуулан цааш явлаа.
"Эмээ тэр намайг дуудсан юм уу" ганцаар үлдэн намайг харах эмээгээс асуухад "Тиймээ. Хурдан араас нь гар" гээд хаалга онгойлгон түлхэж орхив.

"Заа гарлаа даа гарлаа" би хойш эмээтэй ярин ийнхүү гэрээс гарч ирэхэд Жонгүг машиныхаа хаалгыг онгойлгох гэж байснаа болин надруу харж инээмсэглэн гараа даллалаа.
Гэвч энэ үетэй зэрэгцээд эмээ ч гэсэн хаалгаа нам хааж орхив.

Би худал инээсээр хүзүүгээ барин түүний хажууд ирэхэд тэр "Угаасаа ингэж оройтож босдог юм уу?" гэлээ.
Үүнийг сонсоод би түргэхэн толгойгоо сэгсрэн "Үгүй ээ өчигдөр  найзуудтайгаа яриад оройтож унтсан болохоор л" гэхэд тэр инээмсэглэн
"Надтай хамт далай руу явмаар байна уу? Би өнөөдөр шагнал авсан болохоор сэтгэл санаа их сайхан байна" гэсээр өнөөх дулаахан харцаараа ширтэж эхлэв.

Үүнийг сонсоод би түргэхэн толгойгоо сэгсрэн "Үгүй ээ өчигдөр  найзуудтайгаа яриад оройтож унтсан болохоор л" гэхэд тэр инээмсэглэн"Надтай хамт далай руу явмаар байна уу? Би өнөөдөр шагнал авсан болохоор сэтгэл санаа их сайхан байна" гэсээр өнөөх ...

اوووه! هذه الصورة لا تتبع إرشادات المحتوى الخاصة بنا. لمتابعة النشر، يرجى إزالتها أو تحميل صورة أخرى.

Түүнийг гэнэт ингэж хэлэхэд нь би хэсэг бодсоноо итгэл муутайхан толгой дохиход тэр намайг анзаарсан бололтой "Арумаа хэрвээ хүсэхгүй бол больж болно шүү дээ. Би чамайг хүчлэмээргүй байна" гэв.

Ахх Жонгүг минь хүсэхгүй ч юу байхав. Жоохон бэлтгэлгүй л байсан юм!

"Үгүй ээ. Харин ч ойрд далай дээр очоогүй болохоор их сайхан сонсогдож байна. Бас ямар шагнал авсан юм" гээд би инээмсэглэн түүнрүү харахад тэр "Заа тэгвэл эхлээд суучих" гээд надад машиныхаа хаалгыг онгойлгож өглөө.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]حيث تعيش القصص. اكتشف الآن