Тэкён хөмсөг зангидав. Хэри түүн рүү харсаар байхад огт хөдөлгөөн хийсэнгүй, ургаа мод аятай л зогсоно. Арга ядсан Хэри залхаж нүдээ эргэлдүүлээд түүний хажуугаар зөрөн унтлагын өрөө рүүгээ явлаа. Хаалгаа дотроос нь түгжээд ажлын ширээн дээрх тараасан бичиг баримт, номнуудаа харж эхлэв. Тэр нөхрөөсөө хэрхэн салж чадах арга хайсаар нэг жилийн нүүрийг үзэж байна. Цус сорогчтой гэрлэвэл тэд үүрд хамт байх болно гэж Эртний ном, сударт маш тодорхой сайн бичсэн байдаг. Лена, Тэкён нарын хийгээгүй цорын ганц зүйл бол "үүрдийн хэлхээн ёслол" юм. Тэнд хоёулаа бие биенийхээ цусыг авах ёстой бөгөөд энэ нь тэднийг үүрд хамт байлгана. Хэрэв хоёр цус сорогчийн гэрлэлт хүчин төгөлдөр ч ёслолоо хийгээгүй бол тэд хамтдаа нэгэн дуугаар хамтын холбоогоо дуусгахыг хүсвэл гэрлэлт цуцлагдах болно.

Хэри "Эртний" судар дээр дурдсан "мөргөлийн дуулал судар"-ыг хайж байжээ. Аавынх нь хэлснээр тэр ном байж болох нэг газар бий. Энэ нь Ковэн Литв-ийн номын сан бөгөөд Тэкёны эзэмшил юм. Цус сорогчдын хувьд хосуудын салалт хагацлын тухай ярихыг цээрлэдэг хориотой газруудын нэг.

Өглөө болоход Хэри өрөөнөөсөө шагайн эргэн тойрноо харлаа. Тэкён гэрийн хаана ч байхгүй байв. Хэри сэтгэл амран санаа алдаад ажилдаа явахаар бэлдлээ.

Түүнийг зоогийн газартаа ирэхэд Хани хэн нэгэнтэй маргалдаж байгаа харагдав. Тэр өнөөх хүнийг хэн болохыг харж чадсангүй. Хэри хөмсөг зангидаад Ханиг асуудалтай тулгарсан тухайгаа өөрт нь хэлнэ гэж найдаад хувийн албан тасалгаа руугаа явжээ.

Ямар ч байсан түүнд аливаа жижиг асуудал болгонд гар бие оролцоод байх цаг зав байхгүй. Энэ жил тэд дэлхий даяар өөр салбараа өргөжүүлж байгаа болохоор шаргуу ажиллах нь нэн тэргүүнд. Түүний эцэг охиндоо туслалцаа үзүүлэхийг санал болгосон ч Хэри боловсоноор татгалзсан.

Хэсэг хугацааны дараа Хани түүний өрөөнд орж ирээд хаалгаа хаахдаа савах нь тэр.

"Тэнэг амьтан" Хани амандаа бувтнан хараахад Хэри түүн рүү гайхшран харав.

"Юу болсон?" гэж Хэри асуулаа.

"Нөгөө өлөгчин Кэтигийн араас үхэн хатан гүйдэг юм нь ирээд 2 жилийн өмнө болсон үйл явдлыг яриад байна."

Хэри санаа алдан "Хэн юм?" гэж асуулаа.

"Никкүн, алдартай баян зугаа цэнгэл хөөдөг шалиг залуу. Тэр зэвүүн царайг нь цохиод авах юмсан." Хани шүүрч авсан цаасаа гартаа атгаад мушгина.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now