[2]

3.7K 273 4
                                    

Удаан хугацааны явалтанд Жонгүгийн нойр хүрсэн бололтой өөрөө ч мэдэлгүй тасарч орхив. Гэвч түүний хажууд сууж байсан залуу толгой руу нь цохисоор

-"Ирчихлээ, буу" хэмээснээс болж Жонгүгийн нүд бараг л анилдаатай хэвээр урдаа байх барилга руу орлоо.

Тэд цахилгаан шатанд суугаад 21 гэсэн товчлуур дээр дарах бөгөөд нэг залуу Жонгүг рүү харан

-"Ороод захирлын уурыг огт хүргэж болохгүй шүү! Тэр одооноос чиний амьд үлдэх үгүйг шийдэх учраас" гэж хэлээд саяхан зогссон цахилгаан шатнаас буулаа. Харин юу ч ойлгоогүй бүлтгэр нүдэт зүгээр л тэр хүнтэй нь эелдэг харьцах ёстойг ойлгосоор тэднийг даган алхан бусдаасаа арай илүү чамин хийцээр бүтсэн хаалгатай өрөө рүү орох нь тэр.

-"Захирал аа, энэ таны аавын бэлэг" гээд саяны түүнд сануулдаг эр Жонгүгийг  захирал хэмээсэн залуугийн ширээ рүү түлхсээр өөрөө хойшлон зогслоо.

Түлхэгдсэн Жонгүг том нүдэлсээр хойш өнөөх хамгаалагчид руу харвал нөгөө хэд нь доош толгойгоо харуулсан байх ба түүнийг харах ямар ч боломжгүй зогсоцгооно.

-"Зиа зиа за, тэгэхээр бэлэг юм биз дээ!" Үл мэдэх залуу түүний эрүүнээс зуурсаар урд нь зогсож дараагаар нь гараа хүчтэйгээр тавин

-"Аавд хаягдаа юу? Эсвэл нэг өдрийн зугаа нь болоо юу?" гэхэд Жонгүг бүр ч том нүдэлсээр толгой сэгсрэх аж. Түүний энэ үйлдэлд захирал хэмээх эр төв царайнаасаа салан гайхширсаар Жонгүгийг цоолох шахам ширтэж эхлэх нь тэр. Удтал байсны эцэст залуу толгойгоо сэгсрэн гараа түүн рүү сунгаад

-"Юу ч гэсэн намайг Тэхён гэдэг. Энд бол чиний захирал. Мм..өөр гэвэл надад чиний ийм тайван бас дуугүй байгаа чинь таалагдаж байна"  тэр Жонгүгийн гарыг барьсаар сэгсрэн хэлээд тавилаа.
Жонгүг харин одоо хүртэл энд яах гэж ирсэн, юу хийхээ мэдэхгүй байх агаад Тэхён руу харсаар

-"Нөгөө...би энд яг юу хийх юм бол?" хэмээхэд өнөөх нь мушилзсаар

-"Эхлээд би харах эсвэл сонсох ёстой" гээд утсаа гарган хэн нэгэн рүү ярих нь дуулдав.

-"Явуулсан бэлэг чинь аль нь юм?"

-"Ойлголоо" тэр хэлсээр утсаа салгаад хойно зогсож байсан хэдэн хүмүүсийг явахыг дохиод өөрөө ширээний ард суулаа.

-"За тэгэхээр, өнөөдрөөс чиний ажил эхлэх болно. Харин энэ" гэсээр цаас түүн рүү сунгаад

-"Чиний мөрдөх дүрмүүд" гэвэл Жонгүг мөн л гараа сунган цаасыг барин авч эхнээс нь уншиж эхлэв.

"Ажлын үед зугтахгүй.
Уйлахгүй.
Амаа таглахгүй.
Юм ярихгүй."

-"Ингээд л болоо хэрэг үү?" Жонгүг асуувал Тэхён толгой дохин

-"Тийм ээ!" гэсэн ч удалгүй хэдэн минутын ширтэлтээрээ үүсгэсэн асуудалдаа дийлдэн дахин асуулт тавьж орхив.

-"Гэхдээ?" Тэхён түүнийг ширтсэн хэвээр ийн лавлавал Жонгүг толгойгоо өргөн түүн рүү ч мөн харлаа.

-"Мм?"

-"Хоёулаа өмнө нь уулзаж байсан удаа бий билүү?"

-"Үгүй байх аа" Жонгүг толгой гэлжийлгэн хариулвал Тэхён түүний үйлдэлд дахин гайхширсаар энэ удаа бүр ширтээд зогсчихов.

-"Яг л түүн шиг!" Тэхён нүүрнийхээ урд гараа савлуулан ийн хэлээд

-"За за, ямар ч байсан, одоо ажилдаа ор! Доор 15 давхарт 213 дугаар өрөө. Чиний хамтрагч чинь байгаа"

-"Юун хамтрагч?" Жонгүг том нүдэлсээр асуухад Тэхён шогшроод

-"Эхлээд ороод үз!" гэсээр ширээнийхээ бичиг цаас руугаа хараад сууж эхэлсэнд Жонгүг нэг санаа алдаж аваад өрөөнөөс гарлаа. Түүнд одоо юм бүхэн нууцлаг мөн төсөөлшгүй санагдаж байгааг нуух юун.

Харин Тэхён түүнийг гарсны дараагаар утсаа асаан аавтайгаа дахин холбогдох нь тэр.

-"Энэ чинь хэн юм?"

-"Чиний ахлах сургуульдаа үхэн хатан гүйгээд байсан залуу чинь!"

-"Яаж олсон юм?"

-"Хайгаагүй ээ. Өөрөө ороод ирсэнд нь судалсан юм. Аа бас, наадах чинь миний төрсөн өдрийн бэлэг шүү!"

-"Эрт хэлээгүйд чинь гомдож байгаа ч юу ч гэсэн хүлээн авлаа" Тэхён хэлчихээд  өрөөнөөс гүйн гараад цахилгаан шатыг зүглэлээ. Гэвч 2 цахилгаан шат хоёул 1 давхарт байсанд тэр амандаа хараал урсгасаар доош шатаар гүйх нь тэр.

-"Яг одоо зогс!!" Тэхён амьсгаадсан хэвээр орилсоор өрөөнд орж ирэн Жонгүгийг өөртөө татан аваад гарах гэсэнд өнөөх залуу гайхсаар

-"Гэхдээ захирал аа. Өнөөдөр миний ээлж шүү дээ" гэхэд Тэхён түүн рүү муухай харсан хэвээр

-"Би шинийг оруулах учраас түүнийг мартаж үз!" хэмээгээд Жонгүгийг чирсээр аваад гарлаа.

-"Тэр чамаар оролдсон уу?"

-"Үгүй ээ" Жонгүг дахиад л бүлтэлзсэн чигтээ хариулвал Тэхён амандаа хараал урсгасаар

-"Чамайг гэж мэдээд байсан юм аа" гээд шууд л түүний уруулыг үнсээд авах нь тэр. 

Үүнд нь харин Жонгүг нүдээ томруулаад хичнээн түүнээс салахыг оролдовч ер бүтсэнгүйгээс гадна сүүл рүүгээ өөрөө хүртэл түүний мэдэлд шилжин орчхов.

•Babyboy• |✔︎|Where stories live. Discover now